Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцуудаас худалдан авбал ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох боломжтой, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм.
Тэгвэл орон сууцны 5 хувийн зээлийн дараагийн үе шат эхлэх гэж буйг УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа мэдэгджээ. Түүний мэдэгдэж буйгаар "ашиглалтын шаардлага хангахгүй барилга орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулсны дараагаар 5 хувийн зээлээр худалдаалахаар болсон" байна.
Ш.Адъяамаа
Эх сурвалж.Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
З.Энхболд, Р.Бурмаа сайдтай хамтраад малчдын зөвлөгөөн хийж хэрдээ хичээсэн боловч нийгэмд трэнд болж чадсангүй. Үндсэн шалтгаан нь Жэнко даргын хийсэн гэх Мүүн ажиллагаа, жудагт монгол жагсаал гэх мэт савангийн дууриудыг монголын олон нийт илүү сонирхож, илүү ихээр шуугив. Хамгийн харамсалтай нь Жэнко гишүүний хийж буй эдгээр пр эвэнтүүд нь ардчилсан намын өнгөрсөн дөрвөн жилдээ олон нийтийн дунд олж авсан жаахан нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалтын тухай сурталчилгааг системтэй устгаж байгаад байна. Монголын ард түмэн ардчилсан намын үед хэдэн километр зам тавигдсаныг биш хэн хэн мүүнчин болох тухай илүү их ярьж байна. Эдийн засгийг хэрхэн сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхээр Засгийн Газар хөөцөлдөж буйг дэмжихийн оронд хэн хятад гаралтай, гадаадын шулаачдыг хөөж гаргах тухай эх оронч уриагаар амаараа дүүрэн цагаан хөөстэй хашгиралдсан гео эх орончдоор эх орон минь дүүрэн.