...
...

Монгол Улсын өрийг "Монгол банк"-наас зарлалаа

Улс төрийн хүрээнд Монгол Улсын өртэй холбогдох асуудал маргаан дагуулж эхэллээ. МАН-ын зүгээс улсын нийт өр 21.6 тэрбум ам.долларт хүрсэн, нэг иргэнд 15 сая төгрөгийн өр ногдох болсон гэх мэдээллийг өгсөн. Харин  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын Засгийн газрын үед 11.3 тэрбум, Ардчилсан намын Засгийн газрын үед 9.9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгдсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4.9 тэрбум ам.долларын зээл хэмээн тайлбарлаад буй. Өрийн хэмжээг өөр, өөрөөр ингэж тайлбарлаж байна. Хэнийх нь хэлж байгаа үнэн болохыг хэлж өгөх эдийн засагч ч үгүй байгаа юм. Ямартай ч Монгол Улсын өр аль Засгийн үед хэчнээн хэмжээтэй болж хуримтлагдсаныг Монгол банкнаас гаргасан албан ёсны мэдээллээс хүргэе. Тус банкнаас гаргасан мэдээллээр бол Монгол Улсын өр 2011 онд 9,6 тэрбум, 2012 онд 15,3 тэрбум, 2013 онд 19 тэрбум, 2014 онд 20,9 тэрбум, 2015 онд 21,4 тэрбум болж өсчээ.

Түүнчлэн С.Баярын Засгийн газрын үед буюу 2007 онд 1,742 тэрбум, Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2012 он хүртэл  11,678 тэрбум өр Монгол Улсад шинээр нэмэгдсэн байна.

Харин Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 15,386 тэрбум, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 21,603 тэрбум төгрөг Монгол Улсын өрөнд шинээр бүртгэгдсэн байна. 

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

 

ӨР гэж юу вэ?
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ