Харвардын их сургууль, Массачусетсийн технологийн дээд сургуулийн 2015 оны төгсөгчид санаачлан улс орны хөгжилд хэрэг болохуйц бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн шинэ номуудыг Монгол улсын үндэсний номын санд хандивлалаа. Тус арга хэмжээнд Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулийн төгсөгч Л.Оюун-Эрдэнэ, Хуулийн сургуулийн төгсөгч Б.Солонго, Харвардын АУИС-ын судлаач Б.Батзаяа нар оролцож эрдэмтэн профессоруудынхаа гарын үсэгтэй номуудыг гардуулан өгсөн юм. Энэ санаачлагыг гаргасан гол зорилго нь гадаад номын фонд цөөтэй Үндэсний номын сандаа өөрсдийн сурч буй чиглэлээр хамгийн шилдэг номуудыг цуглуулан хандивлах аяныг үргэлжлүүлэхийг гадаадад төгссөн, сурч байгаа залуустаа уриалах явдал гэдгээ тэд онцолсон юм.
Судалгааны ажилд хэрэг болохуйц бүхий л салбарын хамгийн сүүлийн үеийн хэвлэлтийн 57 бүтээлээр номын фонд нь баяжигдаж байгаад тус номын сангийн ахлах номын санч П.Энхээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн англи хэл дээрх эдгээр ном олон хүний оюуны хэрэгцээг хангаж, гадаад номын сангийн хамгийн эрэлттэй номууд болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250