...
...

Ж.Лангтри: Австралийн элчин сайдын яам олон чиглэлээр ажиллана

Австралийн Холбооны Улс манай улсад элчин сайдын яам албан ёсоор энэ сарын 30-нд нээлтээ хийлээ.  Энэ арга хэмжээний үеэр  Австрали-Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар түүхэн үйл явдал, баримтуудыг үзүүлж, танилцуулав.

 Дараа нь Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ж.Лангтригаас  тодруулга авлаа.

-Монголд Австралийн Холбооны Улсын элчин сайдын яам нээлтээ хийж байгаад баяр хүргэе. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд хүрнэ гэж үзэж байна вэ?

-Элчин сайдын яам нээнэ гэдэг хоёр орны хүмүүсийн санаа бодлыг илүү ойр дотно болгох явдал байдаг юм. Хамгийн эхлээд бид хоорондоо холбогдох, дараа нь хамтран ажиллах, тэгээд амжилтад хүрэх гэсэн зарчмаар ажиллана. Стратегийн хувьд бид Монгол Улсын сонгосон ардчилал, чөлөөт зах зээлийг замыг хүндэтгэж байгаа.

-Манай улс Австрали Улстай уул уурхай, боловсролын салбарт илүү ойр харилцаатай. Цаашид аль салбарт хамтран ажиллах боломжтой вэ?

-Том хөрөнгө оруулалтыг дэмжих нь хоёр орны Засгийн газарт чухал асуудлын нэг гэж би бодож байна. Үндэсний хэмжээний болон тухайн бүс нутаг, орон нутагт хөрөнгө оруулагчдыг оруулж, дэмжих нь илүү ач холбогдолтой юм. Австралийн Засгийн газар ч ийм хүсэлтэй байгаа. Ялангуяа боловсролын салбар цаашид улам өргөжихөд маш сайн суурь Монголд бий. Элчин сайдын яамны хувьд цаашид соёл, спортын салбарт анхаарч ажиллах болно. Монголд анх удаа манай улсын элчин яам шинээр байгуулагдаж байгаа учир бидэнд зохион байгуулалтын ажил их байна. Мөн энэ оны зуны сарын сүүлээр элчин сайдын яам өөрийн байртай болно гэдэгт найдаж байна. Элчин сайдын яамны ажил цэгцэрсний дараа маш олон чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлнэ.

 

Ярилцсан Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ