Монголын эдийн засгийн форумын завсарлагаанаар тэргүүлэгч оролцогч, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан Монголын эдийн засгийг өсгөх талаар ярихдаа “Одоо Хятадын эдийн засаг зургаа, долоон хувь өсч байна. Үүнийг бүхэлд нь хараад үзэхэд, 13 триллионы эдийн засаг болж байна. Энэ нь жилдээ 700 тэрбум доллараар нэмэгдэх боломж байгаа юм. Бид энэ боломжийг эдийн засагтаа ашиглах хэрэгтэй. Манай компаниуд зардлаа багасгаад, шинээр хөрөнгө оруулалт босгож, бизнесээ өргөтгөж, шинэ стандарт нэвтрүүлэх юм бол эдийн засгийг улам томорно. Түүнчлэн компаниуд мөнгөн урсгалаа сайжруулж, хурдан өргөжих бүрэн боломжтой. Зээлийг авахдаа хамгийн гол нь нарийн тооцоотой, тодорхой төслүүдэд чиглүүлэхэд анхаарч ажилламаар байна” гэв.
-Эдийн засгийн хувьд Монголын Засгийн газар ямар шийдлийг гаргавал зөв алхам болох вэ?
-Макро эдийн засгийн тогтвортой байдал маш чухал. Яагаад гэхээр “Эрдэнэс Монгол” компани бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулах ажил эхлүүлсэн гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээлтийн үеэр хэлсэн. Үүнд бодлогын тогтвортой байдал шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бизнес бизнес чигээрээ явдаг, улс төр нь бодлогын тогтвортой байдлаа дэмжиж, бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй байх ёстой. Хэрэв ингэж чадвал “Эрдэнэс Монгол” компанийг хурдан хөл дээр нь босгож, ашигтай ажиллуулах боломж бий.
Тодруулсан Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Амжилт хүсье.
UILDWERT ZEEL OLDOHGUI BANKUUDIIN SHALGUURIIG DAWJ CHADAHGUI BNA SHTEE TEGEED YAJ BIZNESEE HUGJUULEH WE