...
...

Барилгын компаниудад шар, улаан, ногоон өнгийн гэрчилгээ олгодог болно

Анх 1998 онд Барилгын тухай хууль батлагдаж 2008 онд шинэчлэгдсэн байдаг. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард  барилгын тухай хууль дахин шинэчлэн батлагдсан. Тус хууль  нь 9 бүлэг, 50 зүйлтэй. Энэхүү шинэчилсэн найруулгаар барилгын салбарт тулгамдсан болон зайлшгүй шийдвэрлэвэл зохих олон асуудлуудыг тусгасан аж. Тодруулбал  хуулийн наймдугаар бүлэгт барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын харгалзан үзэж гэрчилгээ олгох тухай тусгагдсан байна. Ингэхдээ улаан, шар, ногоон гэсэн гурван өнгөөр үнэлэх аж. 

Ногоон өнгийн гэрчилгээг шинээр баригдаж ашиглалтад орсон болон цаашид ашиглалтын шаардлага хангасан барилга байгууламжид олгох бол  шар өнгө нь засвар шинэчлэлт хийгдэж ашиглалтын шаардлага хангах боломжтой нь тогтоогдсон ашиглагдаж буй барилга байгууллага хамаарна. Улаан гэрчилгээ нь ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон ашиглагдаж буй барилга байгууламж хамаарна гэж заажээ.  Энэ гэрчилгээг Барилгын улсын хяналт хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага олгоно. Тухайн барилгыг улсын комисс хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор ашиглалтын гэрчилгээг олгох зохицуулалтыг оруулж өгсөн байна.

Гэвч дээрх өнгө бүхий гэрчилгээг олгож эхэлбэл энэ салбарт хүнд суртлыг бий болгох мөн барилгын компаниуд манайх, танайх ийм өнгийн  гэрчилгээтэй  гэдгээрээ  дотроо хагаралдах цаашлаад орон сууц худалдан авагчид төөрөгдөлд орох зэрэг сөрөг талууд ихтэй юм. 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ