...
...

Орон сууцны үнэ ханш, цаашдын чиг хандлага

Шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулийн хэрэгжилт, дагаж мөрдөх дүрэм журам болон барилга, орон сууцны зах зээлийн талаарх мэдээллийг барилгын салбарын ААН, бизнес эрхлэгчдэд өгөх зорилгоор БХБЯ, МҮХАҮТ, "Барилга.МН" хамтран “Барилгын салбарын эрх зүй ба зах зээл” сэдэвт уулзалтыг  өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр “Барилга Эм Эн” ХХК-ийн Судалгааны албаны дарга Б.Билэгтсайхан орон сууцны зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх судалгааг  танилцууллаа.

Зах зээлд 2015-2018 онд борлуулагдаагүй орон сууц 28700 байна. 2016-2018 онд ХУД-т хамгийн өндөр буюу 13,587 айл,БЗД-т 7,006 айлын орон сууц байгаа бөгөөд  64%-ийг эзлэж байна.

Стандарт сайн орон сууцны барилгын явц 49 хувь, борлуулалт 61 хувьтай байгаа бол тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд барилгын явц хамгийн өндөр буюу 56 хувьтай боловч борлуулалтын явц хамгийн бага хувьтай /47хувь/ байгаа аж. Орон сууцны дундаж үнэ стандарт зэрэглэлтэй нь 1.775000, стандарт сайн 2.363000, тансаг орон сууц 4.030000 төгрөг байна.
БЗДүүрэгт  хамгийн их буюу 38 төсөл хэрэгжиж байна.Үнийн хувьд ХУД-т хамгийн өндөр буюу 2,0 сая төгрөг байгаа бол ЧД-т хамгийн бага буюу 1,1сая төгрөг байна.

Стандарт сайн орон сууцны хувьд БЗД- т хамгийн их буюу 24 төсөл хэрэгжиж байна.Үнийн хувьд ХУД-т хамгийн өндөр буюу 2,4 сая төгрөг байгаа бол ЧД, СXД-т хамгийн бага буюу 1,6 сая төгрөг.

Тэгвэл тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд ХУД-т хамгийн их буюу 13 төсөл хэрэгжиж байна. Үнийн хувьд СБД-т хамгийн өндөр буюу 5,2 сая төгрөг байгаа бол БЗД-т хамгийн бага буюу 3,4 сая төгрөг байгаа аж.

Орон сууцны хоёрдогч зах зээл буюу 11,700 өрхийн хуучин орон сууц , 29,295 өрхийн шинэ орон сууц нийт 40,451айлын орон сууц нийлүүлэгдэж байна.Орон сууц худалдан авах боломжтой 21,850 өрх байгаа боловч одоогийн байдлаар зээлийн нөхцөл шаардлагыг хангасан, зээл авах боломжтой 8,768 өрх байна.

Монгол улсын иргэд ойрын 2 жилд багтаан орон сууцтай болох хүсэл ихтэй байна. Иргэдийн 83% нь орон сууцны ипотекийн зээлээр авах хүсэлтэй байна. Зарлагдсан орон сууцны зах зээлийн дундаж үнэ 2,058,452 төгрөг байна Хамгийн өндөр үнэтэй орон сууц ХУД-т 4,800,000 төгрөг байгаа бол хамгийн бага үнэтэй орон сууц БЗД-т, 1,050,000 төгрөгний үнэтэй байна.

Өрхийн 70% нь 1,8 сая хүртэлх үнэтэй орон сууц худалдаж авах бодит чадамжтай байхад энэ түвшинд нийлүүлэлт 18% байна.

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ