...
...

“Хос хоёр Тэсэрдэг” шоколад ба “Тэмүүка" сайн үйлсийн төлөө

Тэмүүка брэндийн хэрэглэгч нарын ач тусаар “Хос хоёр Тэсэрдэг” шоколадны амталгаа, танилцуулга өнөөдөр Чингис зочид буудалд боллоо. Энэхүү шоколад нь  2016 оны хүүхдийн баярын бэлгэнд зориулагдсан  “Клоун Ах” Шоколадны үйлдвэрийн шинэ брэнд юм.

Хамгийн орчин  үеийн Герман улсад үйлдвэрлэгдсэн  тоног төхөөрөмжөөр уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.  Чанар эрүүл ахуйн хувьд олон улсын чанар стандартад нийцжээ.

Тус шоколадан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн ерөнхий технологич Алойс Русхейм санаачилжээ. Тэрээр монгол хүүхэд, багачуудад зориулж тусгай жороор хийсэн байна. Өвөрмөц амтат шоколад болон тэсэрдэг чихрийн хосолсон амтыг мэдрүүлэн илүү сонирхолтой шинэлэг бүтээгдэхүүн болж чадсан байна.

Шоколадыг дэлхийд алдартай АНУ-ын алдарт JELLY BELLY чихрийн үйлдвэрийн түүхий эдээр хийсэн гэж нээлтийн үеэр менежер Ц.Билэгсайхан хэллээ.

Уг шоколадны сав баглаа боодлыг хоёр үе шаттайгаар хийжээ. Дотор талд бүтээгдэхүүнийг хамгаалсан ууттай, температурын өөрчлөлтөд тэсвэртэй бүтээгдэхүүнийг гадны нөлөөнөөс хамгаалж чадна. Түүнчлэн гадна талаар өнгө үзэмж сайтай байгаль орчинд хор нөлөөгүй эко цаасаар хийсэн нь хайлахгүйгээр хэрэглэгчдийн гарт хүргэх боломжоор хангаж өгч байна. Удахгүй болох хүүхдийн баярт зориулан гаргасан тэсэрдэг шоколад нь бэлгэнд хийхэд тохиромжтой юм. Нэг уутанд хослуулан хийсэн нь найзтайгаа хуваан идэхээр савлагджээ.

“Тэсэрдэг Шоколадыг” үйлдвэрлэсэнтэй холбогдуулж, 2016 онд нийт 10.000.000 төгрөгийн сантай “Тэмүүка” Сайн үйлсийн аяныг өрнүүлж эхэлжээ. Уг аянд онцолж ажиллах хүн болох Монгол улсын шигшээ багийн тамирчин, 2016 оны Алтан бөмбөгийн шагналт хөл бөмбөгчин  О.Баяржаргалыг сайн үйлсийн элч төлөөлөгчөөр тодруулсан байна.

Уг сайн үйлсийн аяны хүрээнд хүүхдийн оюун ухаан, спорт, урлагийн авьяасыг хөгжүүлэх зорилготой юм. Тэдэнд хэрэгтэй сургалтын материал, тоног төхөөрөмж, мэргэжлийн багш дасгалжуулагчаар хангах юм байна.

Нээлтийн үеэр “Клоун Ах” шоколадны компанийн шинэ бүтээгдэхүүний талаар маркетингийн менежер Ц.Билэгсайхан ярихдаа  "Манай компани “Хос хоёр тэсэрдэг“ шоколад үйлдвэрлэж, хүүхэд, багачууддаа хүргэж байна. Өнөөдөр  нээлтийн үйл ажиллагаа явагдлаа.  Тэсэрдэг шоколад нь шинэ төрлийн технологиор хийгдсэн, амт чанар сайтай юм.” хэмээн ярив.

“Тэмүүка” сайн үйлсийн аяны элч, шилдэг тамирчин О.Баяржаргал болов

Энэ үеэр тэднээс тодруулга авлаа.

-Хос хоёр тэсэрдэг гэдгээ тайлбарлаж өгнө үү?

-Шоколад нь хатуу чихэртэй хольсон. Аманд ороод тэсэрдэг, өвөрмөц бүтээгдэхүүн. Монголд  анх удаа хийгдэж байгаа шоколад юм.

-Тэсэрдэг шоколадыг  би өмнө нь идэж байгаагүй. Танайх хаанаас ийм санаа авсан бэ?

-Ийм төрлийн тэсэрдэг чихэр худалдаанд байдаг. Харин манай компани эдгээр чихэрнээс санаа авч, тэсэрдэг шоколадаа үйлдвэрлэсэн.

- Ер нь танай үйлдвэрийн шоколад аль улсын технологиор хийгддэг вэ?

-Швейцарийн технологиор шоколадаа хийдэг. Швейцарийн мэргэжилтэн, шоколадны мастер, манай ерөнхий технологич Алойс Русхейм гэдэг хүн ажилладаг.

-Хэзээнээс эхэлж шоколад хийдэг болсон бэ. Хэчнээн төрлийн шоклад хийж байгаа вэ?

- Шоколадны үйлдвэр маань 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. 10 гаруй төрлийн шоколад хийдэг. Хүмүүсийн сайн мэддэгээр шоколадтай банка, Тэмүүка шоколадыг нэрлэж болно. Эдгээр шоколадны араас тэсэрдэг шоколад мэндэлж байна даа.

-Бохьтой, жимстэй, дарстай шоколад бий юу?

-Бид анх бурамтай, самартай шоколад хийдэг байсан. Одоо судалгаа хийж байгаа. Тиймээс цаашид олон төрлийн шоколад, бүтээгдэхүүн нэмж хийх боломжтой.

-Үндэсний онцлогийг харуулсан шоколад хэчнээн төрөл байдаг вэ?

- Монгол үндэсний онцлогийг харуулж шоколадны зурагтаа анхаарч байгаа. Жишээ нь, Хорин нэг аймаг, Тэмүка, Хаан, Хатан, Сэрэвгэр нэр бүхий зурагтай шоколад бий.

-Үнийн хувьд?

-Дотоодын бүтээгдэхүүн учраас импортын үнээс хамаагүй хямдхан худалдаалж байгаа.

-Танай компани шинэ бүтээгдэхүүнийхээ хүрээнд сайн аян өрнүүлж байгаа. Энэ талаар тодруулж хэлнэ үү?

-“Хос хоёр тэсэрдэг” шоколад хүүхдэд зориулсан учир Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Баяржаргалыг өөрсдийн үйл ажиллагаандаа урьж оролцуулж эхэлсэн. Энэ хүрээнд 2016 онд 10 сая төгрөгийн сантай аян явагдана.

Дараа нь шигшээ багийн шилдэг тамирчин О.Баяржаргал “Тэмүүка” сайн үйлсийн аяныг өрнүүлж явуулах болсон тухайгаа ярихдаа

“Би 2015 онд Монгол Улсын шигшээ багийн шилдэг хөл бөмбөгчин хэмээх нэр хүндтэй шагналыг авсан. Одоо “Клоун Ах” компани намайг сайн үйлсийн аяны элч төлөөлөгчөөр сонгосонд баяртай байна. Ирээдүйн Монгол, хүүхдүүдийн төлөө, Монгол эх орныхоо сайн үйлсийн аянд идэвхтэй хамрагдаж, ажиллана. Спортод дуртай хүүхдүүдийг спортоор хичээллэх боломжийг нь хангах үүднээс хувцас, хэрэгсэл авч өгнө. Мөн оюун ухааныг дэмжих үүднээс тоглоом, тэмцээн, уралдаан зохион байгуулж, цаг завыг нь соёлтой, боловсон өнгөрүүлэхээр төлөвлөж байна.

Сурвалжилсан Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ