Нийслэлийн Аудитын газраас Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон байна. Энэ талаар өнөөдөр албаныхан мэдээллээ. Тодруулбал, тойрог болгонд сонгуулийн зардлын хэмжээ харилцан адилгүй байгаа юм. Жишээ нь, Налайх дүүрэгт хамгийн өндөр буюу 187 сая төгрөг байгаа бол Багахангай дүүрэгт хамгийн бага буюу 106,4 сая төгрөгийг сонгуульд зарцуулах эрх олгожээ. Доорх хүснэгтээс нийслэлийн нийт 45 сонгуулийн тойрогт хэчнээн хэмжээний зардал зарцуулах эрхтэй болсныг харж болно.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Зөвхөн БГД-т гэхэд 171-186 саяар 6-н хэсэг бна гэхэд тэрбум гаруйг зарцуулах юм бна.Нийслэлд энэ хэмжээний сонгуулийн зардлаар яадаг бнаа.Наад мөнгө чинь бидний татварын мөнгө.Бидний мөнгөөр биднийг хуурах ном товхимолоо хэвлэх нь үү.Улсын маань цор ганц бга БААТАР маань ер нь юу хийгээд,юунд мөнгө зараад бгаагаа мэддэг хүн юм боловуу.Бүр мангуурчихсан суугаа юм бхдаа.