МАН-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр тус намын бүлгээс Сангийн сайд Б.Болорт албан тоот илгээлээ. Албан тоотод Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийг торгохгүй байхыг хүссэн байна.

Албан тоот хүргүүлсэн шалтгаан нь шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш худалдаа наймаа эрхлэгчдэд өндөр үнэтэй кассын машин, программ хангамж авахыг тулгаж, аваагүй бол торгууль оногдуулсантай холбоотой юм. Эдийн засгийн хямралтай үед орлогогүй шахам байгаа аж ахуйн нэгжид энэхүү тулган шаардалт нь их хүнд дарамт учруулж байгааг онцолжээ.

Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Баар, рестораны холбоо, “Да хүрээ трейд”, “Нарантуул трейд” худалдааны төвийн Худалдаа эрхлэгчдийн холбоо, Хүнсний дэлгүүрийн эздийн төлөөллөөс НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, үр дагаврын талаар олон санал, гомдлыг МАН-ын бүлэгт ирүүлсэн байна. Санал, гомдол тавьсан хүмүүст нийслэл болон хөдөө, орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгч олон мянган иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл багтжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг судалсан байна. Судалгаандаа үндэслэн НӨАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна.
Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ard tvmen ta bvhnii togloom bolj duuslaa tesej tewchihiin arga alga huuli batlaad ch hereg alga 3 honood l oorchilj bhiin tvrvvlj awsan hvmvvs ni hohi ni uu awtomashinii torguulia ehelj tolson ni bas hohi uu zailtsgaa
Zuv
Jijig dund biznest xalgaatai mashin
Uvchin ugchihuud daraa ni emii ni ugch buyantan boloh uu
jijig dund uildver erhlechided mash hund daramt bolj bga shu ymarch orloggui banknii oroo yaay gej bhad demjij bna shu
Солиорцын