Анх удаа орон нутагт болж буйгаараа онцлог "Дарханы хөгжил олон улсын эдийн засгийн форум-2016" амжилттай зохион байгуулагдаж байна. Дарханы хөгжил сэдвийн хүрээнд болж буй энэхүү форумд гадаад дотоодын зуугаад зочид, төлөөлөгчид оролцож, үг хэллээ.
Форумыг нээж Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат үг хэлсэн бөгөөд дараагаар нь БНТУ, Канад улсын Элчин сайдын яамдын төлөөлөл, Буриадын Ардын Хурлын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нар мэндчилгээ дэвшүүлэв.
Нээлтийн дараа "Дархан хотын хөгжлийн төлөв" сэдвээр Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУ-ын гавьяат барилгачин Г.Шархүү болон Гудамж төслийн төлөвлөлт, судалгааны албаны дарга Ө.Мөнгөнсарнай нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. "Дархан хотын хөгжлийн төлөв" сэдвийн дараа "Дарханы аж үйлдвэрийн хөгжил", "Дархан хотод хөрөнгө оруулалт хийх боломжууд" зэрэг сэдвээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, эдийн засагчид болон компанийн төлөөллүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.



Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250