"Дарханы хөгжил олон улсын эдийн засгийн форум-2016" энэ сарын 28-29-ний өдрүүдэд Дархан хотын "Буудай" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.
Тус форумд БНХАУ, ОХУ, Канад, БНТУ-ын төлөөлөгч нар болон Буриадын Ардын хурлын дарга Цырен-Даши Доржиев нар оролцож үг хэлнэ. Мөн МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Эдийн засагч Д.Жаргалсайхан болон бизнес эрхлэгчид, Дараан-Уул аймгийн удирдлагууд Дарханы эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, хот байгуулалт, санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбаруудад хамтарч ажиллах түншлэл бий болгох болон ирээдүйн зорилт, хөрөнгө оруулалтын боломжууд, эдийн засгийн хөгжлийн талаар хурал, хэлэлцүүлэг хийх юм.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250