Олны танил Бундангийн Болдсайхан эмч одоогоос 7 жилийн өмнө "Женко" хэмээн алдаршсан Х.Баттулга гишүүний тухай нэгэн пост бичиж байсныг сэргээн сонирхуулах үүднээс нийтлэв.
Женко үнэхээр хүчтэй байна. Ганцхан хүн ийм хүчтэй байна гэдэг үнэхээр мундаг бөгөөд аймаар. Гэхдээ ард нь оросын төрийн ба мафийн холимог баг зогсож байгаа бол бүр аймаар. Тиймдээ ч аймаар ууртай, зоригтой байгаа биз.
Женко хүчтэй байна. Хүч чадлаа, хүсэл зоргоо бүгдэд тулгаж байна. Ерөнхий сайд, Засгийн Газраасаа хүчтэй байна. Ганцаараа хүчтэй байна. Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, УИХ-аас ганц хүн хүчтэй байна. Зоригтой байна. Зориг хүслээ бусдад тулгаж чадаж байна. Монгол Төрийн бүх институтууд түүнээс айж байна. Хэн ч сөрж дуугарч зүрхлэхгүй байна.
Уул нь монголын хамгийн их хөрөнгөтэй, хувьдаа Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар банк, Капитрон банк, Баянгол буудал, Мах комбинат, монголын хамгийн том спиртийн үйлдвэр (сард 17 чингэлэг спирт үйлдвэрлэдэг) зэргийг багтаасан асар том Женко групптэй хүн хүчтэй байхаас яахав. Дээр нь Монгол Улсын сайд, Дэд бүтэц хот байгуулалтын сайд болохоор хүч нь бүр их болж бүгд түүнээс айх нь зүйн хэрэг. Удахгүй Сайншандад 300,000 ажлын байртай буюу 1 сая хүн амтай үйлдвэрийн том хот байгуулна гэж байна. Монголын Төр ба бүх хувь хүмүүс түүний энэ том төслийг Сайншандын элсэн дунд босгохын төлөө зүтгэх хэрэгтэй гэж байна. Дархан, Налайх, Багануур ч юм уу уул ус, зам дэд бүтэцтэй хангай газар байгуулж хүн шиг амьдарч ажиллах тухай мөрөөдөх ч хэрэггүй. Женко хүсч байхад. Яг л дэд бүтэц, барилгын баахан компанийн захирлууд жудогийн холбооны 22 ерөнхийлөгч болон түүний хүслээр хөрөнгөө заран ажиллаж амьдарч эхэлсэн шиг.
Ганц хүн уул нь Монгол Төрийн бүх байгууламжийг ганцаар сөрөн зогсож, чөлөөт зах зээлийн бүх хуулийг уландаа гишгэн, ардчилсан сонголтыг маань ингэж дээрэлхэж чадамгүйсэн. Гэхдээ ард нь орос мангадын төр, мафи зогсож байгаа бол Монгол Улс түүний хүсэл зоргоор хөдлөх нь аргагүй ч юм уу.
Тэр үнэхээр их хөрөнгөтэй бөгөөд хорсол заналтай байна. Монголын бүх л өдөр тутмын сонин, телевизээр өндөр хөлсөөр хүн гүтгэж, үсдэж бөлдөгдөх мэргэшилтэй хүмүүсээр өргөн хүрээтэй компанит ажил хийлгэн санхүүжүүлж байна. Өмнө нь ч ийм туршлага ихтэй. Монгол Улсын ардын дайсныг олж тодруулжээ. Тэр нь MCS, Петровис, Шунхлай компани. Энэ компаниудыг хэрхэн устгах тухайгаа "Сүхбаатар" киноны маузер гозгонуулсан орос Сүхбаатар хэрхэн монгол язгууртан ноёдыг заналхийлж байгаагаар маш сайн ойлгуулж байна. Үгэнд нь орохгүй бол мангадын гараар устгах ажээ. Тэд ч ямар сураагүй биш. Энгийн ардыг нь байтугай үе үеийн ерөнхий сайд нарыг нь ч устгаж байсан улс. Магадгүй дараагийн удаа нь Голомт, АПУ, МАК гээд монголын бусад компаниуд түүний хүссэнээр амьдрахгүй бол устгал, дарамтанд орох юм байна. Фашизм коммунизмын үед ч ийм улаан цайм телевизээр гаргадаг орос сүхбаатаран заналхийлэл хир байсан юм бол.
Асар их өрнөөс өөр мөнгөгүй байгаа Оросын төмөр замынхны 5-10 жилийн дараа барьж чадаж ч магадгүй, үгүй ч байж магадгүй төмөр замаар зэс, төмөр, нүүрсээ зөөж Оросын нутагт оруулахгүй бол, 10-20 жилийн дараа босож ч магадгүй, үгүй ч байж магадгүй 300,000 ажилчинтай, 1 сая хүнтэй Сайншанд хотын элсэн дунд зөөж буулгаж, дахиж ачихгүй бол тэр хүртэл монгол хүн, монголын компаниуд нүүрс, зэс, төмөр олборлож, өөр аймагт баяжуулж, коксжуулж, хайлуулж ган хийж болохгүй гэнэ. Өнөөдөр бүгд зогсох ёстой юм байхаа. Хамгийн аймшигтай нь энэ солиорлынх нь эсрэг эрүүл ухаанаар, чөлөөт эдийн засгийн онолоор, хүний эрхээрээ үг хэлэх хүн нэг ч алга. Хэн орос сүхбаатарын гарт үхэхийг хүсэх билээ. Женко хүчтэй байна.
Андуураагүй бол 1-2 жилийн өмнө хэдэн барилгын материал зөөж чадахгүй хэдэн сараар гацааж байсан ганц төмөр замын шугамаараа Оюутолгойн зэс, Тавантолгойн нүүрс, Төмөртэйн төмөр, Цагаан суваргын зэсийг зөөж Сайншандад буулгах ёстой гэнэ. Энэ танд төсөөлөгдөж байна уу? Ганц хүний бие даасан солиорлоо Монгол Улс, Монгол Төр, монгол хүмүүс, Монголын ирээдүйд тулган шаардана гэдэг бол өнөөгийн монгол төрийн үнэн нүүр царай багаа хуулаад байгаа нь энэ. Арай жоохон эрүүл саруул сэтгэмээр байна. Сэрмээр байна.
Монгол Улс төмөр зам ба нүүрсээр Хятад улсыг боож хаах биш өөрөө өөрийгөө л боож унагаж ядуурлын ангалдаа үлдэх болно. Хятадтай харилцан ашигтай наймаа хийж, болвол бүр монголын нүүрснээс хамаардаг болгож чадвал манай эдийн засагт л тустай. Дэлхийн бусад бүх орон тэгж л ажиллаж байна. Удахгүй Копенхагений экологийн бага хурлаас 2020 он гэхэд нүүрстөрөгч үйлдвэрлэхийг 45% бууруулах тогтоол гаргах гэж байна. Магадгүй нүүрсний уурхай, нүүрсний экспорт, нүүрс хэрэглэдэг технологийг зогсоох юм уу, маш өндөр татвар ноогдуулж эхлэх бодит алхмууд хийгдэж байна. Монголын говьд хөрсөн доороо хэвтээ нүүрс бол баялаг биш, ямар ч монгол хүний хармаанд нэг төгрөг ч орохгүй. Тэр нүүрсийг гаргаж зараад олсон мөнгөөрөө л бид илүү баян чадварлаг Монголын ирээдүйг бүтээж чадна. Аль болох богино хугацаанд аль болох ихийг амжуулахгүй бол бид хэдий нь хэтэрхий хоцорчихоод байна.
Тийм л хятадтай наймаа ч хийх дургүй шовонист үндсэрхэг юм бол том Таван Толгойгоос илүү нөөцтэй Хөшөөтийн нүүрсний ордыг хятадууд 100% авсан байгааг, Сэлэнгийн Төмөртэйгээс дутуугүй баян төмрийн хүдрийн ордыг Ерөө Гол нэрээр бас л хятадууд авч урагш зөөх төмөр зам тавьж байгаа тухай ганц үг ган хийдэггүй юм болов уу. Тэднийг дээрэлхдэггүй юм болов уу. Монгол компаниудын эзэмшилд үлдсэн Таван Толгойн 4% болох уурхайг л улайран дайрснаас төрд үлдсэн 96%-г нь яаж эд нар шиг хурдан ашиглах вэ гэж бодож болдоггүй юм болов уу. Төр хурааж авсан Таван Толгойдоо ганц хүрз хөрс хуулаагүй байгаа.
Тийм их байж ядсан эх оронч юм бол уул нь яг өөрийнх нь хариуцаж байгаа монголын төмөр замыг оросуудын Сталин хэмээх мангасын үед хийсэн эзэрхэг гэрээнээс нь салгаж Монголд ашигтай болгох гэж үе үеийн монголчуудын хийсэн ажлыг оросуудтай нийлэн устгаж суудаг нь юуных билээ. Монгол Улсын УИХ, АНУ-ын Конгрессээр батлагдсан гэрээг оросууд ураад нүүр лүү нь шидэж байхад монголчууддаа гаргадаг энэ их омог чадлаа гаргахгүй байсан юм болов уу.
Одоогийн Ерөнхий Сайд С. Батболд тэргүүтэй сайн ч муу ч хэдэн монгол компани Таван Толгойн лицензийг аваад үлдсэний төлөө яг өнөөдрийнх мэт занан дайрч 96%-г нь нийгэмчлэн хураалгаж байсан нь хоёрхон жилийн өмнөх явдал. Яг ийм хар дайралтууд хийж байж. Одоо үлдсэн 4% дээр нь бас л монгол компаниуд ажиллаж болохгүй гэнэ. Бусдын тавагтай хоол руу сэрээ дүрдэг хүн шиг энэ зангаа Хөшөөт, Цайрт минерал, Ерөө Голыг эзэмших хятадууд, монголын хамгийн том нүүрсний уурхай болох South Gobi Energy Resources, Оюу Толгойн канадууд, төмөр замын бүх эрхийг маань өмчлөх тэр оросууддаа гаргаж болдоггүй юм болов уу.
MCS компани нүүрс баяжуулах үйлдвэрээ нээлээ. Удахгүй кокс хийх, ган хайлуулах үйлдвэрийн суурь тавигдаж байна. Ердөө л ирэх хавраас эхлэнэ. Бусад компаниуд ч ган хайлуулах, зэс хайлуулах үйлдвэрийн төслүүдээ эхэлж байна. Тус бүр эдийн засгийн хамгийн ашигтай тэр хувилбараар, тэр аймагтаа хийнэ. Харамсалтай нь тэр бүх төлөвлөгөө, Оюу Толгойн төсөл хүртэл ганц хүнд, түүний ар талд байгаа мангадад таалагдахгүй байна. Бүгд ганц хүний хүсэл зоргоор амьдарч ажиллах ёстой. Уул нь монголын компаниуд Женко, Голомт, АПУ, MCS, Петровис, МАК өөр бусад нь ч гэсэн аль болох нэгнээ дэмжиж хамтарч, бүр болохгүй ашиг сонирхол зөрөөд атаархаад байвал ашгаа хуваагаад ч болтугай ойлголцож байгаасай билээ. Sony, Toyota, Hitachi Японы бахархал, Benz, Zeiss, Siemens Германы бахархал, Ford, GM, Apple Америкийн бахархал, Samsung, Huyndai, LG Солонгосын бахархал байдаг. Тэгвэл Голомт, Женко, МАК, МCS, Петровис, АПУ Монголын бахархал болж хоорондоо биш америк, япон, герман, хятадын компаниудтай өрсөлдөн ялах аварга хүчирхэг болох болтугай.
Женко хүчтэй байна. Ганцаараа аймаар хүчтэй байна. Монгол Улс, Монгол Төр, монгол иргэд хүчгүй байна. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэж. Тэнгэр өршөөг.
Б.Болдсайхан. 2009 он
mongol er hyn zorigtoi bol ,ymhii hyjaa nar baas sheesendee hytgalbana.bid chadna.
bolildoo.gants hun ruu boorolchih yumaa..
Юун баахан худлаа шаазарцын бэ энэ Болдоо хүү. Аль 2009 он гэж байнашд.Тэр үед Шунхлай апу аас тусдаа байсан юм байхдаа? Баахан худлаа шаасан баньд нар
Erteed Naaraag yamar duu duulsan be?gej asuugaad bsan .ene evgyu hartstai hun yag mongoldoo yu hiij giiguulsen yum heleed ogoh hun bn uu?
Eronhiilogchid ner dewshvvl demjinee
Huchtei baih yostoi demjij Mongol ulsin tuluu baih ni zuv
Battulga guai ta erunhiilugch bolvol sain bna garval demie
Boldsaihan emch uvchin tuschee, henees yamar uvchin avchihvaa,
хуцна биз. эдийн засан хүчтэй биш элийрсэн хэдэн юмнууд идээд дуусгаж бна. Женко г л дэмжинэ
battulgiig demjinee iim xvn mongold bxgyi xobordoj bga oroc agaa naraa dagaxad buruu bxgyi xujaa dagaadf ornooc ondiixgyi dee
Elbegdorjiin helsneer ene ih hurald davarsan 2 Hun bgaa gesen 1 ni Battulga nuguu 1 ni hen be
----MCS компани нүүрс баяжуулах үйлдвэрээ нээлээ. Удахгүй кокс хийх, ган хайлуулах үйлдвэрийн суурь тавигдаж байна. Ердөө л ирэх хавраас эхлэнэ. Бусад компаниуд ч ган хайлуулах, зэс хайлуулах үйлдвэрийн төслүүдээ эхэлж байна. Тус бүр эдийн засгийн хамгийн ашигтай тэр хувилбараар, тэр аймагтаа хийнэ. Харамсалтай нь тэр бүх төлөвлөгөө, Оюу Толгойн төсөл хүртэл ганц хүнд, түүний ар талд байгаа мангадад таалагдахгүй байна.---- Тэгээд эд нарын чинь ашиг нь одоо гарсан юм уу? Оюу толгойн гэрээ монголыг яаж өөд нь татсын хэлчих?
H.Battulgaar oroldson hen bolgon hatuu sanaj av ene bol mongoloo muulj bgatai utga neg shvv ter hvmvvsiig tenger hatuu shiitgeh bolno
orsool dagasan ni deer .uusxaa xvrwel xoishoo deer .mon ch muuxai xvmvvs dee xujaa nar .tar tiim bolno geed boddoo .booljchixloo....
БАЯЛАГ ҮНЭ ЦЭНГҮЙ БОЛНО ГЭЖ ХЭЗЭЭЧ БАЙХГҮЙ НҮҮРС БОЛ ГАНЦХАН ТҮЛДЭГ ЗҮҮЛЬ БИШ ӨӨР ОЛОН ЗҮҮЛД АШИГЛАНА
ХУЛГАЙЧ УУ ГЭВЭЛ ЦӨМ ХУЛГАЙЧ НОХОД БАТТУЛГА БОЛ ХОТОО САХИДАГ ХАЯА ДЭЛ СҮЛ ЗҮҮЛЬ АВААД ИДЧЭХДЭГ МОНГОЛ БАНХАР БАТТУЛГА РУУ ДАЙРЧ БАЙГАА БЭЭЖЭН БОЛОН БУСАД ҮҮЛДВЭРИЙН ХАВУУД БОЛ ХОТОО САХИСАН МОНГОЛ БАНХАРЛУУ БОРГООЖ НОЦОЖ БАРИЖ ИДХИЙГ САНААРХАЖ БАЙГАА ГАДНИЙ ЗАХИЛАГ БИЕЛҮҮЛЭГЧ ХАВУУД
МСS-ийн хүргэн юм чинь хүргэн хүү хүчтэй гэдгээ харуулж байхгүй юу.
Ene Emch mcs n hurgen bizdee
Хэрвээ нүүрс хүн тоохооргүй хямд болсон бол төмөр зам барьсан ч бариагүй ч үнэгүй болмоор юм. Төмөр замыг хэн барьснаас хэзээ барьснаас үл хамааран үнэгүй л болох биш үү. Үүдэн хойморын ялгаа юун гэдэг шиг л эсвэл үгүй юу
Eh oron ch bolj haragdahiig hicheej bga mafiin tolgoilogch.
battulga ailgaad bga um bna naaduulii cne conguuli doxoxoor l battulga zamd ni cadaa bolood bna ter tucam ni tegbel battulgiig gargana demjinie
jenko bugdiig uurtuu ashigtaigaar shiiddeg. Eh ornoo boddoggui hun. Ajilsag bolj haragdaach! Busdiin hiisniig hucheer abdag hun. Uuruu hiisen um gantsgan Chingis haanii hushuu um bna.
orocuudiin gar xol bolcon cn uadgiim xujaagiin gar xol zondoo l bga hsde bauartsogt
tebel eronxiilogcn bolgonoo n
Ehleed jenko shig ajilsag baih heregtei, yum hiih geed oroldood zutgej bgaaruugaa butgii ingej dairch baigaach
Эх орноо гэх хүмүүс зүгээр л Эрдэнэт болон Тэр олон толгодын бүтээн байгуулалтын харьцуулаад үзээч... Жэнко хойч үед үлдхээр олон юм бүтээж, бусад нь хар нүх үлдээж бн.
Songuuli dohood irheer yaagaad zaavalchgui ene huniig muu bolgoh geed sait bolgon deer bicheed bgaan be yunii tuld geheer basl neg jenkoc darah gesen yavuulga gedgen oilgimjtoi. Ene asar ih horongotei hun yaah gej erh medliin toloo tord garj mongo zavish.hiig bodhiin be? Uls opnoo gesen negniin jujigchen enee teree yuugiinch medehgui bj huniii am olnii massiig dagj shuurhaa bolimoop yum. Jenko hiisen yum ulsiin haa toloo gesen setgeltei shudraga hun .demjih heregtei
Одоо тэр харамлаад хав дараад бгаа нүүрс чинь ямар ч үнэ цэнэгүй болчихоод бна. Гацаагаад бсан төмөр замаа эртхэн тавьсан бол бид ингэж хямралд орохгүй блаа. Энэ бол ганцхан хүний хүч. Үнэн хэлж байжээ.
Shal shal gesen hugiin amitan shtee
Aab ni ih saihan hyn baisan boldsaihan shig chatsag tsarailsan ylyb dolob gesen shunaliin hyydii baigaagyi yum shyy
jenko ym hiij hezeech chadahgui yaj mongoliig saaliin unee bolgohoo l bodoj yvaa daa
Хүчтэй нь Хүчгүйгээ барьж иддэг хорвоог яаья,гэхэв Гэхдээ...Манай талын нохойш дээ
Jenko orosuudiin gar hul boljee
Энэ муу ухаантай царайлсан чацга юу мэддэг болоод эргүү юм бичээд бган.Дуугай эмчээ хийгээд явна биз.Мэдэхгүй юм гэж алга бололтой нүүрсний тухай юу мэддэг гэж.Баттулгийн хажууд өчүүхэн бөөс инээд хүргээд бгарай эмч гуай олигтойхон хэдэн хүнээ үзээд явж бай чам шиг юманд хамаагүй мсиэс ийн луйварчдын багт бж ард түмнээсээ нүүр буруулж бгаадаа ичиж амьдар баян хүүхний мөнгөөр амьдрахаас ич за
Tegeed yu geh geed bgan.hiij chadahgui bol buu gai bol
Тэр үед нь буудаад алчихгүй яасын
Batyulga mongpl ter tusmaa manai banhar grsen.amjilt
Х Баттулгад дургүй хүрэхээс өөр аргагүй байдалд хүрдэг нь МСs болон бусад компаниудыг хорлох гээд байдаг нь бас яриа болгондоо Оджаргалыг муулдаг нь үнэхээр таалагддаггүй Оджаргал бол боловсролтой болохоороо ч тэрүү Баттулгын талаар нэг ч муу үг цухуйлгаддаггүй юм байна лээ шдээ Түүнээс өөрөөр Баттулга Оджаргал хоёр мөр зэрэгцээд баяжаад ажлын байр бий болгоод бүтээн байгуулалт хийгээд явахад улс оронд л хэрэгтэй мэт Монгол дотроо нэг нэгэнтэйгээ үзэлцэх бус дэлхийд өрсөлдөөсэй
Женко жил болгон л нэг ийм хаврын синдром үүсгэдгээ болимоор юм
Хэний төлөө,юуны тулд гэдэг шиг яагаад энэ 2 хүнийг талцуулаад иргэдийг энэ талцалдаа татаад бнаа.хэнд ашигтай юм бол?
er ni jenco gedeg ardin baatar mongol orond yag yu hiisen be.
Болдсайхан эмч MCS юм чинь энэ зэргийн юм бичилгуй дээ,одоо бол негее тал нь хучтэй байгаа юм бишуу Баттулгыг тойруулж баривчлаад,еренхийлегч бас Женкогийн эсрэг тал нь юм байна.
Genko giin jujgend itgedeg humuus bsaar l bh yum. Jinhene mergeshsen turiin hulgaich gedeg chin Battulga. Buudald ni bais hiigeed l mafiin hulgaichid bairaldag gej unen bha. Mongoliin buh l ungutei uudtei bolgoniig hulgailchihaad uuriiguu EH Oronch gedeg ni uneheer budniig doromjilj bgaa bdal. Shudraga yum bdag bol Enhbayar, Battulga 2 turd uneheer bj bolohgyi humuus. Ednii hajuud busad ni yu ch bish.. Avilgachidiin hurungiig huraaj uruu tulj ard tumniihee nuruug teniilgeh huch ene turd bhgyi bgaa ni archaagyi. Araas ni Bayartsogt, C. Bayar, batbold geed humuus bnaa bna
Hujaagaad oros hamaagui deer
Салхи хаашаа хамхуул тийшээ хэн юу гэнэ шууд л итгэнэ өөрсдөө тархигүй
Гацаагчид болон Алтанхуяг Монгол улсыг самарсан нь үнэн биз дээ.
Ter ued ulsiig ood ni tatah chadvartai neg hun avaad yavsan bol odoo ingej yaduurch , ulsaaraa orond orchgyi balsan baih , Boldsaihanii sanaa socialist setgelgeenii hardald esvel shardalt baisan yumuu daa . Cag hugacaanii erheer yumii uchir tailagdaad baina shuu dee
ter nuurs ni garlaa geed ard tumen bayajlaa yu. odoo ch bayalag urssaar, uls ulam bur orond orsoor l bggaa biz dee
Mongoor buh zuiliig hudaldaad awchij bolno gj bodson ym bh daa. Heden alialagch naraaraa ug heluulj Ard tumniig hoyor huwaagaad! Huuliin baiguullagiin uil ajillagaand hurtel nolooloh gj oroldoj baigaag n harahar hiisen hereg n unen gedeg n todorhoi l bn shdee
Gishuunii buren erheesee tatgalzaad shalguulchij chadahgui ter suudal enend denduu unetei bgaa bololtoi