Хуульч О.Батхүү арилжааны банкуудын хатуу гэрээнээс үүдэж зарим компаниуд ихээхэн хэмжээний алдагдалд орж байгаа талаар болон Иргэний хуульд оруулсан өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандах болсон. Тэгвэл түүнээс энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Компаниуд юуны учир алдагдалд орлоо гэж үзэж байна вэ?
-Өнөөдөр банкуудаас ам.доллараар зээл авсан бүх компаниудад дампуурал ойрхон ирээд байна. Энэ бол цэвэр Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан хэрэг. Иймд эдгээр компаниуд 20 гаруй жил зүтгэж бүтээн байгуулсан бүх зүйлээ банкны барьцаанд алдах дээрээ тулаад байна. Жишээ нь 2013 оны 1 сая долларын зээл авсан компани 1,3 тэрбэм төгрөг банкинд төлөх байсан бол өнөөдөр 2 тэрбум төгрөг төлнө. Зөвхөн ханшийн зөрүүнд 700 сая төгрөг төлөх болно. Зээлийнхээ 50 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр гэсэн үг.
-Үүнийг Иргэний хуульд хэрхэн тусгасан байдаг вэ?
-Гэхдээ уг асуудлыг Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт зохицуулсан байдаг. Үүнд “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан. Үүрэг хэзээ үүсэх вэ гэхээр гэрээ байгуулахад үүснэ. Тэгэхлээр гэрээ байгуулахад мөрдөж байсан ханшаар зээл, хүүгийн төлбөрийг төлөх ёстой. Ханшийн зөрүүний алдагдалд орж дампуурах дээрээ тулсан компаниуд сайн хуульчтай гэрээ хийж асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх боломж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Банкууд стандарт нөхцөлтэй хатуу гэрээ байгуулдаг, мөн өөр ашигтай нөхцлийг тулгаж байгуулдаг. Үүний эсрэг маш тодорхой аргумент гаргах шаардлагатай байна.
-Нөгөө талаас иргэд хоорондоо мөнгө зээлэх асуудлыг хууль бус хэмээн үзэж Иргэний хуульд өөрчлөлт оруулсан байгаа. Ингэснээр иргэд яаралтай мөнгөний хэрэг гарсан үед банкнаас зээлэхээс өөр аргагүй байдалд орж байна гэсэн үг. Гэтэл арилжааны банкуудыг дэмжсэн хэрэг болж байна л даа. Үүнийг хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Тийм ээ. Үүнийг би дэмжихгүй байна. Чөлөөт эдийн засагт суурилсан өнөөгийн нийгэмд иргэд хоорондын харилцаанд төр орж байгаа нь өөрөө Үндсэн хууль, Иргэний хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл. Учир нь хоёр иргэн харилцан тохиролцож, мөнгө зээлдэх нь ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй. Хүн өөрийнхөө эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй биз дээ. Уг хуулийн өөрчлөлтийг ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөн ажиллахаар болсон учраас асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон. Энэ мэт иргэдийн эдийн засгийн эрхэнд халдсан, хуулийг аль нэг этгээдэд тухайлбал банкинд ашигтай байхаар өөрчлөлт оруулж байгаа нь иргэний эрхийг илт зөрчиж байна.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Иргэд хоорондоо мөнгө харилцан тохиролцоод мөнгө зээлхэд юу нь болохгүй байна аа? . Зөвхөн банк,банк бус санхүүгийн багууллагын ашиг сонирхолыг хамгаалсан хэдэн нөхөдийн хийж байгаа асуудал . Чөлөөт зах зээл гэдэг биз дээ? Тэгвэл банкнууд нь энэ хүлээгэдэг хүнд сурталаа л арилгачмхал даа?Тэгээд л хүмүүс аль дуртайгаасаа авч байна биз. Энэ чинь л чөлөөт зах зээл биз дээ?
Иргэд хоорондоо мөнгө харилцан тохиролцоод мөнгө зээлхэд юу нь болохгүй байна аа? . Зөвхөн банк,банк бус санхүүгийн багууллагын ашиг сонирхолыг хамгаалсан хэдэн нөхөдийн хийж байгаа асуудал . Чөлөөт зах зээл гэдэг биз дээ? Тэгвэл банкнууд нь энэ хүлээгэдэг хүнд сурталаа л арилгачмхал даа?Тэгээд л хүмүүс аль дуртайгаасаа авч байна биз. Энэ чинь л чөлөөт зах зээл биз дээ?
УИХ-ын гишүүд иргэдээ доромжилж байна.Хуулийн уг заалтыг хүчингүй болгох ёстой.Дэмжиж байна.
Энэ дээр гарсан тэнэгүүд хийх ажлаа олж ядаж дээ .Иргэд хоорондоо мөнгөө зээлүүнэ үү зээлнэ үү пиддануудад ямар хамаа байнаа . ББСБ ын хахууль авсан лаларуудын хийж байгаа ажил даа.Сайн дурын даатгал гэж даатгалын компаниудад хүчээр иргэдээс авч байгаа шиг.........