Түрээсийн орон сууц хөтөлбөрийн бүртгэл зорилтот бүлгийг квот тус бүрээр ээлжлэн явагдаж байгаа билээ. Тус бүртгэлийн эхний өдрүүдэд ахмадууд болон залуу гэр бүлүүдийг бүртгэж дууссан. Тэгвэл өнөөдрөөс хувийн байгууллагын ажилчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэж байна. Бүртгэл 25-28-ны хооронд явагдах юм. Хувийн байгууллагын ажилчдад нийт түрээсийн орон сууцны 30 хувийг хуваарилжээ. Үүнд бүртгүүлэх хүсэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж “Төрийн орон сууцны корпораци”-д, орон нутгийн иргэд аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.
Үүнд:
-Иргэний цахим үнэмлэхний хуулбар
-Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
- Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
-Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар
-Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250