...
...

Сангийн сайд Б.Болор ноён Берт Хофманыг хүлээн авч уулзлаа

Сангийн сайд Б.Болор Дэлхийн банкны Хятад, Монгол, Солонгос, Зүүн Ази болон Номхон далайн орнуудыг хариуцсан Захирал Ноён Берт Хофманыг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс болон Дэлхийн банкны 25 жилийн хамтын ажиллагаанд талууд ихээхэн талархаж буй талаар дурдаад цаашид ч хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс Дэлхийн банкны гишүүн орон болсны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа ба өнгөрсөн 25 жилийн хугацаанд Дэлхийн банк манай улсад буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлүүдийг дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол гэх мэт ач холбогдол өндөр салбаруудад олгосоор ирсэн билээ. Дэлхийн банкны Монгол Улсад 2013-2017 онуудад баримтлах Хамтын ажиллагааны стратегид Монгол Улс уул уурхайн эдийн засгийг тогтвортой, ил тод удирдах чадавхийг бэхжүүлэх, хот суурин болон орон нутагт эдийн засгийн хөгжил болон ажил эрхлэлтийн тогтвортой, мөн олон тулгуурт суурийг бий болгох, үйлчилгээ авах боломж болон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдлийн удирдлагыг сайжруулах замаар эмзэг байдлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах тухай тусгасан байна.

Эх сурвалж: САНГИЙН ЯАМ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ