...
...

БНСУ-ын мэдээллийн сайт Монгол компанийн талаар худал мэдээлэл цацжээ

“Улс төрийн шалтгааны улмаас Хойд Солонгосын “Сунгри”-н 20 хувийг эзэмшдэг Монголын “Хай Би Ойл” компани Хойд Солонгос дахь үйл ажиллагаагаа зогсоож байна” гэсэн мэдээлэл сүүлийн үед интернэтээр цацагдах болсон. “Хай Би Ойл” компани нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд шатахуун, тос тосолгооны материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн аж. Чухам юуны улмаас Хойд Солонгос дахь үйл ажиллагаагаа зогсоосон талаар компанийн эх сурвалжаас тодруулахад “Энэ мэдээллийг анх Өмнөд Солонгосын нэг сайтаас  цацсан байсан. Яагаад ийм мэдээлэл цацсаныг мэдэхгүй байна.  Ямартай ч  худал мэдээлэл. Манай  компани энэ талаарх залруулга мэдээг маргаашнаас гаргана” гэв.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ