...
...

Сайд Б.Болор: Төсвийн алдагдал улс төртэй холбоотой

Өнөөдөр Сангийн сайд Б.Болор цаг үеийн асуудлаар Сангийн яаманд мэдээлэл хийлээ. 

Сангийн сайд гуравдугаар сарын эхээр Канад улсад ажлын айлчлал хийсэн. Айлчлалын үеэр “Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж, Монгол улсын өрийн асуудлаар тохиролцоонд хүрчээ. Уг уулзалтаар Монгол Улсын Засгийн газар “Хан Ресурс” компанид 106 сая ам.доллар төлөх байсан бол 70 сая ам.доллар төлөхөөр болсон байна. Хэлэлцээрийн үр дүнд 36 саяыг нь хүчингүй болгосон байна. Монгол Улсын Засгийн газар энэ өрөө төсвөөсөө төлөхөөр шийджээ. Ер нь Монгол Улсын төсвийн алдагдал үүссэн шалтгаан нь сүүлийн долоо, найман жилд төсвийн төлөвлөлтөд учир дутагдалтай хандаж ирснийг энэ үеэр сайд онцлов.

Түүний ярьснаар төсвийн алдагдал улс төртэй холбоотой юм байна. Энэ алдааг засах гэж Сангийн яамнаас 2016 оны төсвийг УИХ-д өргөн барьжээ. Харамсалтай нь Сангийн яамны оруулсан төсвийн төслийг УИХ батлаагүй. Сөрөг хүчнийхэн уг төслийг батлуулахгүй гэжээ. Хамгийн том алдагдал 2011 онд 2012 оны төсвийг батлахдаа их наяд гаруйгаар тасарсан юм байна. Тэр цагаас хойш төсөв алдагдаж ирсэн. Харин энэ оноос эхлэн алдагдлыг тодорхой засч явах алхам хийж, 2016 оны төсвийг боловсруулжээ.

Сангийн сайд Б.Болор ярихдаа “Эдийн засгийн хүндрэлтэй улс орнууд жилд тухайн жилийн байдлаас шалтгаалж, 8-12 удаа төсвийн тодотголоо хийх тохиолдол байдаг. Манай улсын хувьд хуулийн нөхцлүүдийн дагуу тодотгол хийгдэнэ. Гэхдээ улс орны эдийн засгийн хүнд байдалд уялдуулан төсвийн тодотгол хийж болно шүү дээ. Одоо бид сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар бүтцээ батлуулсны дараа тодотгол хийх нь зөв байх гэж бодож байна” гэж байр сууриа илэрхийлэв.

Мөн энэ үеэр сайд Засгийн газрын хуралдаанаар Энэтхэг Улсын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын экспортын зээлийн нөхцлийг дэмжсэн тухай, Энэтхэгийн зээлийн нөхцөл ямар байх, мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, Монгол Улс гадаад өр болон түүний төлөлтийн асуудлаар ярив. Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ