...
...

“Startup Membership Program” хөтөлбөр тун удахгүй эхэлнэ

Стартап Монгол ТББ /www.startupmongolia.com / нь 2011 оноос эхлэн 400 гаруй компани, төслүүдийн хөтөлбөр, сургалт, үйл ажиллагаандаа хамруулан тасралтгүй, идэвхтэйгээр ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл хийсэн ажлуудаасаа тэдний ойлгосон хамгийн чухал зүйл бол “Community” буюу хүчтэй бүл, идэвхтэй холбоотой хүрээлэл үүсгэх нь энтерпренерүүдийн амжилтад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл болдог болохыг мэдэж авсан явдал аж. Монголын энтеепренерүүдийг хамгийн үр нөлөөтэйгөөр дэмжих, бие биенийхээ хамгийн сайн туслагч байх хүрээллийг зохион байгуулалттайгаар нэгтгэн, идэвхжүүлэх, хөгжүүлэх зорилгоор “Startup Membership Program” хөтөлбөрийг тэд эхлүүлээд байна.

Энэхүү хѳтѳлбѳрийн нээлтийн арга хэмжээг энэ сарын 31-ний ѳдѳр The Ivy Restaurant -д 18:00 цагаас зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээнд оролцсоноор та гарааны бизнесээ хэрхэн эхлэх болон  олон улсын тавцанд ѳрсѳлдѳж чадах уу зэрэг асуултад хариулт авахаас гадна ѳѳртэйгѳѳ, ѳѳрийн компанитай адил бэрхшээлтэй олон гарааны компаниудын эгнээнд нэгдэж, нэг нэгэндээ тусалж, дэмжиж, хамтран ажиллах боломжийг нээх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс сонирхоно  уу?

https://www.facebook.com/events/786740631459399/

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ