МАХН-ынхныг тойрсон сенсацитай зүйлс сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс салахгүй байгаа билээ. Өчигдөрхөн гэхэд л, тус намын дарга Н.Энхбаярыг АТГ байцааж байна, бараг ачаад явж ч магадгүй нь гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархан хэсэгтээ л хөөрхөн бужигнуулаад авсан. Гэвч ноён Н.Энхбаярыг АТГ 5 удаа зарлан дуудах өгөөд ирэхгүй болохоор нь ахин “сануулах хуудас” өгсөн талаар сүүлд мэдээлэгдсэн билээ.
Харин өнөөдөр МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, тус хорооны гишүүн Б.Дагвийхорлоо, Д.Батбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд тус намын Генсек асан Г.Шийлэгдамбын талаар тэд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням: "МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэрэгт хутгаж, улмаар МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх гэсэн хагалан бутаргах, хутган үймүүлэхэд гаршсан нам дамнасан олигархи бүлэглэлийн урт гартнууд АТГ, хууль хүчний зарим хүмүүсийг утсан хүүхэлдэй мэт удирдаж байгаа нь нууц биш юм. МАХН, МАН-тай хамтарч ажиллах яриа гарч анхны алхам хийгдэнгүүт маргааш нь МАХН-ын санхүү аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг өндөр албан тушаалтны заавраар баривчлан нэг сар гаруй хориод байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, МАХН, МАН-тай эвсэн хамтрах юм бол танайхныг Цогтбаатар мэт баривчилна шүү гэсэн ноцтой сануулга өгч буй хэрэг. Эрүүл мэндийн сайдын суудал эзгүйрээд хэдэн сар боллоо. Манай намаас Эрүүл мэндийн туршлагатай удирдагч, эрдэмтэн, доктор,бөөрний нэртэй мэс засалч гавъяат эмч Л.Жамбалжавыг сайдад хуулийн хугацаанд нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд учир битүүлэг татгалзсан билээ. Засгийн газрын хуульд орон гарсан Засгийн газрын гишүүнийг 30 хоногийн дотор томилдог хуультай. Энэ хууль яагаад хэрэгжихгүй байна. Г.Шийлэгдамбыг анхны мэдүүлгээсээ буцаж Н.Энхбаярын шаардлагаар мөнгө зээлсэн, зарим хэсгийг Н.Энхбаярт өгсөн гэж хэлүүлсний шан болгон сайдын суудлыг хадгалаад байгаа юм биш үү. Г.Шийлэгдамба "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож, Тахарын албаны хамгаалалт авсныг юу гэж тодорхойлох вэ? Нууц ноёнтон ярилцлага өгүүлээд, хамгаалалтанд авч энд тэнд нууцаар уулзаад байгаа юм бишүү гэсэн хардлага манай намын гишүүд, дэмжигчид, иргэдийн дунд газар авлаа. Г.Шийлэгдамбын энэхүү туйлбаргүй занд МАХН-ын гишүүд, дэмжигчид нэн харамсаж байна. МАХН-ын ЕНБД-ын санхүү бүрдүүлэх, захиран зарцуулах үүргээ биелүүлснээ бусдын ятгалга дарамтанд орж анхны мэдүүлгээсээ буцан намын даргаа гүтгэснийг МАХН-ын гишүүд, дэмжигчид эрс эсэргүүцэж байна" хэмээн мэдэгдлээ.
Эндээс харахад, МАХН-ын экс-генсекийг эрх мэдэлтнүүд "худалдаж авчихаад" нэг намын журмын нөхдийнх нь эсрэг турхирч, үүнийх нь хариуд түүний сайдын суудлыг хэн нэгэнд өгөлгүй хав даран хадгалаад байгаа гэсэн ойлголт бидэнд төрөхөөр байна. Хэрэв энэхүү мэдэгдэл үнэний хувьтай бол төрийн алба гэдэг эрх мэдэлтнүүдийн хоорондын арилжаа наймаа, ашиг хонжооны хэрэгсэл болсны бас нэгэн нотолгоо болж мэдэх нь.
Д.Мигаа
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Одоогын Монголчуудын өөрийн хүчийг мэдрэхгүй.Хүний хүчийг хэт их үнэлдэг хамгын арчаагүй зан ийм байдалд хүргэж байна. Дарга нар нь хүчтэй зорилогтой зоригтой залуусаас айдаг. Харин доод тушаалын ажилтанууд нь хариуцлагаас зугтдаг, зувчуулж бултах дуртай.Алдаа дутагдалаа хүнд нялзаадаг зангаас салах хэрэгтэй.
угтаа бол 2000 д оны цүнх баригчидын нүүр царай цухуйж байгаа юмшүүдээ
АТГ эзнийхээ захиалгаар хүнийг ийм болтол дарамталдаг юм байна. Цаад Ши ч гэсэн нялцгай амьтан.
Шийлэгдамба үнэнээ хэлсэн байна. Юунд нь урвагч гээд байгаа юм. Энхбаяр мөнгө ол гээ биз. Та нар юунд нь сандраад байгаа юм. Наадах чинь хэрэг биш шүү дээ. Сайн хар
нугийн нэр баастсан хөгийн эр эврээ ургахаар аавийгаа мөргөдөг гэдэг шиг, уг нь аав ээж нь сайнл хүмүүсшүүдээ новш гэж
urvagch dulzen
Enhbayartai holbogdson buhen boon mongo ugaadag yum shig urvaj, enhbayarig sain gutgesen buhen ih hemjeenii mongotoi boldog yum bidhu
elbegdorj yasan xanaj tsadadgui bird ve.tavan tolgoig avaxiin tuld xoxuul xuuxedtei avdaig xurtel xorixiimdaa
elbegee , bish bj bolno gehdee enhbayr bol buur bishshuu.
Denduu sudarga bus yumaa.
Hamag hergiin ezen ene Elbegdorj gdg hujaa yum bishu >
AN mongoliig elgeer ni hewtuulj bn do arai l yum aa Enhbayar l ene baidlaas gargana da @#%
AN-g 92 ond huch heregleed ustgah bsn yum !)+
МАХН-ыг 92 онд хуулиар хаах ёстой байсан юм
Shiilegdambatanguud ali ch namd hereggui mongold bur ch
Jinhene chatsga tsarait
Uls tor.s uurg zail shiilegee
C1 TV САНДАРААД АЙГААД ЧИЧЭРЭЭД ЭЭРЭЭД МУУРААД АСАН УУ ХА ХА
ичээчээээ