...
...

О.Баасанхүү, Ч.Сайханбилэг нарын мэтгэлцээн нэг сараар хойшиллоо

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.03.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрээр мэдээллийн эхэнд хэлэхдээ,  “Монгол Улсын Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудсан. Мэтгэлцээн өнөөдөр 19 цагаас ТV-5 телевизээр цацагдах байсан юм. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч хариу өгөхгүй байна. Тиймээс мэтгэлцээнийхээ хугацааг дахин 1 сараар сунгаж 4 дүгээр сарын 23-нд мэтгэлцэх болно” гэлээ.

Мөн  32 хуулийн төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн ч бүх хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгч байна. Тиймээс ямар шалтгаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гэж байгаагаа тайлбарлах хэрэгтэй гэв.

Түүнчлэн УИХ дахь МАХН-МҮАН-ын  “Шударга ёс” эвслийн бүлэгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ