...
...

Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийг тодорхойлох чуулган эхэллээ

“Хүнс хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан , технологи, инноваци Үндэсний чуулган” өнөөдөр 9 цагаас Корпорэйт зочид буудлын Эвент Холл танхимд эхэллээ. Чуулганд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд болон тус салбарын эрдэмтэн судлаачид нийлсэн 200 гаруй хүн хүрэлцэн ирсэн байна. Чуулганы гол зорилго нь хүнс хөдөө аж ахуйн салбарыг улс орны эдийн засгийн тулгуур салбар болгоход чиглэгдсэн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо-инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлоход оршиж байгаа аж. Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

С.Баяр

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ