...
...

Хуульч О.Батхүү:Монголын төр иргэдээ ялгаварлан гадуурхаж байна

Хуульч О.Батхүү  таван хувийн зээл болон банкуудын лоббигоор батлуулсан хуулийн заалтыг ҮХЦ-д өгөх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр малчин  бага хүүтэй зээл авдаг, тариачин өндөр хүү төлдөг. Багануур дүүрэгт амьдардаг бол  5 хувийн хүү төлдөг, Сүхбаатар дүүрэгт амьдардаг бол 8  хувийн хүү төлдөг байж болохгүй. Бид бүгд Монгол улсын иргэн. Татварын мөнгийг зарцуулахдаа Үндсэн хуульд заасан хүнийг нийгмийн байдлаар ялгамжтай хандаж байгаагаа зогсоогоосой хэмээн үзэж  буйгаа  мэдэгдсэн юм.

Хуульч О.Батхүү:”Ипотекийн таван хувийн зээлийг энэ сарын 15-аас эхлэн 21 аймаг болон алслагдсан гурван дүүрэг, хотод цөөн хэдэн байрлалд хамаарахаар зохицуулсан байна. Гэтэл уг зээлийн санхүүжилтийг “Тэтгэврийн сангийн хөрөнгө”-өөс хийхээр зарласан ба энэ нь үндсэндээ татвар төлөгчдийн мөнгө. Өөрөөр хэлбэл өнөөдөр ажил хийж,  татвар төлж байгаа хүмүүсийн цалин дээрээс суутган авсан хөрөнгийг дахин хуваарилалт хийхдээ иргэдийг ялгаварлан гадуурхаж байна. Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт, МУ-ын хүн амын 50 орчим хувь, түүний дотор татвар төлөгчдийн 60 гаруй хувь амьдардаг. Гэтэл эдгээр  хүмүүс таван хувийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Таван хувийн зээлд хамрагдсанаар нэг өрх сард  150-300 мянган төгрөг хэмнэх боломжтой” хэмээн ярилаа.

Мөн орон нутгийнханд хөнгөлөлттэй зээл олгодог, аймгуудад татаас өгдөг, малчдын зээлийн хүүг бууруулсан, тодорхой татваруудаас чөлөөлдөг гээд олон асуудал бий. Гэтэл ачааны голыг үүрдэг, татвар хамгийн их төлдөг хүмүүсээ ялгаж байна. Агаарын бохирдол, түгжрэлд өртөж байгаа “хэсэг” бол үнэндээ хотынхон, түүний дотор 6 дүүргийнхэн. Иймд УИХ уг шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэдгийг хатуу хэллээ.

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ