...
...

Өдөр, шөнө тэнцдэг Наурызын баяр

Манай улсын хүн амын үндэсний цөөнхийн томоохон төлөөлөл бол казакууд. Өнөөдөр тэд Наурызын баяраа тэмдэглэж байна. Наурызын баяр бол казакийн ард түмний уламжлалт баярын нэг. 

Тэдний энэхүү баярын тухай бичихийн өмнө Казак үндэстний талаар уншигч танд товчхон хүргэе. X зууны үеэс түүх сударт казак буюу касах, хасаг гэдэг нэрээр тэмдэглэгдэж иржээ. Казак үндэстний түүх, зан заншлын талаар бичдэг http://huash1919gogo.blog.gogo.mn/ бичсэнээс үзвэл XVII зууны эхээр Монголын Ойрад аймаг, тухайлбал, Зүүнгар улс Казакын хаант улсад цөмрөн, умардаас Бухар, Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казакийн хаант улс хүчин буурч байжээ. Тэд хуваагдаж нэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд гарч Манж чин улсын харьяат болсон түүхтэй. Ингээд XVIII зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харьяат казакууд Дорнод Туркестанд нутаглан, Хар Эрчис, Алтайн газраар суух болсон байна.. 


Харин алтайн казакууд угтаа казакийн дунд зуутын Керей овгийн хүмүүс гэнэ. Тэдний дундаас Монголд шилжин нутаглагсад нь Абах керей, найман Казах юм байна. Абах керейчууд нь дотроо 12 овог байдгаас Мэркит, Кенсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн байдаг. Зарим нь Монголд байдаггүй. Гэтэл найман казакууд нь Улаанхус суманд цөөхөн оршин суудаг. Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилдог бол Ховд сумнаа цоохор овогтон нутагладаг аж.

100-аад жилийн өмнө Казак ястан нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд багтаж,  нэгэн бүрэн эрхт гишүүн нь болсон түүхтэй. Тэр үеэс эхлэн  манай төр, засаг Казахын ард түмнийг онцгой анхаарч, газар нутаг заан өгчээ. Монголын Баян-Өлгий аймаг бол казакуудад олгосон газар нутаг. Өлгий нутагтаа казак түмэн ажилсаг, хөдөлмөрч, аз жаргалтай амьдарч байна.

Казак үндэстэн суурьшин амьдарч буй нутагтаа анх тусгай аймаг байгуулж, улмаар аж ахуй, соёлын томоохон нэгж болгон хөгжүүлсээр өдий хүрчээ. Энэ түүхэн хугацаанд  тэдний ёс заншил, зан үйл, өв уламжлалыг хүндэлж, яс үндсээ цэвэр ариун, нэр төртэй хадгалах бололцоог төр засгаас олгосон. Тэр боломжийг Монголын казахууд алдалгүй өв уламжлалаа нэр төртэй авч яваа үндэстэн юм.

Харин өнөөдөр болж буй Наурызын баяр бол казак үндэстний хамгийн том баяр ёслол. Наурыз нь “Наурас” гэдэг перс үг юм байна. Казакууд гуравдугаар сарын 22-ны өдрийг  өдөр, шөнө тэнцдэг гэж үзэж, тэмдэглэж ирсэн заншилтай. 1000 жилийн түүхтэй баяраа казакууд хаврын баяр гэж үздэг. Тэдний баярт бүргэдийн баяр том байр суурь эзэлдэг. 

Хавар тэмдэглэдгийн учир нь мал төллөх болон тариа ногоогоо тарихын өмнө шинэ бэлтгэл ажил эхэлдэгтэй холбоотой. Нэг ёсондоо Монголын цагаан сартай адилхан. Наурызын баяраа казак үндэстэн өргөн дэлгэр тэмдэглэж байна Өнөөдөр болж буй казакуудын баярын талаар монгол түмэндээ сурвалжлагаар хүргэх болно.

Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ