...
...

С.Пүрэв дарга аа, НӨАТ-ын "суйлаанд" хариулт өгөөч!!!

Гааль татварын ерөнхий газрын даргад гарчиглаж хүргэх санал байна. Энэ бол Монгол Улсын иргэн бүрт хамаарах асуудал болохоор эрхэм та анхааран уншиж, арга хэмжээ авахыг хүсье. “НӨАТ-ын сугалаа” гэхээр юу ярих гэж байгааг минь гадарлаж байгаа байх. Татварын системийг боловсронгуй болгож, бага ч гэсэн НӨАТ-ын буцаан олголт иргэн бүрт олгоно гэдэг сайн хэрэг. Урамшуулал нэрийн дор сугалаа явуулж, 70 гаруй мянган хүнийг азтан болгоод байгаа чинь ч сайшаалтай зүйл. Харамсалтай нь энэ ажил чинь хөрсөн дээрээ бууж, хүнд хүрч байна уу гэдэг нь асуудал болоод байна. Та бод доо.

2016 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар 70 мянга 470 хүн азтан болсон ч 5924-хэн хүн сугалаагаар хожсон мөнгөө авсан байх. Азтан болсон хүмүүсийн 10 ч хүрэхгүй хувь нь гэсэн үг. Арай ч дээ, үлдсэн 90 гаруй хувь нь яав аа. Гааль татварынхны тайлбар нь “Хүмүүс сугалаанд хойрго хандаж байна” гэх. Хайхрамжгүй хандаж болно оо. Гэхдээ хонжвороо аваагүй яваа 60 гаруй мянган хүнийг бүгдийг нь хайхрамжгүй, салан задгай гэж дүгнэж болохгүй. Бусдад бурууг чихэхээс өмнө өөрсдийн ажилдаа үнэлэлт өгвөл яасан юм бэ, С.Пүрэв дарга аа!  

Үнэндээ өнөөдөр сугалааны талаар иргэдийн дунд нэгдсэн ойлголт алга. Энэ бол Гааль, татварын ерөнхий газрынхан ажлаа муу хийж байгаагийн нотолгоо биш гэж үү. Уг нь НӨАТ-ын урамшууллын талаар иргэн бүрт хангалттай мэдээлэл хүргэж, сугалаанд хэрхэн оролцох тухай тодорхой зар сурталчилгааг хангалттай явуулмаарсан. Нэг л “Тэдэн мянган хүн сугалаанд оролцож, тэдэн хүн азтан боллоо” гэж тоо хэлэхээс өөр зүйл алга. Үндсэндээ энэ ажил чинь үнэхээр бүрхэг явагдаж байна. Өнөөдрийн байдлаар супер шагнал болох 400 сая төгрөгийн эзнээр нэг азтан нэгэнт тодорчихсон байгаа ч хэзээ гарч ирэх нь чөтгөр бүү мэд. Ийм л харанхуй бүрхэг байдлаар “НӨАТ”-ын сугалаа гэгч явагдаж байна шүү дээ. Эцэстээ “хонжвор хожсон хүмүүст мөнгийг нь өгөх сонирхол байгаа ч юм уу” гэх эргэлзээ иргэдийн дунд төрж байна. Уг нь НӨАТ-ын урамшуулалд олгох санд улсын төсвөөс жилдээ 22 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэж байгаа. Гэвч эл мөнгө чинь энэ янзаараа иргэндээ хүрч чадах уу, С.Пүрэв дарга аа!!! Бүхэл бүтэн гурван сарын хугацаа өнгөрчихөөд байхад азтан болсон 70 гаруй мянган хүний арав хүрэхгүй хувь нь мөнгөө авсан байгааг анхаарч ажиллахыг дахин хүсье. Үлдсэн 60 гаруй мянган хүн нь хаачив. Мөнгөнд дургүйдээ, НӨАТ-ын урамшууллаа авахгүй байна гэж үү!!! Бодох асуудал...

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (21)
  • тэтгврийн өвгөн ном бичиж өөрийн зардлаар хэвлүүлээд ИНТЕРНОМ-оор номоо борлуулж ирсэн. Энд орлого бараг байхгүй, гагцхүү хэвлүүлсэн зардлаа нөхөхөд оршиж байв. НӨОТ-ын энэ хуулиас болж Бизнес эрхлэгчээр бүртгүүлж 10 хувийн татвар нэмж төлөх болсноор номын үнэ мөн 10 хувиар өслөө. Яг зэрэгцээд ном бичигчийн орлого 10 хувиар буурч, ИНТЕРНОМ-д 5 ном өгч заруулахад хүнд суртал, бичиг цаас олон дахин ундарлаа. Европт эм, ном НӨОТ ногдуулдаггүй юмсан. Манайх Евростандараас суралцаж 20 жил болсод юу н анзаардаг_

  • Хэрэгжих боломжгүй зүйл хийчихээд хүмүүсийн тархи угаагаад байна шүү дээ, Бүх хүмүүс талоноо шивэх ямар ч боломжгүй. Хөдөөгийнхөн/малчид,тариаланчид/, өндөр настнууд,бага орлоготой жижиг худалдан авагчид,дундаас дээш орлоготой баячууд гээд шивэлт хийхгүй,за дундаж хэсгийнхэнээс хэзээ үр дүн гарахыг нь мэдэхгүй байж талоноо цуглуулаад шивээд сууж байх сонирхолтой,завтай нь хэд байх уу., зарим хэсэгт нь шивэлт хийх боломж ч байхгүй,Эгнэ зкаваан зүйлээ зүгээр л больчих хэрэгтэй

  • im balai ajil hiihee bolimoor yum.Irgen burt butsaan olgoltiig ni hiivel bolno biz dee...Iluudee garsan mu gu yum uu? Esvel ingej iluu mungu atd tumnees avahaa boli...

  • Улс 22 тэрбумыг төсөвлөсөн байж болох ч гол нь улсын орлого төсөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа нь юуных вэ. Зарцулахаа яг таг, бараг уралдан байж илүү зарцуулдаг хирнээ орлого тал хаачив. Энэ урамшууллын систем илүү их орлогыг төвлөрүүлнэ гээгүй билүү. Аль эсхүл өмнхөөөсөө ч илүү орлого нв бага болсон байх шиг. Эцсийн дүндээ НӨАТ-ын системийг анх рекламдаад байсан нөхөд одоо яагаад таг болчихов. МҮХАҮТ-ын дарга бас хариулт өгөх ёстой.

  • Ene Pyrev darga bas l shouchin hyn yy?

  • Тэр эмээ өвөө нар чинь хүүхэд шуухадгүй улсуу

  • Ийм олон ашиг багатай архинаас өөр олигтой орлогоггүй, нэмүү өртөг бий болгодоггүй жижиг дэлгүүрүүдээр яах юм бэ. Өрсөлдөөний шударга хуулиар шигшигдээд, дампуурсан нэг нь өөр ажил хийх хэрэгтэй байна. Манай эх орон шиг газар нь нутаг нь үнэгүй мал нь хямдхан газар өөр хаана байна. Мал малла, ногоо тарь, унасан шатсан мод бэлтгэ, өөр сэтгэвэл зөндөө л ажил байна. Монголд хүн өлсөж үхвэл дэлхийн онигоо болох байгаа даа.

  • НӨАТ-г чинь эцсийн хэрэглэгчид л төлдөг татвар. Тэгтэл дэлгүүрүүд тэр татварыг төлдөг юм шиг ярих юм. Нэг тооцоо хийж үзье. Нэг дэлгүүр үйлдвэрээс 1000-н талх, 100 төгрөгний НӨАТ-тай үнээр, нийт 1100-р авсан гэж бодъё. Түүн дээр 220 төгрөг нэмээд 1320-р заржээ. Орлого нь 1200 төг. Төлөх НӨАТ нь 120 төг болно 120-100=20 төгрөгийн НӨАТ-г татварт төлнө. 1200-1000=200*10%=20 төг орлогын татварт төлнө. Нийт төлөх татвар нь 20+20=40 төг. Цэвэр ашиг нь 200-20=180 болно. Тэгвэл өмнө нь НӨАТ төлдөггүй байхад ямар байсныг тооцоё. 1320-1100=220*10%=22 төг татварт төлнө. Цэвэр ашиг нь 220-22=198 төг болно. Зөрүү ашиг нь 198-180=18 төг. Тэгэхээр хэрэглэгчээс суутгаж авсан 20төг-ний НӨАТ-г өөрөө завшиж улс эх орноо хохироож байна гэсэн үг юм. Энэ нь шударгаар татвар төлсөн нь хохироод орлогоо нуудаг хэсэг нь хожиж байгаа хэлбэр юм. Эсвэл илүү олсон 18 төг-рөөр талхаа хямд зарж, цэвэр зах зээлийн өрсөлдөөний хуулийг зөрчиж байна.

  • Жижиг дэлгүүрүүд зах бөөний төвөөс бараа авахдаа НӨАТ-н падаанаа аваад төлөх ёстой НӨАТ-сөө хасуулахаа мэдэж байгаа болов уу. Хамгийн гол нь гаднаас нууж хааж дутуу мэдүүлж бага татвар төлж импортоор бараа оруулж ирдэг зарим нэг газруудын орлого ашиг, далд эдийн засгийг ил болгох гэж энэ хуулийг хэрэгжүүлж байгаа. НӨАТ гэдэг нь илүү хэрэггүй хэрэглээг бууруулах, хэмнэлттэй байлгах, импортыг багасгах л зорилготой. Жаахан хуулиа уншиж ямар зорилготой хууль вэ гэдгийг нь мэдэж байж бураач. Мэдэхгүй бол Монголоор дүүрэн байгаа нягтлангуудын нэгнээс асуу.

  • интернет ашиглах боломжгуй, хэрэглэдэггуй ард иргэд маш их байгаа. хогшид бол сугалаагаа яахаа мэдэхгуй байгаа шуу дээ. хаана хэнээр шивуулэх гээд явж байх вэ дээ Амьдралд ойр хийх хэрэгтэй амьдралын тувшин тэнгэр газар шиг ялгаатай байгаа шуу дарга мяндагтанууд аа. Интернет бух хумуусийн хэрэглээ болоогуй бна

  • НОТатвар-Сугалаа-Унийн осолт-Хямрал-Жижиг дунд бизнес эрхлэгчдийн дампуурал-Ажилгуйдэл-Хулгай ийм л байна олигтой ур дун алга Амьдрал улам бурхэг болж байна даа

  • Хамгийн анхны сугалаанаас хожсон хонжвор дансанд орохгүй бнаа. Хаана хандах вэ

  • Системд ирээгүй гэсэн баримтыг дахин оруулахад орохгүй байна.мөн үний зөрүүтэй гээд гарч байх юм зарим нь.

  • шинээр гарч байгаа зөв асуудал гэж бодож байна.даанч иргэн бүр шинэ зүйлийг сонирхож хандахгүй байна.нөгөөтэйгүүр сургалт сурталчилгаа муу байна. Иргэдэд маш сайн мэдлэг олгох хэрэгтэй.Иргэн бүр баримтаа шивэх боломж байхгүй ш дээ.ер нь иргэд баримтаа хадгалах нь туйлын зөв.

  • бас нэгэнт шивээд цахимаар баталгаажсан баримтыг хадгалаарай гээд байх юм тэгвэл цахим гэдгийн утга хаана байгаа юм тэр баримт ч жаахан хадгалахаар тоо бичиг нь балраад байгаа шүү дээ цахим дээрхи мэдээлэлээр сугалааны хонжворыг олгоод явах хэрэгтэй шүү дээ баримтаа шивчихээд баахан цаас хадгалаад байх юм уу энэ талын журмаа боловсруулах хэрэгтэй шүү дээ амьдралд ойр болгооч олон айл компьютер байхгүй

  • сугалаанд худалдан авагч тал буюу баримтаа шивсэн иргэдийг оролцуулах нь зөв болов уу худалдагч тал бол шууд баримт өгч байгаа болохоор ойлгомжтой худалдагч талын баримтын дугаараар сугалаанд мөнгө хожлоо гээд гараад ирнэ худалдан авагч баримтаа шивээд баталгаажсан баримтыг сугалаанд оролцуулах юм бол ийм асуудал гарахгүй сугалаанд хожоод баримтаа шивээгүй хүний мөнгө улсад үлдэнэ тэр бол ойлгомжтой тэнд хэн нэгнийг буруутгах хэрэггүй тиймээс сугалааг бодит болгохын тулд баримтаар шивсэн баримт нь баталгаажсан дугаарыг сугалаанд оролцуулж байж энэ мэт гомдол тасрана .ер нь шивэгдээгүй баримтыг сугалаанд оролцуулж шоудах ямар хэрэг байгаа хүн хуурч байгаа юм шиг гаргаж байгаа зөв зүйлээ бас бодит болгох тал дээр татварын байгууллагын мэргэжилтэн хүмүүс ажиллахгүй байна шүү дээ

  • Энэ угаасаа С,Пүрэвийн өөрийн хувийн наймаа

  • Yawaandaa bolnoo. Um hiij bga negnee bitgii inge demjeed ugiildoo. Tatwaraa nuudag bsan humuus odoo garah gartsgui bolj bn. Tsag hugatsaa unguruh tusam ulam l bolowsrongui bolno bha

  • Surtalchigaa hangalttai harin hun burt internet orchin baigaagui gehdee odoo gar utasnaasaa orj bolno shuu dee

  • Barimt yvulhar kod buru bn ged bdag hudla sugala nertei oorsdoo l mongo hojaon bolj luivardaj bga bizde

  • Баримтуудаа илгээчихээд байхад зарим баримтууд системд ирээгүй гэсэн алдаа заагаад байгаа. Танайд хандаад ч нэмэр алга

Онцлох мэдээ