БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүдээр орж боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.
Үндэстний цөөнх амьдардаг Баян-Өлгий аймгийн хувьд Монгол хэлний боловсрол олгох ажил хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа бөгөөд орон даяар хэрэгжиж буй “Авьяас”, “Ном” хөтөлбөр амжилтай хэрэгжиж байгааг салбарын сайд онцоллоо. Мөн энэ үеэр аймгийн удирдлагууд болон боловсрол, соёлын салбарт ажиллагсад болон аймгийн иргэдтэй уулзалт хийжээ.
Л.Гантөмөр сайд энэ өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад ажиллах юм. Дашрамд дурдахад, тэрээр сайдаар ажиллах хугацаанд 21 аймгаа тойрсон анхны Боловсролын сайд ажээ.


Эх сурвалж: БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250