...
...

Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэнэ

“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах” болон “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” төсөлд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр Аж үйлдвэрийн яаманд боллоо. Арга хэмжээнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дэлхийн банкны Монгол дахь салбарын төлөөлөл, “Green trends” төслийн гүйцэтгэх захирал Н.Энхбаясгалан, “Wuhuan Engineering” компанийн төлөөлөл оролцлоо.  

Эдгээр төслүүдийн нийт өртөг 1.8 сая ам.доллар. Төслийг хэрэгжүүлснээр цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох төвлөрсөн хот суурин газруудын түлш, эрчим хүчний хангамжийг хүрээлэн буй орчны асуудалтай цогц байдлаар шийдвэрлэх юм.

Монгол Улсын төвийн бүсийн хүрэн нүүрсний сав газрыг түшиглэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, нийгэм эдийн засгийн хувьд үр өгөөжтэй хүрэн нүүрсний ордыг сонгож, тухайн нүүрснийхээ шинж чанарт тохирсон үйлдвэрийн технологийн сонголт хийх, үйлдвэр барих байршлыг нүүрс болон усан хангамжийн боломжтой уялдуулан тогтоох юм. Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдсанаар өөрийн орныг хийн түлшний эх үүсвэртэй болгох, түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, хэрэглэгчдийг экологийн цэвэр түлшээр хангах замаар агаарын бохирдлыг арилгах асуудлыг шийдвэрлэх боломжтойгоороо нийгмийн үлэмж ач холбогдолтой аж.

С.Баяр

Эх сурвалж: breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ