...
...

”400 саяын эзэн 1-р сарын 27-нд “Оргил” худалдааны төвөөс худалдан авалт хийсэн”

НӨАТ-ын урамшууллын супер азтан болох 400 сая төгрөгийн эзэн өчигдөр тодорсон. НӨАТ-ын сугалаа болон супер азтаны тухай тодруулахаар Гааль, татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн НӨАТ-ын мэргэжилтэн Б.Чинзоригтой уулзлаа.    

-400 сая төгрөгийн азтан тодорлоо. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?

-1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн хүн 400 сая төгрөгийн эзэн боллоо. Одоо тухайн хүн өөрийнхөө баримтыг ebarimt.mn-д бүртгүүлээд Гааль татварын ерөнхий газарт хүсэлтээ өгөөд ямар нэг татвар шимтгэл төлөхгүйгээр 100 хувь 400 сая төгрөгөө авна. Яг одоогийн байдлаар супер азтан бүртгүүлэхээр ирээгүй байна. Мөн сугалаагаа ebarimt.mn сайтад бүртгүүлээгүй байна.

-Заавал бүртгүүлсэн байх шаардлагатай юу?

-Тийм. Иргэд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Хонжвор хожсон хүмүүс маань ebarimt.mn-ийн бүртгэлийн дансны тохиргоо хэсэгт “өөрийн дансаа бичнэ үү” гэсэн шаардлага тавьж байгаа. Өөрийнхөө дансыг үнэн зөв тохируулах хэрэгтэй. Тодруулбал, өөрийнхөө овог нэр, регистрийн дугаар, банкны нэр, банкны дансны дугаар орж байгаа. Үүн дээр сануулахад, регистрийн дугаарыг оруулахдаа урд талын үсгээ кирилл үсгээр оруулаад, заавал өөрийнхөө нэр дээр байдаг дансыг бичих хэрэгтэй. Хүмүүс энэ дээр алдаад байдаг. Зарим нэг хүмүүс хугацаа нь дууссан дансны дугаар биччихсэн байх жишээтэй. Сүүлийн тохирлоор л гэхэд 2000 хүн дансны дугаараа буруу бичсэн байсан 

Бүх мэдээлэл нь үнэн зөв болсон ebarimt.mn сайтын хэрэглэгч нарт ажлын 20 хоног дотор багтаад мөнгө нь шууд очно. 20000, 100000 төгрөгийн азтан бол дансанд нь 20 хоногт шууд орно. Харин 500 мянгаас дээш мөнгөн дүн хожсон хүн Гааль, татварын ерөнхий газар ирж хүсэлт бөглөнө. Ирэхдээ өөрийнхөө хожсон баримттай ирвэл илүү сайн. Ингээд хүсэлтээ өгсний дараа ажлын 20 хоногийн дотор багтаад урамшуулал нь орно.

-НӨАТ-ын урамшууллын талаар хүмүүс нэгдсэн ойлголтгүй байна л даа. Зөв, буруу гээд л...?

-Хүмүүс жаахан буруу ойлголттой яваад байгаа. НӨАТ-ын хувь гээд байгаа үнэ дээр дахиад 10 хувь нэмсэн юм шиг ойлгоод байгаа. Бид бол НӨАТ төлөгч, аж ахуй нэгжүүд бол НӨАТ суутган төлөгч. Бидний өдөр тутмын хэрэглээ болох гар утасны төлбөр, бензин, хоол хүнс гээд бүх хэрэглээний 70-90 хувьд НӨАТ шингэсэн байдаг. Бид НӨАТ төлөгч гэдгээ мэдэхгүй худалдан авалт хийгээд 10 хувиа улсад төлж байсан. Харин одоо төлсөн НӨАТ-ынхаа 2 хувийг бид буцаагаад авчихаж байна. Нэмээд бид  ebarimt.mn  сайтаар дамжуулаад сугалаанд орох боломжтой болгож өгч байна.

-Хонжворын сан хэрхэн бүрддэг юм бэ?

-Хонжворын сан улсын төсөвт суучихсан байгаа. НӨАТ-ын хуулийн шинэчлэлийн дагуу бүх зүйл явж байгаа гэв.

НӨАТ-ын урамшууллын системээс нийтдээ 70 470 азтан тодроод байна. Үүний 5924 иргэнд 234 420 000 төгрөгийг Төрийн сангаас олгожээ. Хэдийгээр иргэд олноороо азтан болж байгаа хэдий ч  сугалаагаар хожсон мөнгөө  гар дээрээ авч буй нь цөөхөн байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийт азтануудын 10 хүрэхгүй хувь нь мөнгөө авчээ. Учир нь иргэд гар дээр буй баримтаа системд бүртгүүлэхдээ хойрго хандах, эсвэл мэдэхгүй өнгөрч байгаа аж.  Одоогоор супер азтан буюу 400 сая төгрөгийг нэг хүн, 20 сая төгрөгийг нэг, дөрвөн сая төгрөгийг 21, 500 мянган төгрөгийг 226 хүн, 100 мянган төгрөгийг 2250 хүн, 20 мянга төгрөгийг 22 066 хүн хожжээ. Жилд улсын төсвөөс 22 тэрбум төгрөгийн шагналын сантай сугалаа явуулна хэмээн анх зарлаж байсан. Өчигдрийн байдлаар нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн азтан тодорсон хэдий ч 10 хүрэхгүй хувь нь мөнгөө авчээ.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Сугалааны тохирол олгох мэдээлэл
Сугалаанд хожсон баримтууд
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • Ийм олон ашиг багатай архинаас өөр олигтой орлогоггүй, нэмүү өртөг бий болгодоггүй жижиг дэлгүүрүүдээр яах юм бэ. Өрсөлдөөний шударга хуулиар шигшигдээд, дампуурсан нэг нь өөр ажил хийх хэрэгтэй байна. Манай эх орон шиг газар нь нутаг нь үнэгүй мал нь хямдхан газар өөр хаана байна. Мал малла, ногоо тарь, унасан шатсан мод бэлтгэ, өөр сэтгэвэл зөндөө л ажил байна. Монголд хүн өлсөж үхвэл дэлхийн онигоо болох байгаа даа.

  • Нэг тооцоо хийж үзье. Нэг дэлгүүр үйлдвэрээс 1000-н талх, 100 төгрөгний НӨАТ-тай үнээр, нийт 1100-р авсан гэж бодъё. Түүн дээр 220 төгрөг нэмээд 1320-р заржээ. Орлого нь 1200 төг. Төлөх НӨАТ нь 120 төг болно 120-100=20 төгрөгийн НӨАТ-г татварт төлнө. 1200-1000=200*10%=20 төг орлогын татварт төлнө. Нийт төлөх татвар нь 20+20=40 төг. Цэвэр ашиг нь 200-20=180 болно. Тэгвэл өмнө нь НӨАТ төлдөггүй байхад ямар байсныг тооцоё. 1320-1100=220*10%=22 төг татварт төлнө. Цэвэр ашиг нь 220-22=198 төг болно. Зөрүү ашиг нь 198-180=18 төг. Тэгэхээр хэрэглэгчээс суутгаж авсан 20төг-ний НӨАТ-г өөрөө завшиж улс эх орноо хохироож байна гэсэн үг юм. Энэ нь шударгаар татвар төлсөн нь хохироод орлогоо нуудаг хэсэг нь хожиж байгаа хэлбэр юм. Эсвэл илүү олсон 18 төг-рөөр талхаа хямд зарж, цэвэр зах зээлийн өрсөлдөөний хуулийг зөрчиж байна.

  • Жижиг дэлгүүрүүд зах бөөний төвөөс бараа авахдаа НӨАТ-н падаанаа аваад төлөх ёстой НӨАТ-сөө хасуулахаа мэдэж байгаа болов уу. Хамгийн гол нь гаднаас нууж хааж дутуу мэдүүлж бага татвар төлж импортоор бараа оруулж ирдэг зарим нэг газруудын орлого ашиг, далд эдийн засгийг ил болгох гэж энэ хуулийг хэрэгжүүлж байгаа. НӨАТ гэдэг нь илүү хэрэггүй хэрэглээг бууруулах, хэмнэлттэй байлгах, импортыг багасгах л зорилготой. Жаахан хуулиа уншиж ямар зорилготой хууль вэ гэдгийг нь мэдэж байж бураач. Мэдэхгүй бол Монголоор дүүрэн байгаа нягтлангуудын нэгнээс асуу. НӨАТ-г чинь эцсийн хэрэглэгчид л төлдөг татвар. Тэгтэл дэлгүүрүүд тэр татварыг төлдөг юм шиг ярих юм.

  • hudlaa yarihaa zogsoochihldoo ta nariin hend ni tiim olon 0 tei barimt bna daa kk bas ter нөт гэдэг чинь зүгээр дэээрэм хуучин дэлгүүрүүд нөт төлөхгүй багаар нэмж цааш ашигаа багаар тайлагнаж жаахан зөрүүгээрээ хоолны мөнгөө гаргаж авдаг байсан бол одоо улсад хүчээр 10 хувийн татвар төлөх болж байаатай холбоотой бараагаа дахин 10 аас 15 хувь нэмж зарахаас өөр гацгүй болж байна даа тэгтэл энэ ард иргэдийг шулах гээд байгаа нөхдүүд яагаад Х Я Т А Д ууд байгалийн баялгыг минь далд зөөгөөд байхад хөдлөхгүй ард иргэдийг эсэргээр шулах цагдах гээд байна вэ Т Ө Р Д Х У Ж А А Н У У д үүрлэсэг харуулаад байна биш үү ард түмэн газрын баялагаараа сайхан амьдах байхад дээр нь бүр татварын өрөнд орж байна гэж юу гэсэн үг вэ

  • баримтаа бүртгүүлээгүй гэж худлаа ярицгаахаа болиоч аминдаа хүмүүсийг идэвхижүүлж байгаа царай нь юм байхдаа. Тэр хүн нь баримтаа бүртгүүлээд тодорчихсон л гэсэншд

  • Bolimoor yumaa neg huniig bish helped olon Hun bayrluulah nado. Utgagui zohion baiguulaltgui shal Badai luivar. Monhruulag

  • Iim neg sugalaa hezee haana hen yavuulaad hen taaruulj bdag yum boldoo

  • ene vnen bh shv bi ene odor amgalan towoos sygalaa awsan yum ehnii 4 oron taarad suulin 4 oron zorson bga jahan l az dytla daraa hojno amjilt az

  • баримтаа хаясан бол авч чадахгуй юм бна л даа хэрэв унхээр огчихвол ашгуй дээ хоорхий нэг нь ч гэсэн баян болллоо

Онцлох мэдээ