...
...

”Өвөрхангайн малчдадаа тусалъя” аян үргэлжилж байна

Өвөрхангай аймгийн зарим сумд болох Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Баян-Өндөр сумдад цас их орсноос зудын гамшгийн байдалд хүрчээ. Тухайлбал, Хужирт сумын урд тал, Өлзийтийн зүүн тал, Есөнзүйл сум бүхэлдээ цасанд хучигдаж, мал бэлчээрлэх боломжгүй, зам даваа хаагдсан байдалтай байгаа аж.

Энэ хүнд үед зудын гамшгийг даван туулахаар зүтгэж буй малчдад туслах сайн үйлсийн аяныг сэтгүүлчдийн нэгдсэн “Бичиг занги” ТББ-аас санаачлан, өрнүүлж байгаа. 

“Өвөрхангайн малчдадаа тусалъя” сайн үйлсийн аян ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Аяны хүрээнд Өвөрхангай аймгаас төрсөн соёл урлаг, спортын алдартнууд, нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид болон цаг агаарын хүнд нөхцөлд, байгалийн гамшигтай тэмцэж буй малчдадаа туслах, тэдэнд сэтгэлийн дэм, урам хайрлахыг хүссэн хүн бүрийг уриалан нэгтгэж мөнгөн тусламж, эд материалын хандив цуглуулах юм.

 Сайн үйлсийн аянд нэгдэгчид ХААН банк-5041390608 /"Бичиг занги" ТББ/ тоот хандивын дансанд мөнгөн хандив өргөх, бусад эд материал, малын тэжээл зэргийг хандивлан, малчдадаа урам хайрлаж, сэтгэлийн нэмэр, тус болох боломжтой.

Ш.Аагий

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ