...
...

Х.Баттулгыг намнах ажиллагаа "Ерөнхийлөгч"-ийн суудалтай холбоотой

        Төрийн багана ганхаж . Эе эвдэрч, түмэн талцав. Хамаг Монголчууд өөр хоорондоо үгийн муухайг шидэлцэх үе улиран одож, хорон сэтгэлээр нэрсэн үйлийн муухайг хийцгээж, цусгүй дайны гал өрдөв. Дайны гал чухам ямар шалтгаанаар Женко болон түүний эргэн тойрны хүмүүсийг хуйхалж байна вэ? Х.Баттулгын туслах хүүхнүүдийг баривчилсан үйл явцын цаана юу өрнөөд байна вэ?

        Х.Баттулга гэх эрхэм үнэхээр сонирхолтой улс төрийн фигур. Түүний тухай ном гарангуутаа “Бестселлер” болдог. Түүний тухай мэдээ түмний анхаарлыг татаж, туслах нь баривчлагдлаа гэхэд нийгэмд сенсааци тарьдаг. Ийм их анхаарал татдаг, нийгмийн төвд байх этгээд улс төрчийн хувьд өрсөлдөгч нартаа хамгийн том дайсан байх нь ойлгомжтой. Дөрвөн жил тогоон дотроо дайтсан АН өнөөдөр тэсэрч өөрийнхөө дотор байгаа хамгийн том “Баавгай”-г намнах ажиллагааг эхлүүллээ. Цэвэрхэн тоглох гэхээсээ илүүтэй бохироор ч хамаагүй ялах зорилготой улс төрийн өмхий үнэр эндээс ханхална. Х.Баттулга гэх эрхэм Улсын их хуралд суусан өмнөх хоёр удаагийн тохиолдоо энэ дөрвөн жил шиг хэл аманд орж, түмний анхааралд өртөж байгаагүй. Тэр нь “Хувьсгал”-ын тохироо гэдэг шиг, “амь” орох цаг хугацаа нь болоогүй байсных юм. Эдийн засаг тэлж, улсын төсөв хармааны сэтгэлгээнээс хальж бөөн бөөн мөнгө тоологдох болсон тэр үеэс Х.Баттулга амилсан. Том бизнесмен Х.Баттулгын хармаанд мөнгө дутаагүй ч сэтгэлд нь дүрэлзэх шунал намдаагүй байж хэмээн өнөөдөр дүгнэхэд буруудмааргүй үйл явц өнгөрөгч дөрвөн жилд өрнөжээ. Төмөр замын сүлжээгээ өргөтгөх, тээвэрлэлт нэмэгдүүлэх, хос төмөр замтай болох асуудал цаг зуур “баяжсан” Монголчуудын тархинд эргэлдэж, Женко гэлтгүй эрх мэдэлд ойр толгойтой бүхэн төмөр замаас ашиг олох тухай бодож байлаа. Тэр “бодол” бүрийн дундаас ОХУ-ын төмөр замын вант улсын “босс” Якунин гэгчийн хүссэн хувилбар Женкогийн гараар дамжин “Монголын төмөр зам” гэгдэх “Мөрөөдлийн төмөр замын” үндсэн бодлого болон батлагдсан. Харамсалтай нь энэ төмөр замын ТЭЗҮ, далан шорооны ажил бүхэн өнөөдөр Женкогийн эсрэг баримт болон хувирч, стратеги, геополитик хэмээн зөвтгөх түүний үгийг үнэгүйдүүлж эхэллээ.  Төмөр замын царигаар М.Энхсайхантай үзэж тарсны дараа, 60 жилийн хугацаатай гэх түрээсийн хувилбар буюу “Тавантолгой”-н ордыг Энержи Ресурс компаниар дамжуулж гадаадын бизнес бүлэглэлүүдийн гарт очих гэж байсан үйл явцыг тэр аанай л зогсоосон. Энэ үйл явдал нь харин эх оронч гэхээсээ илүүтэй өшөө авах процесс байлаа. Өнөөдөр түүний өшөө авалт үр дүнгээ өгч Энержи Ресурсыг дампууруулах шахаж байна. Олон олон зөрчил дундуур гүйсэн Х.Баттулгын улс төрийн тоглолт түүнийг эчнээгээр ард түмний баатар болгосон. Өөрийг нь үзэн ядагчид, дэмжигчдийн тоог тодорхойлох боломжгүй энэ үед тэрээр “Ардын баатрын” дүрээрээ Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч болохоор зэхэж, хүсч байна. Чухамдаа ерөнхийлөгч болох энэ хүсэл нь л өнөөдөр түүний эсрэг төрийн нүсэр аппарат оролцсон дайны галыг өрдөж орхилоо. Өнгөрсөн оны 11-р сард Халтмаагийн хүүгийн баруун гар гэгдэх Б.Батзаяаг баривчилсан үйл явцын эхэнд цаад эзэн нь Ч.Сайханбилэг байна гэсэн хардлага явагдаж байсан. Ч.Сайханбилэг дангаараа Х.Баттулгын эсрэг хөдлөх зүрх байхгүй. Тэгэхээр тэр Ц.Элбэгдоржийг бараадсан гэсэн үг. Насаараа Алтангадаст багтаж, Н.Алтанхуягийн доор байхгүйн тулд том харж, том сэтгэсэн нь Ц.Элбэгдоржтой нөхөрлөх  явдал юм.

 

Харин Ц.Элбэгдоржийн хувьд Х.Баттулга гэх эрхмийг өөрийнхөө араас ерөнхийлөгч болохыг яагаад ч хүсэхгүй. Учир нь эрх мэдлээс салж, хэн ч биш болсон Эбид Н.Энхбаярын “оймстой” баривчилгааны гунигт үйл явц давтагдах магадлал өндөр. Х.Баттулга ерөнхийлөгч болж гэмээнэ энэ үйл явц бүр ч баталгаатай явагдана. Наанадаж MCS-ийн гар хөл гэдгийг нь нотлоод торны цаана илгээх амархан. Өс зангидсан Ж.Оджаргал ч Х.Баттулгыг ерөнхийлөгч болохоос айж байгаа. Тийм болохоор MCS-ийн “гар хөл” буюу Ц.Элбэгдоржоор дамжуулан Х.Баттулгын эсрэг дайныг санхүүжүүлж байх боломжтой. Женко л байхгүй болчихвол тэдний бизнес хөл дээрээ босч, Тавантолгойг тэд өөртөө нэгтгэх гээд байгаа болохоор энэ үнэмшилтэй хувилбар юм. Гэхдээ мэдээж баталгаа байхгүй. Баталгаагүй гэдэг нь нөгөө талаасаа үнэн гэсэн тамга болж байгаа мэт санагдана. Нууц гэсэн бүхэн ил болдог жамтай. Баталгаагүй сэжигтнүүд “батлагдах” цаг магадгүй удахгүй биз ээ. Баталгаагүй энэ таамаглалд Э.Бат-Үүл гэх эрхмийн нэр мөн оролцоно. Учир нь Ц.Элбэгдорж өөрийнхөө арыг даах, жижигхэн биеийг нь цээжээрээ хамгаалах хүнийг л ерөнхийлөгчид зүтгүүлэхээр хүсэж байна. Тэр бол гарцаагүй улсын “Баатар” буурал найз нь байх юм.

 

Нөгөө талаас ерөнхийлөгчийн суудлын сунгаанд З.Энхболд ч санаархаж байгаа. З.Энхболдын энэ санаархалтай Ц.Элбэгдоржийн санал зөрчилдөж байгаа нь Ч.Сайханбилэгт “засгийн ажилд” нь хутгалддаг спикертэй хийх тэмцлийн том хамтрагч олоход нь дөхөм болсон. Нөгөө талд зогсох шавилхан спикер харин хувь тоглолт хийх хүсэлтэй. Спикер эрхэм “Тавантолгой”-н гэрээний асуудал дээр Х.Баттулгын талд зогссон шалтгаан нь ард түмний дунд рейтингээ өсгөж, ирээдүйд нэр дэвших нөхцөл бүрдүүлэх гэсэнтэй холбоотой. Харин нэгэнт зорьсондоо хүрсэн бол Х.Баттулга түүний өрсөлдөгч болохоос хамтрагч биш. Энэ бүх үйл явцын үндсэн дээр Х.Баттулга бүх өрсөлдөгчийнхөө овоо харааг өөр дээрээ цуглуулжээ. Ерөнхийлөгчийн суудалд түүнийг суулгахгүйн тулд баривчилгаа зохион байгуулж чадах ганцхан хүн нь Ц.Элбэгдорж. Хууль зүйн сайд Д.Дорлигжав ч ерөнхийлөгчийн хараат. Хараат албад нь л баривчилгааг гардан хийж байна. Гэхдээ яагаад Л.Гансүхийг баривчилж чадахгүй байж, Б.Батзаяаг батлан даалтаар гаргасан хойноо хэдэн хүүхнүүдийг, өдөр алдаж шөнө, үүр цүүрээр, гэр орноос нь баривчлах болов? Хариулт нь ойлгомжтой. Эрчүүд хариуцлагаа үүрээд Х.Баттулгыг нэр цэвэр гаргах болно. Харин хүүхнүүд хөхүүл хүүхэд, эр нөхрөө, гэр бүлээ бүрэн бүтэн авах гэж Женкогийн эсрэг мэдүүлэг өгөх магадлал өндөр. Магадгүй хүүхнүүд Женкогийн том том төслөөс идэж уусан тоог Ц.Элбэгдоржийн чихэнд шивнэх биз. Харин Женко Х.Баттулга тэр үед хоёр сонгуульд Ц.Элбэгдоржид зарцуулсан мөнгөнийхөө тоог олонд дэлгэнэ. Энэ бол тамга атгаад сууж буй Эбигийн өөдөөс хөзрийн хатан шидэхтэй л ижил үйлдэл. 1990-ээд онд Монголд хөрөнгөтөн буй болох үйл явцын дундуур улсын том том үйлдвэрүүд, зочид буудал гэх мэт үл хөдлөх хөрөнгийг хэт хямдхан, хэт амархан өөрийн болгосны хариу нь өнөөдөр самбо бөхийн дэлхийн аваргын толгой дээр  бууж байгаа нь энэ юм болов уу?

 С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (124)
  • яаж ч ярзайгаад элбэгдорж зүгээр үлдэхүү. золжаргалын бууны нохой асем-ынхаа дараа шангаа хүртнээ. ард түмний тархийг сайн угаасан одоо шоронгийн хамуудынхаа тархийг яах бол

  • Elbegdorj tvvh guivuulsan gutamshigtai erunhiilugch ( manai ulsiin tvvhend Tom har tolbo ) . Erunhiilugch bh t-daa MGL ulsiig elgeer ni mulhvvlne gedegiig utgaar ni vzvvlleedee ene buurunhii gurgaldai

  • Elbegdorj tvvh guivuulsan gutamshigtai erunhiilugch ( manai ulsiin tvvhend Tom har tolbo ) . Erunhiilugch bh t-daa MGL ulsiig elgeer ni mulhvvlne gedegiig utgaar ni vzvvlleedee ene buurunhii gurgaldai

  • Мөнгөний үнэр авсан луйварчдын гар хөл бологчдод анхааруулах нь: МоАХ-ын төлөө гэсэн сэтгэлтэй бид цөөхөн биш шүү 1990 онд бид ийм ардчлалын төлөө зүтгээгүй луйварчдын гар хөл болсон новшнуудыг Монголын хөрснөөс арчиж хаях цаг нь болжээ Үхэн хатан тэмцэлдээд байгаа байгалийн баялаг чин ард түмэн бидний баялаг МоАХ ганцхан дуугаар хөдлөх чадвартай байгаа шүү

  • Монголоор уншдаг сэтэгдэг болгон Баттулгыгаа дэмжинэ ээ.

  • Nuurschidiin Nam............. myy hylgaichid...........

  • монгол улсын эрх ашиг тусгаар тогтнолын төлөө тэмцсэн дуугарсаны нь толгой дараалан устгах бодлого Дашбалбар, Зэнээ ............... гээд гарын 10 хуруунд багтахгүй үргэлжилж байна гадны гарын салаанаас дуссан хэртэй угаадас бөгснөөс гарсан ялгадсыг долоогч нарыг зогсоох сонгууль 2016 он

  • монгол улсын эрх ашиг тусгаар тогтнолын төлөө тэмцсэн дуугарсаны нь толгой дараалан устгах бодлого Дашбалбар, Зэнээ ............... гээд гарын 10 хуруунд багтахгүй үргэлжилж байна гадны гарын салаанаас дуссан хэртэй угаадас бөгснөөс гарсан ялгадсыг долоогч нарыг зогсоох сонгууль 2016 он

  • Эм си эс оджаргал чинь жинхэнэ оуйварчин байхгүй юу Та нар очоод юу хмйснийг хар л даа Төмөр зам мөнгө идсэн л гэхийн Очоод харчих сэтгэл бөйхгүй байж хүн хардаж сэрдэх өвчтэй юм аа

  • Ямар аймшигтай тамын тогооны үлгэр вэ. Энэ АН-н новшнууд эрх мэдлийн төлөө юуг ч золиослож чадах урвагчид юм.

  • женко шиг хэт үндсэрхэг нео фашист үзэлтэй хүн ерөнхийлөгч болно гэж ч юу байхав Тэгвэл иргэний дайн гарах байлгүй

  • Томчууд болохоор л хэн нь ч бай нэг л их намнуулсан хэлмэгдсэн хүмүүс болж сенсаци дэгдээх юм. Огт ямар ч барьцгүй хүнийг л бариад байв гэж дэ

  • НОТДЛОГДДОГҮЙ БАЙХАД НЬ БУРУУТАЙ МЭТЭЭР ИНГЭЖ НИЙГМИЙН ТАРХИ УГААХ ХЭРЭГ БАЙНА УУ. БАТТУЛГА ГЭЖ ХҮН ШНУАЛТАЙ Ч ГЭХ ШИГ. ЭМ СИ ЭС БОЛОН ТҮҮНИЙ ТЭЖЭЭВЭР ГОХОД 3ХАН САРЫН ДАРАА ӨӨРСДӨДӨӨ НОГДОХ ЯЛАА ҮҮРЧ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ БУЦААЖ ӨГӨХ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА. ЭЛБЭГДОРЖ БОЛ ОРЧИН ЦАГИЙН УЛСТӨРИЙН ЖИНХЭНЭ ТҮГЖИЛ. ТҮҮНД ЭНЭ ЗАНГ БЭЭЖИН ЭНХСАЙХАН ЗААЖ ӨГСӨН ГЭДЭГТЭЙ ХЭН Ч МАРГАХГҮЙ. АМАН ДЭЭРЭЭ ЯЛААТАЙ НЭГ НӨХӨР БАЙНА.

  • Үүнийг бичигч нь улс төр судлаач юм болов уу, эсвэл улс төрчдийн хувийн амбицц судлаач юм болов уу, юутай ч үнэнд ойрхон зүйл багагүй байнаа, харин үүл, женко, спикер 3-ын хэнийг нь ч ард түмэн төрийн тэргүүнээ болгохгүй байлгүй дээ, бурхан өршөөг

  • Та нар их солиорох юм аа. Баттулга монголын сүүлчийн найдвар гэж ирээд л. Энэ зурган дээр байгаа нөхдийд та нар хэн гэж хүлээж аваад байгаа юм. Хэрэв бидний амьдрал дээшлээд сайн сайхан болоод байсан бол эд нар жинхэн эх оронч хүмүүс гэвч харамсалтай нь энэ олон жил эд хоорондоо эд баялгийн төлөө тэмцэлдэж байна. Энэ хэрүүлд нь чи би ер ямар хамаатай байнаа. Харин эд нарыг дахин сонгохгүйгээр үүрд төрөөс зайлуулах тухайгаа бодох хэрэгтэй. Эд нар бол төрөөс төрсөн тэр бумтан хулгайч луйварчид эх орноо зарсан новшнууд. Яаж энэ их өрны ард бид гарнаа.

  • Элбэгдорж нямдорж дорлигжав гурав монголоо гэсэн сэтгэлтэй бүхнииг хүчний байгууллагыг ашиглан дарж эхэлж байна өс хонзонгоо авч байна монголын хууль цагдаагийн байгууллагуудад өөрсдийн нөхпөө шургуулж тэд нь захиалгаар ажилладаг болчихож яалтай билээ

  • Эх оронч болж жүжиглэж байгаад ард түмнийхээ мөнгийг луйварддаг жэнко ерөнхийлөгчид сэрүүднээ.

  • AN ZASAG BARISNAAS HOISH ULS ORON URUUDSAAR IRLEE , SUULDEE HOORONDOO ALALTSAH NI DEE UDAHGUI

  • Ха ха үнэндээ боо Женкогийн бүхнийг атгах гэсэн санаа нь өөрт нь гай болж байгаан. Түрүүчийн удаа үгэнд нь орохгүй байгаа Алтанхуягийг түгжилдэж журмын нөхөр Гансүхийг нь шоронд илгээн байж хүсэлдээ хүрсэн. Үүний дараа өөрийн кукла Амаржаргалыг ЕС болгох гэсэн чадаагүй. Энэний ард асар том мөнгө явж байсныг бүгд мэднэ. Хуулийн байгууллагыг атгах гээд Тэмүүжинг түгжилдсэн. Эцэстээ өөрийнхөө тарьсан хоронд өарөө унаж байна Жэнко

  • Jenko Erunhiilugch bolvol eh oron gazar shoroogoo hudaldsan ene heden hyatadiin erliiz huriliiz heden luivarching bugdiig ni barij shorond hiih baihdaa. Jenkog demjsen ni deeree manaihaan.

  • BATTULGA MONGOLIIN SUULCHIIN NAIDVAR

  • Jenko goos yostoi gulug bolj baina shdee naaduul chini.

  • Монголоор уншдаг сэтэгдэг болгон Баттулгыгаа дэмжинэ ээ.

  • jenkog dyyljileh heregtei

  • Odoo aldaa gargaj bolohgvi gvriij bgad daraa ni oorsdiig ni namnaarai battulga gishvvnee demjine shvv

  • Хооронд нь холоос шороо цацаад овоо хутгаж байнаа тэр баттулга чинь темер зам мсэс гээд л ил зарлаж байгаад л хэрэлдээд байдаг биз дээ юун еренхийлегч юм бэ энхбаярын бузар ил гарахаар элбэгээ хузуугуй ш дээ гээд байдаг одоо баттулгаас аар саар юм гарах сургаар еренхийлегчийн хузууг бас хэмжээд эхэлсэнуу

  • Tulga turiin tergvvneer songohguiee araich dee bas uur medleg bolovsroltoi hvn bii shvv dee ene hulgai hiisen munguu tuluuchee zvtgvvr bagonuud maani zamgui zev bolood ugaj bna ochood vzdee

  • тэгвэл мүүнчинг магтах юм уу? эргүү үхэр биш болох гэж?

  • Энэ балай шуналтнуудаас болж эх орон, ард бид хохирох болж байна уу? Яасан дээр вэ? Бүүр арга тасарлаа. Биднийг бодох, сонсох хүн алга үү цаана чинь .

  • Ene battulgiig omoorch ym bichij bgaa hvmvvs jinhen ergvv vhervvd bhaa ene horvood gants amidrahdaa ta nar mongol ornoo hogjin tsetseglehiig harahiig bodooch oros ehner avchihsan hudlaa eh oronch dvr esegsen luivarching udahgvi ta nar medreh bolnoo vhsnii chin eronhiilogch bolno gej

  • Ene battulgiig omoorch ym bichij bgaa hvmvvs jinhen ergvv vhervvd bhaa ene horvood gants amidrahdaa ta nar mongol ornoo hogjin tsetseglehiig harahiig bodooch oros ehner avchihsan hudlaa eh oronch dvr esegsen luivarching udahgvi ta nar medreh bolnoo vhsnii chin eronhiilogch bolno gej

  • ataarhuu humuus Battulgiig muulah yumaa

  • Женко өөрийг нь оролдоод эхлэнгүүт илчилнэ гээд айлгаад бгаа юмуу юм яриад бх.юм.Но той хүмүүсийг мэдсээр бж нуун дарагдуулсан ял нэмж өг женкод.Ямар ч эх оронч хүн хулгайчыг мэдсээр бж нуун даоагдуулж өөрт нь ашиггүй үед илчилнэ гэж хулгайчыг айлгаж юм авдаггүй юм.Хар пи ар ын сэтгүүлчидтэй онцгүй хүн дээ женко.

  • battulga idej uusanch eh oronch setgeltei jinhene mongol er hun .demjih bolnoo

  • БАТТУЛГАА ЛУЙВАРУУДЫГ НЬ ИЛЧИЛ

  • bicheed bga humuus uursduu yu hiij buteesen ee bodood uzde!!! Battulga bol hiisen yumtai elh oronch Zaluu shuu bolovsrol yarij hudlaa yariad suugaad yugaa hiinee......

  • Элбэгдорж бат үүл хоёр юу ч хийж мэднэ хүн амины хэрэгт холбогддог давтагдахгүй гэх баталгаагүй

  • ЕРӨӨСӨӨ БАТТУЛГА БОЛ ЭХНЭЭСЭЭ Л ЛУЙВАР, ХУЙВАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ РЕКЕТ НӨХӨР БАЙСАН, ТЭРҮҮГЭЭРЭЭ Л ДУУСАХ ЮМ БАЙНА. 17 ВАГОН СПИРТ,ӨМЧ ХУВЬЧЛАЛ ГЭЭД ТЭРНИЙ ЛУЙВАРДААГҮЙ САЛБАР ҮГҮЙ Ш ДЭЭ. ОДОО ТӨМӨР ЗАМ, 5 ТОЛГОЙ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА. ДАНДАА БОХИР МӨНГӨ УГААСАН НӨХӨР, УГ НЬ БОЛ ШОРОНД ЗАЛРАХ ХҮН, ЮУН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ВЭ? СЭРҮҮН ЗҮҮДЛЭХ ЮМ БАТТУЛГА ГУАЙ

  • Mgl tuurgatani 100 erhem, zensurgui yaria, c1 za tegeed olon sonin setguul huuli hyanalt zagdaa heden muljger chihtei tamirchdin ajiluuldag turiin bus olon baiguullga bugdig ene hun atgaad muuniihan geed l bas niigemig erguuleh geed bdg...:ezsin dundee bas neg MASH TOM hulgaich l bndaa.

  • Баттулга гишүүнээ таныг ард түмэн дэмждэг шүү эх орондоо сайн зүйлс их хийгээрэй.

  • ЯМАР Ч ҮЕД ЖЕНКО ЧИНИЙ ТАЛД ШҮҮ ЯАРМАГЫН ХҮҮ МИНЬ

  • батүүл батхүү элбэгдорж оджаргал нарын эсрэг баттулга ганцаараа?

  • Монгол төрийг жинхэнэ утгаар нь самран устгаж өс хонзонгийн үүр болгох, эв нэгдэл гээчийг үгүй хийж байгаа нэг л хүн байгаа штээ

  • Баттулга ямар эхнэртэй, ямар боловсролын үнэмлэхтэй байсан ч Элбэгдорж, Батүүл нарыг бодвол жинхэнэ эх оронч сэтгэл, үйл ажиллагаатай л хүн

  • 250сая доллар идцэн нөхөр ш дээ. ШУНАЛЫН ТУЛАМ.

  • Женко МоАХ-ны нэрийг ашиглаж улс төрд томорсон болохоос нам нам дамжсан л гар шүү дээ.

  • battulgiig zaxialgaar aimaar gutgej bna daa.ene ch AH iin arga odoo ingej bgaad barina.yag l 1937 on.jinxene daranguilagch chin elbegdorj yum bna.shudraga xun bagaa xuulj jinxene duree xaruulj bna daa

  • Гэмт хэргийг улс төртэй холбож хэргээс мултардаг бузар аргаа болиочээ.Боловсрол,соёлгүй сэтгүүлчид мөнгөнд хөтлөгдөж гэмтнийг хамгаалдгаа болиочээ

  • Жинхэнэ монгол хүн орос эхнэртэй байдаг гэнээ. Жинхэнэ эх оронч хүн гаднаас спирт зөөж ард түмнээ хордуулдаг гэнээ

  • Bugdiig n shorond hiih heregtee 1 iigch uldeelgui battulga ch adilhan

Онцлох мэдээ