...
...

Ирээдүйн монгол инженерүүдэд зориулсан төсөл

БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын дарга Вейсэл Чифтжи энэ сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаа.

Тэнд очоод хамтын ажиллагааны протоколд дөрөвдүгээр сургуулийн захирал А.Очирбалын хамт гарын үсэг зурлаа. Энэ протокол нь тус сумын дөрөвдүгээр сургуулийн технологийн кабинетийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах төслийн хүрээнд хамтран ажиллах бичиг баримт юм.

Төслийн хүрээнд хийгдэх техник электроникийн иж бүрэн сургалтын тоног төхөөрөмжүүд нь сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд хамгийн том хувь нэмэр болох гэнэ. Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлснээр ирээдүйн монгол инженерүүд төрөн гарна гэж хоёр тал үзэж байна. Ойролцоогоор 40 сая төгрөгийн төсөвтэй уг төсөл нь ирэх дөрөвдүгээр сард хэрэгжиж дуусна.

 

Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

 

 

 

 

 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ