Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан болон Дорнод аймгийн Матад сумын заагт орших Загийн хоолой гэдэг газар өчигдөр өдрийн 12.00 цагийн орчимд түймэр дэгджээ.
Түймрийн улмаас тэнд хаваржиж байсан нэгэн малчин айлын гэр, хашаатай байсан 60 орчим бог мал шатсан байна. Харин галын үеэр гэрийн эзэд эзгүй байсан учир хүний амь нас эрсдээгүй.
Түймэр дэгдэх үед Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Петро Чайна Дачин тамсаг" компанийн ажилчид түймрийг унтраахаар долоон автомашин, 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.
Мөн энэ үеэр Матад сум болон Сүхбаатар аймгийн онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн ажилласан ч 17.00 цагийн орчимд гал гарсан бүс нутагт хүчтэй салхи салхилж галын хамрах хүрээ цааш тархсанаар түймрийг унтраах боломжгүй болжээ.
Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250