...
...

“Гурван Марал Групп”-ын Ерөнхий Захирал Ч.Мөнхтөрийн мэндчилгээ

Монголчууд бид баатарлаг түүхтэй ард түмэн билээ.1921 оны 3-р сарын 18-нд монгол түмний хүү цагаан дээлт Дамдины Сүхбаатар жанжин 300 гаруйхан цэрэгтэй 10000 гаруй гамин цэргийг бут цохин цэргийн урлагийн нэгэн гайхалтай ялалтыг байгуулж байсан нь өдгөө 95 жилийн ойтой золгож байна.

Зэвсэгт хүчний яруу алдарт 95 жилийн ойн баярын мэндийг Монгол улсын батлан хамгаалах салбар, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ-ийн нийт бие бүрэлдэхүүн, офицер, ахлагч, байлдагч нарт чин сэтгэлээсээ хүргэж, цаашдын албанд нь өндөр амжилт хүсье!

Цэргийн алба бол хариуцлагын алба. Энэ бол нэр төртэй хариуцлага. Нэр төртэй хариуцлагыг үүрч, энхийг сахиулах ажиллагаагаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эр цэргүүддээ баярлалаа. Зэвсэгт хүчний салбарын бие бүрэлдэхүүний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад дайчин эрсийн маань ар гэр нөр их үүрэг гүйцэтгэдэг билээ.

 Цэрэг эрсийнхээ ар гэрийн ачааг үүрч явдаг эмэгтэйчүүд, үр хүүхдүүд, ээж аавууд болон нийт Монгол эрчүүддээ эр цэргийн баярын мэндийг хүргэе!

“Гурван Марал Групп”-ын Ерөнхий Захирал Ч.Мөнхтөр

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ