МҮХАҮТ нь 2016 оноос эхлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах зорилгоор сард 2 удаа өглөө 07.30-9.00 цагийн хооронд "Business breakfast"уулзалт, ярилцлагыг зохион байгуулж эхлээд байна.
Уг уулзалт, ярилцлагад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, УИХ дахь нам бүлэг, байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүд, сайд, агентлагийн дарга нар, шүүх, прокурор болон бусад төрийн байгууллагын төлөөллийг урилгаар оролцуулж, Танхимын Удирдах зөвлөл болон Тэргүүлэгч гишүүд, бизнесийн төлөөлөлтэй уулзан санал бодлоо хуваалцах боломжийг олгодог.
Энэ удаагийн зочноор: УИХ-н гишүүн, УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Б. Гарамгайбаатар оролцож, бизнес эрхлэгчид, Танхимын удирдах зөвлөл болон Тэргүүлэгч гишүүдтэй санал бодлоо хуваалцана.
Хэзээ: 2016 оны 03 сарын 29-ний өдөр 07.30-9.00 цагийн хооронд
Холбоо барих: 70109090, 99994955 /Маркетинг олон нийттэй харилцах газар/
Цахим шуудан: marketing@mongolchamber.mn
Оролцогчдын тоо заалны багтаамж, суудлаас хамааран хязгаартай тул та 99994955 утсаар бүртгүүлнэ үү. Уулзалт үнэ төлбөргүй
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250