...
...

Популизмын төлөөс

Одоогоос жил гаруйн өмнө Парисийн Арбитрийн шүүхээс Монголын Засгийн газрыг Канадын компани болох “Хан ресурс”-ийн ураны орд эзэмших тусгай зөвшөөрлийг хууль зөрчин цуцалсан  учраас 106 сая ам.долларын нөхөн төлбөрийг тус компанид өгөх шийдвэрийг гаргасан. Харин тэрхүү төлбөрийг манай улс өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар "Хан ресурс"-т Монгол Улс 70 сая ам.долларыг төлөх тохиролцоонд хүрсэн байна. Тохиролцоо бол тохиролцоо. Нэгэнт тохиролцсон мөнгөө өгөх нь гарцаагүй. Харин энэхүү төлбөрийг хэн өгөх вэ. Ийм өр ширэнд хэн оруулав. Хариулт маш энгийн. Хийж бүтээсэн зүйлгүй хий хоосон популизм хийгчид улсаа 70 сая ам.долларын төлөөсөнд оруулж орхилоо шүү дээ. Товчхондоо, популизмын ТӨЛӨӨС!!!                                             Энэ жишгээр цуцалсан лиценз бүрт ийм торгууль төлөх үү. Буруутай этгээдэд хариуцлага байна уу??? БОДОХ л АСУУДАЛ...

С.Баяр

Эх сурвалж  Breakingnews,mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ