...
...

Иргэд НӨАТ-ын хуулиар"шулуулж" байгаагаа анзаарахгүй байна

НӨАТ-ын хуулиар хоёр хувийг буцаан авна гэсэн заалт нь цаад утгаараа иргэдийг "шулж" байна. Иргэд үүнийг анзаарахгүй байгаа аж.

Чингэлтэй дүүргийн иргэн н.Алтанцэцэг захын гэр хороололд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг байна. Тэрээр кассын машин зэрэг шаардлагатай төхөөрөмжийг худалдан авсан боловч интернэт сүлжээ байхгүйгээс ажиллуулж чадахгүй байгаагаа мэдэгджээ. Энэ тухай албаны хүмүүст хэлэхэд "Ямар ч гэсэн худалдан авсан юм чинь учиртай" хэмээн хариулдаг. НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш зарим барааны үнэ хоёр дахин, зарим нь 100-200 төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь иргэд НӨАТ төлсний хоёр хувийн буцаан төлөлтөд тайвшраад үнийн өсөлтөд "шулуулж" байгаагаа анзаарахгүй байна” гэжээ.

МАН-ын бүлэгтэй уулзсан бизнес эрхлэгчид НӨАТ-ын татварт жишиг татвар бий болгох санал тавьжээ. Ингэхдээ хотын А,Б зэрэглэлийн бүсэд оршиж байгаа эсэхээс шалтгаалж татварын хэмжээ өөр, өөр байх хэрэгтэй. Тэгвэл ард иргэд, бизнес эрхлэгчдийн төлөх татварын ачаалал багасна, үүнийг дагаад улсад ирэх татварын орлого ихсэх боломжтой гэж хэлсэн байна. Түүнчлэн НӨАТ-ын хэрэгжилтээс үүдсэн бизнес эрхлэгчдэд учирч буй дарамтыг багасгах зорилгоор энэ хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт хийхийг шаардаж, алдаа бурууг залруулахын төлөө тэмцэхээ илэрхийлжээ.

НӨАТ-ын хуультай холбоотой асуудал зөвхөн нийслэлд төдийгүй орон нутагт ч тулгамдаж байгаа гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүдийг нийслэлийн дүүргүүд, аймгууд, тойрогтоо ажиллах үеэр иргэд сануулж, залруулахыг хүссэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгээс бизнес эрхлэгчдийн санал бодол, хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэж, шийдэх арга зам, гарцыг эрэлхийлж, дорвитой арга хэмжээ авах боллоо.

 

Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (21)
  • Иргэн баян бол улс баян гэдэг. ЭНэ хууль жижиг бизнес эрхлэгчдэд үнэхээр дарамттай хууль болсон. Манай улсад баянаасаа ядуу нь олон. Нүдэн дээр ард түмэн ядуурч байна шүү дээ. Татвар нэмдэг биш, иргэддээ дэмждэг, жижиг үйлдвэрлэлийг дэмждэг хүмүүсийг сонгомоор юм. Сонгох улсуудын мөрийн хөтөлбөрийг сайн унш даа. Монгол улсын үндэс айл өрх. Иргэн баян бол улс баян гэдэг. Өл хоолоо арай гэж залгаж байгаа, биеийн байдлаараа, нас хүйсээрээ ажлын байранд гологддог, өөрийн байгаа бүхнээрээ нэгэн жижиг хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээс юуг нь авах гээд байгаа юм бол. Өгч чадахгүй бол Монголоос хөөж гаргах уу. Баахан амьдралд нийцэхгүй зохиомол хууль гаргачихаад ард түмэнд тулгаад байх юм. Адаглаад төрөөс худалдааны төв барьчихаад иргэддээ худалдааны газар өгч түрээсээс чөлөөлчих. дараа нь татвар матвар гэж ярьж болох л юм.

  • 20%Bish ymu 2%ymu

  • huurhiiduu ard irged bid shuluulsaar huurtagsaar l

  • ард түмнийхээ толгүйг их угаах юм даа

  • хөөрхий дөө миний ядарсан ард түмэн шулуулаад шулуулаад мөн ч их хууртах юм даа

  • баримтаа цуглуулахаа болиод 2 хувиа ч авахаа больчихооч дээ, өмнө нь тэртэй тэргүй НӨАТ шингээсэн юмыг үг дуугүй аваад л явж байсан, одоо тэрнээс илүү сугалаагаар мөнгө хож, 2 хувийг нь буцааж олгоё гэж байхад дургүй байвал больчих оо, авдаг хүмүүс нь аваад хождог хүмүүс нь хожоод явж л байг, харин ч иргэд бол хуулийн хэрэгжилтийг сайжруулж бүх зах худалдааг хамруул гэж шахах ёстой, үнээ нэмж байгаа бол зөвхөн аж ахуйн нэгжүүдийн л хийж байгаа хэрэг, ер нь хараад байхад урьд өмнө нь баримт өгч ерөөсөө хэвшээгүй, борлуулалтын орлогоо нууж байсан улсууд л энийг эсэргүүцэж байгаа

  • Ардчилсан Намаа ахиад сонго!Ахиад гое санаа татвар дарамт бэлдээд байгаа шүү.

  • Huduuguur heregjij bga yum alga

  • unee arai aimaar nemsen bna.Uneheer ard irgediig ulain tsaim shulj bna.Jishee gehed 800 t bsan uuttai tsai 1800 bolson bna.Uunig shiiddeg gazar gej alga u.

  • urbanekiin lxabgajabiin canaacnlaga

  • Баримт өгөхгү бол ямар утсанд хандах уу

  • Unee nemj baigaa ni Uls uym uu uls tur uym uu ugui ee minii bdloor hudaldaachid ene ni ard tumnii neg heseg shuu dee 6 uursduu unee nemchiheed bitgii hachin uym yariach bas uls eh oro tatvariin bodlogoor uch undiidug uym shuu dee

  • бас нэг зорилго нь энэ баримтыг бүртгүүлбэл таны ил болон нууц орлогыг гтег мэдэж дараа таныг дарамталж торгохоор төлөвлөгдсөн.

  • Neg udaa butsaah unee shingeegeed dahij une usuhgu bha. Harin iim togtoltsoond shiljsnii daraa statistic tootsoo bolovsruulah, uridchilan taamaglah, uniin huurugdliig barih bolomjtoi bolj bga. Tatvar umnu avdagaaraa avj l bga. Tuluh yostoi humuus ni tuluh l hetegtei. Harin tatvar iin mungiig herhen zartsuulahad irged bid shuumjleltei handah heregtei gj bodoj bn

  • iim teneg yum hiideg balai humuus yumaaa

  • Irgediig aimaar shulj bn shde. Bvh baraanii vne nemegdsen.

  • хАРИН АЖ АХУЙН НЭГЖҮҮД нИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИАР ШУЛУУЛЖ БАЙНА.

  • UB.aas holdoh tusmaa tatbar ni gar damjsaar damjlaga burtee 10 hubi hemegdseer Deerees ni teebriin zardal urdah naimaachidiin achig ni hasagdahgui bas l 10 hubid orsnoor 60 hubi hurtel nemegdej bna.Ene doorhi bolitsoo gedeg durak amidral meddeggui teneg gar

  • Худалдаачид хангалттай ашиг олж байгаа. Хэрэглэгчид байнга НӨАТ шингэсэн үнээр худалдан авч ирсэн. НӨАТ худалдаачид төлдөггүй хэрэглэгчид төлдөг. Худалдаачид хэрэглэгчидээс авсан НӨАТ г улсад дамжуулан өгөх үүрэгтэй. Үүнийг ээ биелүүлэхгүй дундаас нь завшиж ирсэн. Одоо ч хэвээрээ байгаа. Шинэ хууль хэрэгжиж худалдаачид НӨАТ н татвар төлж эхлээгүй байж болохгүй байна гэж түүнээс болж дампуурч байна гэж худлаа орилох оо болимоор юм. Ашиг олж байгаа бол заавал татвар төлөх ёстой. Харин баримтаа бүгд өгөхгүй хууль бус үйлдэл ээ зосооц гоо

  • Internet oldoguiges baraanii une usjee gej.. Ene huuliig murduhiig tatvaraas bultagchid anxnaasaa l eserguutsej irsen odoo ch eserguutsej bna.

  • ZA BOLIDOO UNGEJ XUMUUSIIN TAXIIRG UGAAJ XUDAL MEDEELEL TSATSXAA. URID NI TERTEI TERGUI NUAT-G BUX L XUDALTAN AVALTAN DEEREE TULJ L BAISAN SHDEE. ODOO L TULUUD BGAA YM SHIG ZUIL YRIXIIN. YMNII UNE USUUD BGAA CHIN VALUTIIN XANSHTAI XOLBOOTOI GEJ BODOXGUI BNA UU? NODLIN 1900 BSAN DOLLAR 2050 BOLSON BNA SHDEE.

Онцлох мэдээ