УИХ дахь МАН-ын бүлэгтэй бизнес эрхлэгчид хэлэлцүүлэг хийсэн талаар тус намын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Энэ уулзалт хэлэлцүүлгийн үеэр Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Дарьсүрэн өөрийн эрхэлж буй бизнесийн талаар баримт жишээ татан хэлжээ. Түүний ярьснаар 1990 оноос ах дүү нарын хамт жижиг дунд бизнес эрхэлсээр өнөөг хүрчээ. Гэхдээ бизнес эрхэлж өдийг хүрэхдээ ийм хэцүү байдалд орж байгаагүй гэнэ. Тэрээр "Бид НӨАТ-ыг өгөхгүй гэж хэлээгүй. Өнөөг хүртэл ямар ч хэл амгүй өгсөөр ирсэн. Гэвч шинэ хууль бидний бизнест маш хүндрэлтэй туслаа. Цаашид бизнесээ үргэлжлүүлэх үү, хаах уу гэдэгт хүрээд байна. Энэ хуульд өөрчлөлт оруулж, олон зуун иргэдийн асуудлыг шийдэж өгөөч" гэж хэлж, санал дэвшүүлсэн байна.
Гэтэл татварын байгууллагаас кассын машин ашиглахгүй байгаа дэлгүүр, хоршоо, аж ахуйн нэгжийг торгож эхэлжээ. Энэ уулзалтын үеэр 500 мянган төгрөгийн торгуулийг шууд төлчих санхүүгийн чадамж хүрэлцэхгүй байгааг ч иргэд сануулав.
Мөн орлого нь жилийн 50 сая төгрөгт хүрдэггүй бизнес эрхлэгчдийг "татвар суутган төлөгч" болгосон нь жижиг худалдаа эрхлэгчдийг цаашид ажлын байраа алдахад нөлөөлж байгаа аж. Жишээ нь, "Нарантуул" төвд худалдаа эрхлэгч н.Даваажаргалын хэлснээр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ширхэгийг нь 240 төгрөгөөр аваад, таван төгрөгийн ашиг харж дараагийн үйлчлүүлэгчид 245 төгрөгөөр худалдахад л шинэ хуулиар төлөх татвар нь 24 төгрөг болж өсчээ. Бизнес эрхлэгчид НӨАТ-ын хуулийг батлахдаа худалдаа эрхлэгчдийн санал бодлыг сонсоогүй, ямар сөрөг үр дагавар гарахыг урьдчилан тооцоогүй гэдгийг онцоллоо.

Монголын ноос ноолуурын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Эрдэнэтуяа хэлэхдээ, НӨАТ-ын хууль тус салбарт үл ойлголцох байдал үүсгэсэн. Хуульд экспортод гаргах угаасан, самнасан ноолуурыг НӨАТ-ын 10 хувийн татвараас чөлөөлнө гэсэн ч дараагийн заалтад нь чөлөөлөхгүй гэж тусгасан. Иймд зөрчилдсөн хоёр заалтыг нэг тийш болгох, НӨАТ-ын хуулийн 14.1.4-т заасан "мах, сүү, өндөг" гэсний ард "ноос, ноолуур" гэдэг нэмж оруулах шаардлагатай гэж саналаа илэрхийлэв.
НӨАТ-ын хуулийн дээрх заалтаас болж малчдад ачаалал нэмэгдэх, ноос ноолуурын үнэ мах, арьс ширийнх шиг унах эрсдэлтэй болж байгаа гэнэ. Тиймээс нэн даруй зохицуулалт шаардагдаж буйг иргэн н.Эрдэнэбат УИХ-ын гишүүдэд мөн мэдэгджээ.
Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн н.Мөнхтуяа "Бид улсад татвар төлөхдөө дарамтгүй төлмөөр байна. Энэ хууль ард түмэн, худалдаа эрхлэгч хоёрыг хагаралдуулсан хууль болсон. Эдийн засаг хүнд үед ажлын байраа иргэд маань алдахыг хүсэхгүй байгаа. Хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй" гэж хэлсэн.
Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn
Ёстой хэрэггүй амьдралгүй хууль батлаад дарамталчих юмаа.Дээр сууж байгаа нөхдүүд ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй.Дахиж АН-ыг сонгохгүй шүү ард түмээн.Нийт ард түмнээ сөхрүүлж мөлхүүлж ядрааж дууслаа ш дээ.Эсвэл зориуд бодлоготойгоор ингэдэг юм уу хаашаа юм бэ.Үнэндээ хэлэх ч үггүй ард түмэн чинь сөхөрч байна
МАН-ын атманууд сонгуулийн шоугаа л хийж байна. Эд нар улс орон зах зээлийн нийгэмд ороод 25 жил болоход 18-н жилд нь төр барьсан.Энэ нам улс эх орныг бүтэх эс бүтэх амлалтаараа халамжийн орон болгосон. Малчдын татварыг үгүй хийж харин ч ноос,ноолуур,түүхий эдэд нь урамшуулал гэх сайхан нэртэй татвар төлөгчийн мөнгө урсгасан хөгийн байдалд оруулчихаад болоогүй малчдыг эрт тэтгэвэрт оруулна гэх шиг,цалинтай болгоно ч гэх шиг ёстой шогтож гүйцэж байна. Татварыг малчдаас авахаа больсон нь ёстой хачин юм болсон. Худалдаж аваад хэдэн жил унаад сэг болсон хятад мотоциклээс татвар нэхээд авч байгаа биздээ.200,500,600,1000 малтай нөхрөөс яагаад татвар авч болохгүй гэж.Байгалийн ус,бэлчээр зэргийг ямарч үнэ төлбөргүй хэрэглэж байгаль цөлжүүлж байгаа явдал малчдаас л болж байгаа. Одоо 8 нэрийн барааны архи,тамхины наймаачдад их хайртай болж гэнэ. Нэртэйгээр нь монголын бүх авгайг цуглуулж хайр зарлал даа.
Tatwar magtaad bgaa garuud bol shulaachid 1huwiin tatwaraar oorsdoo l bayjina ard tvmend yu ch olj doloohgvi harj bgaarai 1%r tm yum hiij bna gj sonsogdohgvi dee shulaachid bol
Энэ хуулиас чинь болж бүх юмний үнэ 10 хувь нэмэгдсэн.Энийг анзаарсан хүн байна уу?
tatvaraa tuluhgui bgaa humuus, NOAT-n barimt hevlej ugduggui gazruudiig torgoh heregtei, zarim ni odoo boltol uguhgui bgaa shuu de, ter humuus ene munguur chini surguuli tsetserleg barih, zam talbai nemej hiih, tsalin huls nemegdeh geed olon zuild tus bolohiig oilgohgui ali boloh tatvaraas bultchih geed baihiiin, tegeed daraa ni hamgiin turuund gomdolddog bizdee, uursdiinhuu huuhed ach guchaas hulgailj bgaag medeh heregtei.
tarvaraa undn zev neduulj trlj surtsgaa.olon jil tatvaraas zailshiilee.undsen huuliar olgoson erhin tuhai ih yaridsg uurgi. thsi tarij surtsgaa.MAN-nhan yagaad terin esreg grmt heregt ard tumnee turhiraad bnaa.tavarig dan MAN-nhan udirdaj bsn.Saya il tofin huuliar meduulsen herenge otlogig harshad ta nar ratvarin bodlogoo yamar buruu bsnj chini ilchilled shu dee.
Zuv huulia, maluudaa hedii boltol neg negniigee huuramch padaanar huurah gesiin, ene chin 21 zuun,
Шударга зов хууль болсон. Худлаа ярихаа боль. 245 зарвал 5 тогрогоос татвар буюу 50 монго толно шуу дээ. Ганцаар идэх гэж орилдогоо боль. Та оороо торийн бух уйлчилгээг унэгуй авдаг биздээ. Ченжууд, панзчингуудад халгаатай хууль гарсан. Одоо улс орныхоо толоо жаахан юм огч сурдаа.9
Tatwar tolohgui art tumniig naimaachid shulj bayjij bsan odoo unen nuur n ilchlegdeheer booj uhehnee
Huduunii bidend gar damjsaar 58nubiin tatbariin daramt bolj bainaa .UB.aas holdoh tusmaa unetei bolj irj bna
Ene tendhiin huul orchuulj bataldgaa boli nobshnuud 25 jil 25000 huuli garlaa
mash buruu huuli, yamar ch sudalgaagui iim huuli batalj bolohgui sh udee
Zasag ene teneg huulindaa uurchlult oruulah heregtei.