...
...

Говьсүмбэрийн нэгдүгээр сургуулийг төгсөгчид 3D дэлгэц бүтээжээ

БСШУ-ны сайд Л.Гантөмөр Говьсүмбэр аймагт ажиллаж байна. 

   Тэрбээр хамгийн түрүүнд аймгийн нэгдүгээр дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэрээр  “Манай ЕБС-иуд  мэдээллийн технологи, инженерийн шинэ шилдэг шийдлүүдийг сургалтандаа ашиглаж эхэлсэн. Үүний нэг нь тус сургууль юм.  Бүх сургууль компьютерийн лабораторитой,  ухаалаг самбаруудтай,  багш бүр зөөврийн компьютертэй болсон. Удахгүй интэрнэтэд бүрэн холбогдож дуусна.  Цаашдаа бид  сургалтын явцыг  хялбар бас чанартай болоход мэдээллийн технологийг нэвтрүүлэх ажлыг ихээр хийнэ” хэмээжээ.  

Говьсүмбэр аймгийн нэгдүгээр сургууль нь  орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан “Ухаалаг” сургууль бөгөөд 15 анги нь ухаалаг самбар ашиглаж сургалтаа явуулдаг юм байна. Мөн тус сургуулийн  төгсөгч залуусын бүтээсэн  3D  дэлгэц  энэ үеэр сонирхол татаж байлаа.

Б.Энх-Уянга

Эх сурвалж: Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ