Бага, дунд сургуулийн сурах бичгийг зохиодог эрдэмтэд, ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн багш нарын төлөөлөл сүүлийн үед яригдаад буй Монгол хэл, Уран зохиолын сургалтын чанар, сурах бичгийн агуулгын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд ЕБС-ийн хичээлийн агуулгад мүүний шашны нөлөө орсон гэх мэдээллийг үгүйсгэсэн юм. Түүнчлэн аль ч оронд бага дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үйл явц байнга өрнөж байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улс бага, дунд боловсролын салбарт чанарын шинэчлэл, тэр дундаа хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Цаашид ч энэхүү хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг тасалдалгүй явуулах шаардлагатай гэж мэдэгдлээ. Монгол хэлний сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг боловсруулах багийнхан орчин цагт хэрэглээний хэл зүйг заах нь чухал гэж үзжээ. Ингэхдээ эх дээр суурилж хэл, бичгийн хичээлийг явуулах шинэчлэлийг 2005 онд боловсруулж, сургалтын хөтөлбөртөө шингээсэн байна. Эх дээр ажиллана гэдэг бол эхийг уншиж нарийн задлал хийнэ гэсэн үг. Хүүхдүүд эх дээр задлан шинжилгээ хийгээд дараа нь өөрөө зохиож бичих, түүнийгээ ярих, хүнд ойлгуулж сурах нь хамгийн чухал гэж МУИС-ийн профессор, ШУ-ны доктор М.Базаррагчаа тайлбарлалаа. Харин боловсролын шинэчлэлийн үе шат бүрт эх хэлний боловсролын агуулга, мөн чанар руу заавар өгдөг ямар ч Засгийн газар байгаагүй. Тийм учраас эх хэлний боловсролын агуулгад алдаа гарсан байвал боловсруулсан багийнхны алдаа дутагдал болохоос биш дээрээс өгсөн заавар биш гэж Ц.Өнөрбаян багш мэдэгдсэн юм.
С.Баяр
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
2013 онд доо. Хэрэгжилтийн багийнхан гэх нэг их сэтгэлийн хөөрөлтэй, уран цэцэн ярьсан хүүхнүүд хааяа ирж ажилладаг байлаа. 4-р ангийн " Иргэний боловсрол" номд Импати төвөөс эрхлэн гаргадаг " Сургамжит өгүүллэгүүд"номоос нэгэн эхийг улайн цайм хуулж бичихдээ өгүүллэгийн гол баатрын нэрийг монгол болгож бүдүүлэг алдаа гаргасан байсан. Туршилтын гэх тэр ном найруулгын болоод зөв бичгийн дүрмийн асар их алдаатай. Түүнийг бид багаараа уншаад, эхлээд шоолж, дараа нь бүр уур хүрсэн. Алдааг нь улаан өнгөөр засаж, найруулгыг ингэж бичих байсан бол... гээд л баахан санал тавьж хэлсэн. Тэгээд бусдын бүтээлийг яагаад ингэж бүдүүлгээр хуулж тавьж байгаа юм бэ? Энэ номыг олон хүн мэднэ. Нэрийг монгол болгонгуут л болчихно гэж үү? гэж асуудал тавихад их л бантсан даа. Тэгээд " Ном гаргах хугацаа тулсан тул... " гэсэн хариулт өгсөн дөө.