Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу аймгийн мал эмнэлгээс малын эмч нарын баг очиж газар дээр нь кесорев хагалгаа хийж, 4 ихэр хургыг гардаж авчээ.
Уг хонь нь 3 удаа 3 ихэр, 4 дэх удаагаа 4 ихэр хурга гаргаж байгаа юм байна. Төл нь бас 3 ихэр хурга гаргадаг гэж гэрийн эзэд баяр хөөртэй ярьж, баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.
Дашрамд сонирхуулахад малчин Г.Батсүхийн бичин жилийн анхны төл нь ийнхүү ихэрлэж байгаа аж.
Б.Энх-Уянга
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
saihan medee bna bayr hvrgey
мэс заслын багийнханд баярлалаа
Ih saihan medee bn
Ард түмэн малтайгай хамт өснөө. Харин энэ дээр байгаа луйварчдыг ингэж өсгөж болхгүй. Төрөхөөс нь өмнө үр хөндөлт хийх хэрэгтэй.
yamar saihan beleg dembereltei yasan saihan buyantai mal ve, honin sureg ni tum bum bolj usuh boltugai