Засгийн газрын ээлжит бус хурлаар ипотекийн зээлийн хүүг бууруулах тухай журмыг гаргасан билээ. Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан юм.
Үүнд, Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцуудаас худалдан авбал ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох боломжтой, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм.
Тэгвэл журамд заасан нөхцлийн дагуу өнөөдрөөс эхлэн таван хувийн хүүтэй зээлийг олгож эхлэхээр боллоо.
Тодруулбал, 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайг баталсан бөгөөд одоогийн байдлаар үндэсний 40 гаруй аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршил, 57 хэсэгчилсэн талбайд нийт 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа билээ.
Бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд “Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилга, “Цагаан хуаран консалтинг” ХХК 132 айлын орон сууцны барилга, “Бэрэн групп” ХХК 288 айлын орон сууцны барилгыг тус тус барьж байгуулснаар нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Харин 2015 онд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК 144 айлын орон сууц, “Цагаан хуаран консалтинг” ХХК 432 айлын орон сууц, “Бэрэн групп” ХХК 1080 айлын орон сууцны барилгыг тус тус барьж, нийт 1656 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2100 иргэн тохилог сууцаар хангагдсан юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 2016 оны анхны барилга болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч “Зургаан талт” ХХК-ийн 150 айлын орон сууцны ашиглалтанд орсноор 65 айл орон сууцныхаа түлхүүрийг гардан аваад байна.
Тиймээс дээрх байршлуудаас иргэд байр авснаар таван хувь руу шилжих боломжтой юм.
Ш.Адъяамаа
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
songino hairhan dragonos tsash 5% d shiljihu
bayn zurhiin 16 horoo buyu saruultengert bair awsan bol 5% d shiljih yum u