Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг гаргасан талаар эх сурвалж мэдээлж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-наас орон даяар эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны оройн 18:00 цагт дуусна. Харин шалгалтууд зургаадугаар сарын 15-наас эхлэн 19-нийг хүртэл үргэлжлэх аж.
Энэ жил ЕБС-ийг 36 мянга 207 сурагч төгсч буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм байна.
06 дугаар сарын 15
12:00 – 13:40
Монгол хэл бичиг
06 дугаар сарын 16
10:00-11:20
Монгол улсын түүх
13:00-14:40
Хими
16:00-17:20
Англи хэл
06 дугаар сарын 18
08:30-09:50
Газар зүй
11:30-13:10
Математик
14:30-15:50
Биологи
17:00-18:20
Монгол хэл
06 дугаар сарын 19
08:00-09:40
Физик
11:30-12:50
Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40
Оросхэл
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250