...
...

Зах зээлд борлуулагдах 4657 орон сууц

Монгол банк хоёрдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг гаргажээ. Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани Монгол банкны захиалгаар уг судалгааг хараат бусаар хийсэн  байна. 

Монгол банкнаас мэдээлснээр тус судалгаагаар “Орон сууцны үнийн индекс” /ОСҮИ / өнгөрсөн хоёрдугаар сард 5.5 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас -0.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -0.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.0 хувиар буурсан байна.

Орон сууцны зах зээлд шинэ орон сууцны үнийн индекс 17.1 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -1,0 хувиар буурсан болохыг харуулав. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.7 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурчээ. Гэтэл хуучин орон сууцны үнийн индекс -2.4 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.6 хувиар буурсныг харуулсан.

Судалгаа хийсэн компани ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон гэж мэдээлж байна. Энэ тооцоолох аргаар тухайн сард Улаанбаатар хотод орон сууцны зах зээлд борлуулагдах шинэ, хуучин нийт 4657 орон сууц хамруулжээ.

Орон сууцны индексийг хүснэгтээс харна уу.

 

Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ