...
...

Д.Тэрбишдагва СХД-ийг 8 жил ядуу байлгаж чадлаа...

        “ТБД андуудад хямдралын шуурга дэгдлээ” гэх реклам сурталчилгааг хүмүүс сайн санаж байх ёстой. Байнга шахуу реклам нь цацагдах энэ дэлгүүрт “эхэлсэн шуурга” эзнээ их хурлын гишүүн, Монгол улсын шадар сайд болгож дөнгөсөн. Мөнгөний үнэр хэр хүчтэйн бас нэг баталгаа нь юм даа. Өөрийнхөө амьдралыг өдий зэрэгтэй авч явж чадаж байна гэдэг үүднээс ч юм уу, эсвэл мөнгөтэй хүн идэж уухгүй гэдэг үүднээс нь ч юм уу бизнесменүүдийг төрд илгээх нь их болжээ. Харамсалтай нь сонгогдсон болгон итгэл хөсөрдүүлэх өнөө цаг үед хэн нь хэн бэ гэдгийг хийсэн бүтээснийг нь урьтал болгон шалгаруулах ёстой. “УИХ-ын 76 юу хийв” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд асан Д.Тэрбишдагвын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хийсэн бүтээснийг эргэн харж, дэнслэн үзье...

        Уг нь СХД бол чухам юм хийж чаддаг, бүтээлчээр сэтгэж чаддаг хүнд хамгийн ашигтай тойрог. Ашигтай гэх өнцөг нь хамгийн их асуудалтайгаас үүдэлтэй. Асуудал  гэдэг бол УИХ-ын гишүүнд засч сайжруулах, хийж бүтээх ажил их байгааг хэлнэ. Харамсалтай нь 20 жилийн турш бохир заваан, харанхуй, гэмт хэргийн гаралт өндөртэй, ядуу зүдүү байсан энэ дүүрэг өнөөдөр огтхон ч өөрчлөгдсөнгүй. 2012 оны сонгуульд ялагч гурван этгээд “Ашигтай” тойргийнхоо төлөө “Бүтээлч” байж чадсангүй. Тэр тусмаа Д.Тэрбишдагва 2008 оноос хойш төрийн сэнтийд сууж, бусдаасаа хавьгүй өндөр албан тушаалд дэнжгэнэж явсан толгой гэх үүднээсээ “Асуудал” дарж чадаагүй “Асуудлаа” бүрэн хариуцах хэрэгтэй. Мань хүн хувийн мөрийн хөтөлбөр гарган тавьдаггүй. Намын мөрийн хөтөлбөрөөсөө давж дуугардаггүй. Ерөнхийдөө намын мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн тавьж ажилладаг нь “Би амлаагүй” хэмээн хожим амиа хоохойлох башир арга гэлтэй. Нэгэн ярилцлагадаа тэрээр “УИХ-ын нэг гишүүн бүгдийг шийдэх  боломжгүй. Хот, дүүргийн түвшинд шийдэх зүйлийг УИХ-ын гишүүнээс нэхээд байж бас болохгүй байх аа” хэмээн хариуцлагаас зугтаасан хариулт өгч байжээ. Уг нь бол энэ үгэнд үнэний ор байгаа. УИХ-ын гишүүнээс бүгдийг нэхээд байж болохгүй. Гэхдээ нэхэхээр сэтгэлгээг тэд өөрсдөө бий болгосон. УИХ-ын гишүүн болохоор санаархагч этгээдүүдэд нийтлэг нэг дутагдал байдаг нь чухам ямар үүрэг хүлээсэн албан тушаалд очих гээд байгаагаа мэддэггүй тал ажиглагддаг. Ихэнхдээ нэг л том дарга гэдэг үүднээс харах нь элбэг. Эрхэм гишүүн хэмээн дуудуулж л байвал бүх юм амархан болчих юм шиг санадаг нь ч харагдаж л байх юм. Д.Тэрбишдагва бас л иймэрхүү замналаар "занималдсан" хүмүүсийн нэг. “Төрд хүрэх түмний дуу хоолой болоод биднийг төлөөл” хэмээн сонгосон Сонгинохайрханы сонгогчид өнөөдөр Д.Тэрбишдагвад итгэл алдацгаажээ. Ганц Д.Тэрбишдагва гэлтгүй гурван том намын төлөөлөл буюу Д.Сумьяабазар, Л.Эрдэнэчимэг тэр гурав “Түмний дуу хоолой” болж чадсангүй

Тухайлбал:

СХД-ийн 29-р хорооны иргэн н.Болорсүрэн

         - Ер нь УИХ-ын гишүүд байх хэрэгтэй эсэхийг мэдэхгүй байна. Маш их мөнгийг эдгээр хүмүүс зарлагдаж байна. Энэ хүн яахав, /Д.Тэрбишдагвыг хэлж байна/ ахмадын баяр энэ тэр болохоор сургуулийн зааланд ахмадыг хүлээж аваад л аяга, эрхи өгдөг.

13-р хорооны иргэн А.Цэцэгмаа

        - Тэрбишдагва олон жил УИХ-д суучихаад юу ч хийсэнгүй. Сонгогдохоосоо өмнө зөндөө л юм ярьдаг. Сонгогдсоныхоо дараа алга болчихдог.

18-р хорооны иргэн Б.Цэнгэл

               - Тэрбишдагва юу хийснийг нь ёстой мэдэхгүй юм байна. Энэ хүн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй л уулзана уу гэхээс биш энгийн бидэн шиг хөдөлмөрч иргэдтэй уулздаггүй юм байна лээ.

        Тойргийнхоо сонгогчидтойгоо уулзана гэх жонхуурсан тавилттай жүжиг УИХ-ын гишүүд тавих нь бий. Ихэнхдээ “ЭРХЭМ” гишүүн сэтэртэнгүүд маань намынхаа идэвхтэн дэмжигч, өөрийг нь сайн хүү хэмээн сэтгэх ахмадуудыг цуглуулж хэрэгтэй хэрэггүй бэлэг өгч, өөрийгөө айхавтар мундаг ажилласан хэмээн элдэв зүйлийг яриад явж одно. Өөр намын гишүүн, эсвэл хэлтэй амтай нэгнийг уулзалтад оруулахгүй, оруулсан ч үг хэлэх боломж олгодоггүй. Хийсэн бүтээсэн гэх ажлын тайландаа тэд хороо дүүргийн хийсэн ажлыг оруулаад буруу зөрүү баахан юм сараачсан сэтгүүл, товхимол тараадаг. Тэдгээрийг өнгөц харахад нээрэн л энэ хүн чинь ажил хийсэн юм уу даа ч гэж санагдмаар. Гэхдээ юмны учир олж, наанатай цаанатай хараад, хэн хийсэн, хэн хийх ёстой ажил вэ гэж хандвал эрхэм гишүүдийн хийсэн ажил тэдгээр товхимол, сэтгүүлүүд дээр бараг байдаггүй нь үнэн. Энэ талаар СХД-ийн 29-р хорооны засаг дарга н.Болорсүрэн хэлэхдээ “Саяхан би Тэрбишдагва гуай дээр орсон. Гэтэл бидний хийсэн ажлуудыг хэвлүүлээд урдаа тавьчихсан байсан. Би бодохдоо энэ ажлыг өөрөө хийсэн гэж хэлэх гэж байгаа байх гэсэн бодол төрсөн шүү...” хэмээжээ. Сонгогч олныхоо нүдэнд харагдаж, ухаанд тогтох олигтойхон зүйл хийгээгүй Д.Тэрбишдагва гэх эрхэм улс төрийн ертөнц дэх хамгийн муухай характер ойр ойрхон харуулах гээд байна. Тэр бол урвалт. МАХН-аас өрх тусгаарлан шинэ улс төрийн тоглолт гаргах нь тодорхой болсон 2012 оны хавар уугуул МАН-аас салж МАХН-ын, Н.Энхбаяр гэх эрхмийн дор сэмээрхэн очсон. Тухайн үед сонгуулийн өмнөхөн нэрээ сольсон нам, хуучин түүхэн нэрийг өвлөн авсан МАХН хоёроос улс төрийн нүүдэл харж, ирээдүй тооцож хийсэн урвалт нь МАН-аас МАХН руу үсэрсэн явдал байлаа. МАХН-ын тогоонд ороод удаагүй байхдаа буюу 2012 оны сонгуулийн дараахан сандал суудлын төлөө тэр намынхаа дарга Н.Энхбаяраас урвасан. Түүний шил шилээ дараалсан урвалтаас залхахдаа тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж АН-ынханд хандаж “Наадуул чинь хэзээ ч хамаагүй, нэг л өдөр Н.Алтанхуягийнхаа ар нуруунд хутга шаачихаад яваад өгч чадах хүмүүс шүү дээ. Ардчилсан нам ийм байдалд хүрсэнд эмгэнэл илэрхийлье. Намаасаа урваж байсан Д.Тэрбишдагва мэтэд бол энэ засаг юу ч биш. Бөөрнөөс чинь хутгалах биз” хэмээн анхааруулж байсан.

 

Өнөөдөр эрх мэдлийн төлөө шунан засагт орсон МАХН-ын нэр хүнд буурч, тэдний хүч ихээхэн сулраад байна. Энэ сул үед Д.Тэрбишдагва намаасаа явж, өөрийнхөө анх үсэрсэн бууц МАН-аас ганц суудал, ганц тойрог горьдож байх шиг харагдана. Ямартай ч тэр Н.Энхбаяртай ч тэр, МАХН-тайгаа ч тэр зарчмын хүрээнд хамтран ажиллаж чадахгүй байгаа нь  ойлгомжтой болсон. Намд хаягласан уу, Намбарын хүүд хаягласан уу үл мэдэгдэх нэгэн захианы тухай яриа их гараад байгаа. Тэр захиа нь ямар ч байсан намтайгаа, эсвэл Намбарын хүүтэй дахин харьцахгүй гэсэн утгатай гэнэ. Нэг урваж үзсэн хүн, нэг удаа бусдын итгэлийг хөсөр хаяж эрх ашиг хөөсөн этгээд улсын хэрэгт үнэнч зүтгэнэ гэж байхгүй. 

       "ТБД андуудад эхэлсэн хямдралын шуурга" гэсэн реклам харагдахаа болиод уджээ. Хямдралаар шуурах дуртай дарга нь төрийн сэнтийд шигдээд найман жил боллоо. Энэ хугацаанд Монгол улс  хямдралын биш хямралын шуурганд л нүдүүллээ...

С.Амаржаргал, Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)
  • TERBISHDAGVA UNEHEER SKHD YUM HIIGEEGUIN DEER HEDEN HURGAN DARGA NARIIGAA SONGUULIIN UMNU SHAGNASAN DUR UZUULDEG ENE BOL TSEVER AVILGAL YUM

  • энэ новш юу хийсийн залйбал таарна.

  • ternderees jaaxan mungu tuudag baix...

  • Er ni ih hurliin yamar ch gishuun duureg horoonii aj ahuin ajil hiigeed yavbal bolohgui bizdee. duureg udirdsan tusuvtei humuus baigaa bizdee. arga yadsan yum bichihiin

  • taaruuhan bichsen medee baina daa setguulchiin ur chadvariin huvid. Hen negnees heden bor yum avaad l taamgaar bichee biz. Duurgees Nyambaatar darga ni devshih geed zahialj bichuuljdee huurhii

  • Энхбаярыг дагаж далдагнаагүй бол уг нь гайгүй л хүн Энхбаяр гэж нэг хая муутай нөхөрөөс холдохгүй бол Шийлэгдамбын араас орж мэднэ шүү

  • анх 2008 онд ТБД -н андууд нь ийм л байсан одоо тэр чигээрээ л байгаа харагддаг. төрөөс идээгүй цөөхөн хэдэн хүний нэг гэж бодож байна. бусадыг нь бичээчээ бараг арай гайгүйг нь бичихийн захиалгатай юм уу хаашаа юм

  • ATG terbishdavgiig yagaad shalgaxgui bgan be SXD iig bol ooriinxoo xuviin xxk bailgadag iig odoo l medej bgaa ni xaramsaltai bnaa

  • Tegeed erdenechimeg metiin humuus 4 jil bolohdoo bayjuulchihaa uy.jaahan undesleltei uym bicheerei.amarjargal yanjindulam naraa

  • Tsahilgaangui 4 sar bolood gishuuded handahad oyun ntr bol bur uurlaad manai tuslahtai yari geed hayj bsan.

  • Baruunturuund tsahilgaangui 4 sar bolohod songogdson humuusees gantshan ene hun l ard irgedtei uulzaj tsaash ni helj yarij bsan shuu.

  • ene hun uneheer ihiig hiisen. songinohairhan ard irged tiim teneg bish shuu dee. iim yumand itgehgui l dee. hiisen yumtai heleh ugtei sxd 2 udaa songogdoj chadsan yostoi manai taliin hun dee

  • 2 iin 2 laa suugaad iim chanargui niitlel bichdeg amarjargal yanjindulam 2-t helehed 8jiliin ulsiin hugjiliig 1 gishuund holboj ner hundiig ni unagaah gesen oroldlogo hiij bgaa ni zahialgat niitlel gej haragdaj bn. Urwalt sharwaltiin huwid ene hun MAXH nd anh elsej orson ter namdaa bgaa. ardiin namiinhan nerendee hurtel unench bj chaddaggui tiim uls bish uu? Uls eh ornoo baigaliin bayalagaa hudalddag ulsturchdiig bodwol uls eh oron baigaliin bayalgiinhaa duugardag tsuuhun heden tulhtai ulsturchdiin neg gej boddog.

  • Ажилчин ангийн дунд хүмүүжигдэж ард түмнийхээ дундаас гарч ирсэн хүн гэж боддог. Мах консервний үйлдвэрт ажиллаж жинхэнэ ажилчин хүмүүс ямар байдаг юу хүсдэг гэдгийг мэддэг хүн шүү. Ярилцлага энэ тэр дээр өөрийгөө дөвийлгөөд сүржигнээд байдаггүй Жинхэнэ Монгол хүн

  • жирийн хиамчингаас төрийн сайд болтлоо зөв хөдөлмөрлөсөн хүн шүү. Сонгинохайрханчууд мэддийн... з мануухайгаар тэднийг төлөөлүүлж болохгүй МАН-АН-гийнхан айгаад л байна ш дээ энэ хүнээс

  • TARBISHDAVGAA ENHBAYRTAIGAA EVTEI BAIGAARAI ENE ZEVUUN TSAGT EVTEI BAIH HEREGTEI

  • ene hvnii yu hiisniig bi l mdhgv ym bn ahiad songohgv dag

  • Ene muug hen songo gsin anhnaasa zygr odoo bolioch Ta nar yhehdee shunaj olson umoo avd ybhgui l bh daa chaavaas ternihe orond ulsaa hugjuuled hiisen umtai yhsen chin deer bsin Za odoo zygr zail 76 g bagasgah htei zaluuchuud negdeh htei tsag ni bolson yrbagchdig buu songo itge uy hiisin Ed nar uych hiih setgel bhguieee iim humuust

Онцлох мэдээ