...
...

Төв аймгийн Баянцогт суманд цэцэг өвчин илэрлээ

Нийслэлийн засаг даргын “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” A/167 дугаар захирамжаар энэ сарын 1-ний өдрөөс 14-ний өдрүүдэд нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтыг  Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэгийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон Онцгой байдлын газар хийн ажиллаж байна. Он гарснаас хойш Төв аймгийн хэд хэдэн сумдад малын цэцэг өвчний улмаас 798 толгой хонийг зориудаар устгаж, 20 гаруй хонь өвчний улмаас үхээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр төв аймгын Баянцогт суманд мөн малын цэцэг өвчин илэрчээ. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу орж ирж байгаа машинуудад 22-н товчоон дээр 1000 төгрөгөөр ариутгал хийж байна. Сумдаас ирсэн мэдээгээр 323 өрхийн 86283 малд үзлэг тандалт хийж, 1773 малчин өрхөд сэрэмжлүүлэг мэдээлэл, өгч гарын авлагаар ханган, 81,9 мян.м2 талбайд ариутгал хийсэн байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын нөөц сангаас 2 удаа 48,3 сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлүүлэн хлорын шохой 2,7 тн,  халдвар хамгааллын хувцас 450 ширхэг, 10 ширхэг автомакс худалдан авч, мөн ХХААГ-ын нөөцөд байсан хлорын шохой 800 кг,  халдвар хамгааллын хувцас 300 ширхэгийг халдварын голомтонд бүрэн  зарцуулаад байна.

 

Эх сурвалж: Breakingnews

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ