...
...

Женкогийн "хамсаатан" 5 гадаад паспорттой байжээ

"Төмөр замын хэрэг"-тэй холбогдуулан Интерполоор хайхад хүрээд байсан Ч.Ганбат гэгч нь таван гадаад паспорттой байсан талаар өдөр тутмын сонинд нийтлэгджээ. Тэдгээр таван паспорт нь бүгд хүчинтэй гэж байгаа.  Ч.Ганбатын нэр дээр А- серийн буюу албаны  А0030.., А0021.. гэсэн хоёр,  Е- серийн буюу энгийн улаан паспорт Е548.., ЕО548.., ЕО066.. гэсэн гурван паспорт бүртгэлтэй байгааг илрүүлсэн  байна.  

Интерполоор хайгдаж байсан “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нь АНУ-ын иргэн болсон талаар эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Тэрээр Сингапураас БНСУ руу, тэндээсээ АНУ руу АНУ-ын иргэний үнэмлэхээрээ нэвтэрсэн болох нь тогтоогдсон.  Түүнийг ЗТЯ-ны ТНБД Б.Батзаяагийн хэрэгт холбогдуулан шалгах шаардлага үүссэн учир интерполоор эрэн сурвалжлаад байсан юм.  

Чулуунхүүгийн Ганбат гэгч энэ залуу  Х.Баттулгыг Зам тээврийн сайдаар ажиллаж байх үед зөвлөх нь байсан. Тэрээр АНУ-ын Колумбын Их сургуулийг төгссөн, Нью-Йоркийн Commerzbank AG-д хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр таван жил ажиллаад улмаар Х.Баттулгын зөвлөх болж, гадаадын хөрөнгө оруулагчдад зуучлах, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг гэх “Liberty Partners” компанийг үүсгэн байгуулсан нэгэн билээ. 

Хэн нэгэн этгээд хүчин төгөлдөр таван гадаад паспорт эзэмшээд, юу ч болоогүй мэт эрх чөлөөтэй явж болдог юм байна гэж бодохоор л Монголын  ТЕГ гэж билэгдлийн чанартай байгууллага юм даа гэсэн харуусал сүүмэлзэн, эсвэл мөнгөтэй чадалтай хүмүүст огт үйлчилдэггүй юм байна гэх хардлага төрнө. 

Ийм олон паспорт эзэмшдэг хүний тухай гадаадын адал явдалт, мафитай кинонууд дээр л харсан санагдана. Гэтэл манайд бодит амьдрал дээр аль хэдийн биеллээ олчихож.  Иймэрхүү замбараагүй байдлаас болж л улс орны эрх ашиг хөндөгдөн, тусгаар тогтнол ч ганхаж мэдэхээр. Хуурамч паспортууд хэд хэдээр нь халаасалчихсан хэчнээн гадаад этгээдүүд манай улсад холхиж байгааг хэн мэдлээ...

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • Irgenii burtgel medeeleliin gasar avilgalaar ajilladagiin 1 jichee

  • Ezniig ni olchihson ym chini tcaad ezed ni jinhen nuguu uuriiguu gem zemgui ariuhan geed baigaa chimeegui bas neg LUIVARCHIN BATTULGA ene chimeegui luivarchin bol bugdiin araar ni tom ym hiij baigaa hundee mongolchuud mini hunee tanij demjeeree

  • Тэр олон паспортыг яаж авсан бэ гэдэг нь сонин байна.

  • Хэн нэгнийг шийтгэеэ гэхээр хэлмэгдүүллээ хөлийг нь гозолзуулаад бариад авлаа гэж ирээд л хамгаална.Тэгээд л согууль дөхөөд ирхээр тэр хулгайч тэрийг, Энэ нь ийм юмыг нь хулгайлчихаж гээд бараг хамт явж байсан юмшиг л мэднэ.Монголчуудаа гэж гэнэн, өрөвч нь дэндсэн сайхан ард түмэн шүү. хаанаас ч юм нэг нөхөрийг олж ирээд энэ одоо дээд тэнгэрээс заяат эзэн хаан маань байнашүүдээ гээд баахан рекламдаж байгаад тавчихвал яасан юм бэ?Дараа нь сонгууль энэ тэр гэхгүй амар шүүдээ.

  • Etseg ehiig shiitge. Aaviinh ni booviig tasad, eejiinh ni aland loom shaa, iim sheesiig hun bolgosoniih ni toloo

  • irheer chini bi chamaig alnaa

  • battulga hudlaa eh oron geed tseejee deldeed bdag hun gejuu

  • odoo tsagt hvnd itgej bolohgvi bolj hvnvv itgeliig ashiglasan bn ene nuhur Battulgad yun hama baihav dee

  • naad nohor chni gadaadiin tagnuul baisan bna mongoliinhoo medeeliig gadniihand hudaldaj ami zuudag adgiin nohor bna manai amerkad baidag zaluus ene muu nobshiig alaad ogooch iimerhuu hogiin uragmaluud end tend amidaraad ybah um shuud ustag

  • Баттулгад үнэн юм байгаа юм уу. Тэр өөрөө ч тийм тойрон хүрээлж байгаа нь ч тийм. Одоо хүмүүс мэдсэн болохоор энэ хүмүүсийг сайн гэсэн ч сонирхох хүн алга

  • Hed ch bj bolno sh te.malaa germanii elchin shine pasporttai irehiig shaarddag sh tee.

Онцлох мэдээ