...
...

Шинэ орон сууцны үнэ 5.3 хувиар буурчээ

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2016 оны 2 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг гаргасан байна. Энэхүү судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4,657 орон сууцны үнийг хамруулжээ.  2016 оны 2 дугаар сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10.0%- иар буурчээ. 

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2016 оны 2 дугаар сарын байдлаар 2,042,000 төгрөг болж өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар тус тус буурсан байна.

Харин хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь өмнөх сараас 3.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 15.5 хувиар тус тус буурсан байна. 

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Тухайлбал,  БГД-ийн “Golden park” хотхонд 2015 оны 2 дугаар сард 1 м2 дундаж үнэ  сая 899,000 төгрөг байсан бол 2016 оны 2 дугаар сарын байдлаар сая 638,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.7%-иар буурсан байна. 

Ш.Адъяамаа

Эх сурвалж.Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ