...
...

Банкууд 5 байтугай 8 хувийн зээлээ ч гаргахгүй байгаа

Иргэд маань орон сууцны найман хувийн зээл яг банкин дээр очихоор олгогдохгүй байна  гэж  фэйсбүүк болон твиттертээ жиргэх болсон. Үүнийг албаны хүнээс тодруулахад  "олгогдохгүй байгаа шалтгаан нь ипотекийн зээлээр баталгаажсан бондын санхүүжилтээр энэ зээл маань зөвхөн орон сууцны санхүүжилтээр босгосон бондоор хэрэгжээд явах учраас бондын нийлүүлэлт, зохицуулалт нь бүрэн дүүрэн хийж чадаагүй байсантай холбоотой гэх хариултыг" өгч байгаа юм. 

Тэгвэл Засгийн газар өнгөрөгч баасан гарагт хуралдсан ээлжит бус хурлаар ипотекийн зээлийн хүүг бууруулах тухай журмыг гаргасан. Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд болон  алслагдсан дүүрэг,  21 аймгийн нутаг дэвсгэрт  баригдсан орон сууцууд зөвхөн таван хувь руу шилжинэ гэж тусгасан.  Ипотекийн таван хувийн зээлийг энэ сарын 15-наас эхлэн олгохоор болсон билээ.

Гэтэл нөгөө талд банкууд тав байтугай  найман хувийн зээлээ ч гаргахгүй байгаа нь  иргэдэд "шоу"  мэт сэтгэгдлийг төрүүлж байгаа юм.

Ш.Адъяамаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ