...
...

Оросууд Буриадыг өөртөө уусгах эртний бодлого 21-р зуунд биеллээ олж байна

Монгол угсаатны эртний нэгэн аймаг өнөөгийн Монгол үндэстний нэгэн ястан, язгуурын монгол хэлт зон Буриад нь өдгөө гурван улсад тархан сууж байна. Оросын Холбооны Буриадын Бүгд Найрамдах Улс, Эрхүү мужийн Усть-Ордын өөртөө засах тойрог, Чита мужийн Агын өөртөө засах тойрог, Монгол Улсын Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий Дорнод аймаг, Хятадын Өвөрмонголын өөртөө засах орон, Австрали улс зэрэгт аж төрөн амьдрах бөгөөд түүхэн голомт нь Соёны уулсаас Эргүнэ мөрөн, Байгаль далайгаас Гурван гол хүртэл билээ. Сүүлийн үеийн хүн амын судалгаагаар ОХУ-д 461389, Монголд 45087, Хятадад 10000 орчим буриад ястан бий гэж үзжээ. Буриадуудын уугуул нутаг өдгөө ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсыг байгуулжээ.

ӨВӨГ НЭГТ МОНГОЛ ТҮМЭН БУРИАДЫН ТҮҮХ

Буриадын бүрэлдэхүүнийг түүхэн гарлын талаас нь авч үзвэл буриад, эхирэд, булгад, хорь, түмэд, тавнан, сонгоол, атаган, хатагин, салжиуд, юншөөбү, сартуул, хамнигана, барга зэрэг 90 гаруй овгийн олон язгууртай бөгөөд тэр бүгд удам угсааныхаа аргамжийг мах цусаараа хэлхэн, Монголын их гүрэнд нэгдэн улс гэрээ тэтгэж, түүх соёлын нэгдмэл их огторгуйд хувь заяагаа холбож явсан юм.

Буриад гэдэг нэрийг анх Монголын нууц товчоонд дурдсан байдаг. Буриадуудын эрэгтэй хүний дээлийн энгэр гурван өнгөтэй байдаг бөгөөд хамгийн дээд талын өнгө тухайн хүний овгийн өнгө байдаг. Жишээлбэл, Халибин овгийн дээлийн дээд өнгө шар байдаг, Цонгооль овгийн эрэгтэй хүний дээлийн энгэрийн дээд өнгө нь улаан байдаг. Гарал үүслээрээ Монгол туургатны маш эртний салбар аймаг юм. Баегу аймгаас Хорь Буриад, Барга гэсэн хоёр том угсаатан салбарлан гарсан байдаг. Барга-Буриад хэл халх хэлнээс 1800 жилийн тэртээ салсан хэмээн үздэг. 1570-аад онд Оросын эзэнт гүрний Ермак хэмээгч оргодол Уралыг даван зугтаж, 600-аад хүнтэй бүлэг байгуулан Тобол хотыг эзлэн, гэмээ наманчилж Иван хаандаа өргөн барьснаар Монгол гүрний хоймроор Оросын колоничлолын гар орж ирээд түйвээхийн эхлэл болжээ. 1630-аад онд Оросын засгийн газраас бэлтгэн илгээсэн колоничлогчид Байгаль далайн баруун эрэгт ирж нутгийн монголчуудтай цус асгаруулсан байлдаан хийлээ. Тэр тухай Оросын судлаачид бичихдээ “Ангарыг өгссөн цаашдын довтолгоон ихэд саатсан нь ангарын харгиа зэрэг байгалийн саадаас шалтгаалсан төдийгүй ихэнхдээ Ангарын эхэнд оршин суудаг монгол аймгийн буриад буюу “братские люди” хэмээгчдийн шаргуу эсэргүүцлээс шалтгаалсан юм” гэжээ. Буриадыг эзлэх анхны цэрэгжүүлсэн экспедицийг 1623 онд Ждан Козлов, Василий Лодыгин, Ананий Ивановоор толгойлуулан явуулж, цаашид ээлжлэн зүтгэсээр 1628 онд Яков Хрипуновоор толгойлуулсан эзлэн түрэмгийлэгчид анхны дайн хийж, “эмс, охид, хүүхдийг” олзлон аваачаад, мөн онд Петр Бекетовынхон 40 буриадыг алж, яргалснаар колонийн байлдан дагуулалт эхэлсэн юм.

Тэр үед Манжийн хаан Монгол нутагт нэвтрэн зүүн талаас захалж хаяалжээ. Буриад отгуудын түрүүч, ноёд хуралдаад ямар улсыг түших тухай хэлэлцэж, зөвшилцөөд Халх руу, Манж руу, Орос руу гэх гурван ондоо санал гаргацгаажээ. Ихэнх нь нутагтаа үлдэж, Оросын цагаан хааны мэдэлд орохоор шийдэв. Ингэж Буриадууд Оросуудад эзлэгдсэн түүхтэй. 1727 оны гэрээгээр хилийн шугамын овоод босгогдож, Буриад нутаг тэр хэвээр Хаант Оросын мэдэлд орсон юм. Зөвлөлт засгийн үед Буриадын Бүгд Найрамдах Улсын хөдөө аж ахуйн салбар ихээхэн хөгжсөн гэдгийг онцлох нь зүйтэй. Ер бусын их ашигт малтмалтай, үзэсгэлэнт байгалиараа дэлхийд гайхагддаг энэ нутагт эрчим хүч, нүүрс олборлолт, мод боловсруулалт зэрэг салбаруудыг түлхүү хөгжүүлсээр иржээ. Буриадын газар нутагт байгуулсан үйлдвэрүүдийн дийлэнх нь цэрэг, улс орны батлан хамгаалах салбарынх байв. 

ӨНӨӨ ЦАГИЙН ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛС

Буриад улс нь өөрийн гэсэн Үндсэн хуультай, хууль батлах дээд байгууллагатай, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газартай ажээ. 1994 онд түүхэндээ анх удаа хаанаас нь ч харсан төрөлхийн Орос гаралтай Леонид Васильевич Потапов гэх Ерөнхийлөгчтэй болсон билээ. Буриад улс нь Монгол, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Тува, Эрхүү, Чита мужтай хиллэдэг зургаан хот, 29 тосгонтой. Хүн амын 70 хувь нь Орос, 24 хувь нь Буриад, 2,2 хувь нь Украйн ажээ. Буриадын ойн сан 27.2 сая га талбайг эзэлдэг бөгөөд мод, модлогийн нийт нөөц нь 2244 сая куб.метр. Тиймдээ ч Буриадын эдийн засагт ойн болон мод боловсруулах үйлдвэрлэл чухал байр суурь эзлэдэг. Мөн Монгол улс, БНХАУ, Ази номхон далайн бусийн орнууд болон Оросын дорнод хязгаартай авто тээврийн замын сүлжээ, төмөр замын болон агаарын тээврээр холбож буй тээврийн томоохон зангилаа төв юм. Буриад хэл соёлыг түгээх, тархалтыг нь бууруулахгүй байх тал дээр ихээхэн санаа тавин ажиллаж, буриад хэл дээр бүх сургалтаа явуулдаг тусгай их сургууль байгуулсан нь Засгийн газраас нь хийж буй ажлуудын нэг гэнэ. Гэвч энэхүү ажил үр дүнтэй байх уу гэдэг тун эргэлзээтэй. Учир нь энэ улсад тулгамдаад буй гол асуудал нь буриад хэлний мөхөл. Хэл гэдэг аливаа үндэстний оршин тогтнох гол үндэс. Хэдийгээр жил бүр буриад хэлээ түгээн дэлгэрүүлэх тал дээр засгийн газраас ажил өрнүүлж байгаа боловч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байсаар байна. Устаж буй хэлний ангилалд орж, Улаан номд бичигдээд буй нь буриад хүмүүст аюулын харанга дэгдээж байна. Улс орны хөгжлийн хувьд их гүрнийг дагасан нөлөөлөл байгаа боловч олон зуун жилийн дарангуйлал дор өдгөө хэл нь устахад хүрчээ. Хэл устана гэдэг нь буриад хүн үгүй болно гэсэн үг. Монгол үндэстний нэгэн ястан, хойд зүгийн элгэн садан минь мөхөж, үгүй болоход тун ойрхон ирсэн нь харамсалтай. 

БУРИАД ОРНООР ЗОРЧСОН МИНЬ

Их хотоос холдож үзээгүй би бээр 2013 оны хавар анх Буриадын нийслэл Улаан-Үүд рүү аавынхаа номын баярт оролцох урилга хүлээж авлаа. Миний аавын тал Хорь Буриад омгийн Хэнтий аймгийн Дадал сумаас гаралтай хүмүүс байдаг билээ. Хэдийгээр Буриад цусны хүн ч гэлээ ээжийн тал болох Хатагинчууд дунд өссөн миний хувьд буриад хэл, соёл, ёс заншил гэдэг хол хөндий зүйл. Гэвч Улаан-Үүдэд очсон цагаас тэдгээр зүйлүүд надад тун ойр төдийгүй миний амьдралын утга учир болсон юм. Анх очсон өдрөөсөө л сонин хачнаар дүүрэн байсан ба түүнээс хойш Улаан-Үүд рүү боломж олдох бүрт очдог болсон билээ. Ингээд та бүхэндээ элэг нэгт Буриад орноор аялсан тэмдэглэлээ хүргэе.

УЛААНБААТАРААС УЛААН-ҮҮД РҮҮ

Улаанбаатар хотоос Улаан-Үүд рүү агаараар, галт тэргээр, засмал замаар гээд гурван унаагаар очих боломжтой. Харин би засмал замаар явахыг илүүд үзэв. Өглөөний 7:30-д төв вокзалын урдаас автобусанд суугаад зорьсон газар луугаа сэтгэл догдлон явлаа. Зам зуур рубль сольдог ченжүүд, ноолууран хувцас худалдаалах дамын наймаачид гээд янз бүрийн хүмүүс автобусанд орж гарна. Харин замдаа үзэж харсан зүйлээ дурдах нь илүүц биз хэмээн санана. Үд дундын хэрд Монголын хил хүрэв. Хил гарна гэдэг нэлээд цаг хугацааг шаардах ажээ. Буцаж автобусандаа суугаад хэсэгхэн газар яваад “Россия” гэх том цагаан бичигтэй Хиагтын боомтоор оров. Оросын хил чанга даваа ажээ. Авч явсан цүнхийг минь задлуулж, үнэрч нохойгоор шиншлүүлж, дахин дахин паспортны зургийг өөртэй минь харьцуулж харсаар арай гэж тамга дарж явуулав. Замд тааралдах тосгод, суурингийн байшингууд бага байхдаа үздэг байсан Орос ардын үлгэрийг санагдуулна. Сэтгэлд хамгийн таатай санагдсан нь зам толигор, ямар ч энхэл донхолгүйн дээр аюулгүй байдлын замын тэмдэглэгээгээ тун сайн байршуулжээ. Монголчууд бид Орос оронтой  эрт цагаас ах дүүсийн найрамдалт харилцаатай  байсан билээ. Дайн тулаантай цөвүүн цагуудад нэг нэгэндээ тусалснаар хоорондох харилцаа нь улам бэхжин өдгөөг хүрчээ.  Тэрхүү харилцааны олон золиосуудын нэг нь буриад түмэн байжээ. Ийнхүү өргөн уудам газар нутгийн дундуур зурайх засмал замаар явсаар нар хэвийх үед Улаан-Үүд хотод хүрлээ. 

БУРИАДЫН НИЙСЛЭЛ УЛААН-ҮҮД ХОТ

Буриадын нийслэл болох Улаан-Үүд хот 410 мянга гаруй оршин суугчтай. Энд тэндгүй үнэн алдартны шашны сүмийн алтан орой үзэгдэх энэ хотод өндөр барилга тун цөөн. “Бурятия” гэх энэ хотын хамгийн том зочид буудлаас өөр өндөр барилга би л хувьдаа хараагүй. Гэвч 19-р зууны үеийн гэмээр чулуун барилгууд нь тун өвөрмөц, содон сайхан санагдав. Мөн гудамж талбайгаа ногоон байгууламжаар хүрээлүүлжээ. Буриад хүмүүс, буриад соёлыг сонирхохоор ирсэн надад яг л Оросын нэгэн хуучны хотод ирчихсэн шиг мэдрэмж төрөв. Дэлгүүр хоршоо, хоолны газар, гудамж, театр, үйлчилгээний төвүүдийн бараг 90-ээд хувь нь орос хаягтай. Харин “Бууза” гэсэн бичигтэй шэнэхээн хоолны газрууд энд тэндгүй байдаг юм билээ. Энэ хотод Оросын хамгийн том угсаатны зүйн музей, хааны нуман хаалга, алдарт Новые Арбатын гудамж, дэлхийн хамгийн том хүний толгойн хөшөө болох Буриадын Засгийн Газрын ордын өмнө байрлах 1970 онд В.И.Ленины 100 жилийн ойд зориулж босгосон дөрвөн метрийн диаметртэй, 42 тн жинтэй хөшөө гээд үзэж харах зүйл бишгүй ажээ. Харин манай хотод зайлшгүй хэрэгтэй байгаа давхар зам, том гүүрний асуудлыг  энд аль хэдийнэ шийдсэн байв. Машинууд нь түгжирнэ гэж бараг л үгүй, толийсон замтай энэ хот их гүрний нөлөөнд дэд бүтцээ тун сайн хөгжүүлжээ. Мөн өвөлдөө цас их унадаг, нүүрс түлдэггүй учир утаа багатай, мод ихээр тарьдаг учир ногоон хот гэж хэлэхэд хилсдэхгүй ажээ. Хааяахан энд тэнд хуучны орос дуунуудыг гитар, баянхуур хөгжимтэй тоглох залуучууд харагдана.

Энэ бүхнээс буриад гэх тодотголтой зүйлс тун цөөн байлаа. Буриадын тухай ярихаараа нүдэнд нь нулимс цийлэгнэж, хоолой нь зангирч байсан тэднийг хараад өр өвдөж байсан юм. Харин энэ хотын мөнхийн амь ундарга болсон Байгаль далай, Иволгын дацангүйгээр энэ улсыг төсөөлөхийн аргагүй. Манай улс шиг өргөн уудам нутагтай тус хотоос 150 км-ийн зайд Байгаль далай оршдог. Байгаль далайгаас дэлхийн 300 гаруй гол мөрөн эх авч урсдаг байна. Далайн эргэн тойронд амралтын газар, халуун рашаан цөөнгүй бий. Магадгүй буриад хүмүүсийн итгэл найдвар, амьдрах утга учир нь Байгаль далай, Итгэлт хамба ч байж болох юм. Миний ингэж бичих болсон шалтгаан нь далайг зорин ирэх хүмүүс сүү, цагаан идээнийхээ дээжийг өргөж, хормойгоо дэлгэн залбирч байхыг би олонтаа харсан билээ. Намайг Улаан-Үүдэд байх үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Иволгын дацанд айлчлаад Итгэлт хамбад бараалхаад буцсан юм. Харин үүдэн дээр нь зогсоод эргэж хараад “До свидания” буюу баяртай гэж хэлээд гарсан гэдэг. Итгэлт хамбыг амьд гэдэгт итгэсэн ганц хүн нь В.Путин байлаа гэх яриаг дацны хамбын амнаас сонссон билээ. Сүсэг бишрэл гэдэг аливаа хүнийг зөв зүйл рүү чиглүүлэх зам нь болдог хэмээдэг. Тэгэхээр буриад хүмүүсийн залбирлаар Буриад орон зуу, зуун жил цэцэглэн хөгжиж, эх хэл, өв соёл, ёс заншлаа хамгаалан үлдээсэй хэмээн энэхүү тэмдэглэлээ жаргаая.

Б.Энх-Уянга

Эх сурвалж: www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (16)
  • Сайхан худлаа шаах юм энэ сэтгэгдэл бичиж байгаа зарим гарууд Галданг 4 настай байхад оросууд аль хэдийнээ Байгаль нуурын наана тосгоноо бариад эзэмшээд авчихсан байсан ХУДЛАА ИХ МЭДЭГЧИД ИХ БАЙНАА ХАХАХА

  • буриадууд өөрсдийгөө орсын доор монголын дээр тавьдаг байсан цаг бол социализмын үе.орсын буриадууд монголчууддаа жаахан дээрэлхүү доорд үздэг байсан тэр цаг улиран өнгөрчээ одоо эсрэгээрээ тэд маань өрөвдөлтэй санагддаг болжээ.болж өгвөл монголдоо нүүж ирээд иргэншвэл сайн даа

  • ямарч гэсэн оросууд орон гэрээс нь хөөхгүй биз дээ

  • mongol aimgaas gans aimag yrvasan.ter ni byriadyyd orost yrvasan .byriadyyd en ni yrvamtgai yls

  • ulaan uudeer ursaj bgaa ter goliig zugeer l uud gol gedeg bjee tegeed huvisgaliin ued ulaan gedeg ugiig nemsen ulaanbaayartai adil

  • Baigal nuuraa xarxaar l ene chin Mongoliin mini dalai shuu dee, bidniix baix yostoi shuu dee gej uuriin erxgui boddog...yamar uchirtai um be?

  • Урьдын хойт монголыг хамгаалахаар чихундорж цагаан хааны цэрэгтэй тэмцэх хооронд ойрдын галдан их монголын хаан болох эрмэлзэлтэйгээр орос манжийн хатгалгаар халх,ойрдын дайн эхэлсэн болох нь тухайн үеийн түүхийн баримтаар нотлогдсоор бна. Иймд халхууд хойт нутгаа хамгаалах гэж тэмцэн хүч тарамдах болсноор монголын төв болсон халхууд дотоодоос ойрад галсан гадаадаас орос ,манж гэсэн сөрөг хүчнүүдтэй зэрэг тэмцэж туйлдсан бна. Энэ үед зүүн монгол,ойрад зүүн гар болон буриад нар минь халхын тугийн дор нэгдэж байсан бол өнөөгийн ар монгол шиг өвөг дээдсээс өмчлүүлж өгсөн нутаг газартай ядуу ч бай мал аж ахуйдаа тулгуурласан эзэн үндэстний шинжтэй улс орон байх байж дээ. Одоо өнгөрсөнийг ул болгож хоорондоо ойрад,буриад гэж өрсөлдөлгүйгээр ,гадны үзэл , тэдний төрийн бодлогод автагдалгүй үлдэж хоцрон хамгаалагдаж буй халх нутаг дээрээ эвтэй ,найртай байж монгол үндэстнээ хөгжүүлэх нь чухал бна даа

  • Улан уди-улаан үүд аль нь зөв юм хэн мэдэх вэ гайгүй сайн зочид буудалд нь буухад монголоор биш орсоор ярьдаг нөхдүүд л бсндаг монголоор ярьхаар ойлгохгүй нөхдүүдтэй зууралдах хэрэг бгаач уу үгүй юү

  • Сайн цагдаа сарын найз гэдэг үг байдагаас өөрөөр битгий уравуулж ашиглаад бай! Хужаа минь ээ

  • Odoo yah vee hariltsaa holboogoo sergeeh heregtei adilhan Mongol ah duu nar bna da, yadaj l huuhduud, oyutanuudaa hariltsan turshlaga sudluulj zun zusland amruulj naizlaj nuhurluh heregtei.

  • Chi buriadiig nobsh gej bgaa bol chi urd zvgiin garaltai lubsan bna daa

  • Энэ vед халх ойрдын дайн болоогvй бол Хянганы нуруунаас эхлэн Чита,Байгал далай,Тагна Тува,Алтайн хязгаар,Ил тарвагтай,Тэнгэр уул,Оромч,Ховог сайр.... бvгд бvрэн бvтнээрээ маш том хvчирхэг улс байх байсан болвуу....

  • Халхын Түшээт ханы цэрэг Хаант Оросын эзэлэн түрэмгийлэгчдийг Хөвсгөлөөс дархадуутай хамтран хөөн гаргав. Харин Байгаль нуур хавийн нутагаа хамгаалж Оростой тулалдаж байх үед Үд голын Хорь Буриадууд Түшээт ханд алба төлөхөөс татгалзаж хамагийн түрүүнд Оросд сайн дураар бууж өгж урважээ. Яг энэ үед Галдан Бошгит итгэл эвдэн Халхад цэрэглэн орж ирэв. Түшээт ханы цэрэг арга буюу Буриадаас цэрэгээ эргүүлэн татаж Халх нутагруугаа буцсан бөлгөө. Гунигт үнэн түүх энэ ажгуу. Халхын түүх номноос...

  • Буриад өөрсдөө энэ бүхний буруутан хаана ашигтай тийшээ далдагнаж урваж шарваж өөрийн мөн чанараа гээж үнэнч чанраа гээж зүрх сэтгэл итгэлээ гээсэний хариу.Эндээс сайн буриад сарын найз гэдэг үг гаралтай.Хогийн худалч хулгайч урваж шарвасан новшнуудаар дутав гэж.

  • Negentee buriadud ivan boltsnoos xoish yaltai ve tonil tsasa buriaduda gj xeled mor mor o xooson n deer

  • Энийг бичсэн хүнд түүхч Хоролдамбын ярилцлагыг уншаад үзээрэй гэж зөвлөе

Онцлох мэдээ