Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Эрчүүд эхнэрүүдээ янз бүрээр баярлуулж, тэднийхээ талархлын үгийг харамгүй сонсох өдөр.
Харин олны танил эрчүүд эхнэрээ хэрхэн баярлуулдаг бол гэх бодол танд төрдөг л биз дээ. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Содбилэг эхнэр Э.Туулдаа нэгэн өвөрмөц бэлгийг бэлэглэжээ. Энэхүү бэлэгний тухай Э.Туул өөрийн цахим хуудсандаа "Нөхөр маань Мартаар ийм бэлэг өглөө. Төрөл бүрийн хүнсэн дэх химийн бодисыг шинжилдэг халаасны багаж. Одоо бүх мобайлууд ийм болчихвол бидний ирээдүй гэгээтэй харагдаж байна шүү. Ээээээй юм хөгжинө гэж. Гоёооооо. Ёстой дуу тавиад бүжиглэмээр санагдчихлаааааа" хэмээн бичжээ. Юутай ч түүнд нөхрийнх нь бэлэг таалагдсан бололтой.

Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ehnertee gej bichmeer um...arai ch de, setguulch sanaatai bol yadaj zuv bichij surdaggui umuu